20/01/2024
Бусдад өөрийнхөөрөө байх боломжийг ямагт олгож бай. Үүнийг л ухаарал гэнэ. Үүнийг л хайр гэнэ. Өөрийгөө ч бусдад тааруулах гэж бүү хүчил. Чиний хүсэл эрмэлзэл сайхан байж болно, үр дүн нь муухай байх вий. Гол учиг нь чиний сайхан хүсэл эрмэлзэлд биш, харин өөртөө болон бусдад эрх чөлөө өгөхөд оршдог. Хань ижилдээ өөрийнхөөрөө байхыг зөвшөөр. Үр хүүхэддээ өөрийнхөөрөө байхыг зөвшөөр. Бид бүгд бие биенийхээ хувьд үл таних далайн шувууд. Чиний хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Ирээдүй чинь нууцлаг. Зурхайч төлөгч нар түүнийг шийдэхгүй. Хүмүүс мулгуу учраас тийм зүйлд найддаг. Хэрэв зурсан зураг, төрсөн төөргөөрөө болдог бол чи эрх чөлөөт хүн биш, урьдчилж загварчилсан төхөөрөмж төдий. Амьдралын үнэ цэн эрх чөлөөндөө л бий. Жаахан ухаан сэхээтэй болбол чи эргэн тойрны хүмүүстээ эрх чөлөөг өгнө. Өөрөө ч бас хэн нэгний боол болохгүй. Авшиг буюу санъяасын утга энэ. Бусдад садаа болохгүй, мөн өөртөө үнэнч явахаар шийдсэн нэгнийг авшигтан гэнэ. Тэр үнэн нь хаашаа хөтөлнө тийшээ явахад бэлэн зүрх зоригтон.
- Ошо #АгнистынГэгээ