Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project

  • Home
  • Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project
Call Website Contact the organization

Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project, Environmental conservation organisation, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Гранд оффис центр, 82 тоот, .

Монголын тал хээрийн бүс нутгийн малчин, мал амьтан, бэлчээрийн тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд суурилсан дөрвөн жилийн хөтөлбөр

🐐 Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны цөм сүргийг сайжруулахад анхааран ажиллаж байна. 🌱 "Дасан зохицохуйн зам" төслийн ...
21/10/2026

🐐 Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны цөм сүргийг сайжруулахад анхааран ажиллаж байна.

🌱 "Дасан зохицохуйн зам" төслийн хүрээнд 📌Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумд "Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямааны цөм сүргийг сайжруулах" дэд төсөл хэрэгжиж, төслийн нэгдүгээр үе амжилттай хэрэгжсэн билээ. Тус дэд төслийн хоёрдугаар үе шат #ЯгОдоо хэрэгжиж, 📅2026.10.18-2026.11.01-ний өдрийг хүртэл тус сумын Дэлгэр, Дөхөм багуудад зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг Nutag Academy - тай хамтран зохион байгуулж байна.

Ингэхдээ ноолуурын дээж дээр үндэслэн сайжруулагч ухнуудыг сонгож, өнөөдрийн байдлаар Дэлгэр багийн 10 гаруй өрхийн 500 гаруй ямааг хамруулаад байгаа юм.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust

#дасанзохицохуйнзам #НэгЭрүүлМэнд #Баяндэлгэрийнулаанямаа

📌 Шинэ зууны залуу малчдыг бэлтгэж байна. Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаан, цахим технологи, бизнес сэтг...
21/10/2026

📌 Шинэ зууны залуу малчдыг бэлтгэж байна.

Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаан, цахим технологи, бизнес сэтгэлгээтэй хослуулан эрхэлдэг, өөрийгөө байнга хөгжүүлдэг залуу малчдыг бэлтгэх зорилгоор төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн таван сумдын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Шинэ зууны залуу малчин" сонгон суралцах хичээл орж эхэллээ.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust

#дасанзохицохуйнзам #НэгЭрүүлМэнд #шинэзуунызалуумалчин

10 ДУГААР САРЫН 20 — ДЭЛХИЙН ЯСНЫ СИЙРЭГЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨРДэлхийн ясны сийрэгжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан 🌱“Дасан...
21/10/2026

10 ДУГААР САРЫН 20 — ДЭЛХИЙН ЯСНЫ СИЙРЭГЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

Дэлхийн ясны сийрэгжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан 🌱“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын уялдаа холбоог таниулах сургалт, мэдээлэл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сургалтын үеэр:

🦴 Ясны эрүүл мэнд: Кальцийн дутагдлаас сэргийлэх, өдөр бүр нэг аяга сүү ууж, сүү, цагаан идээг зохистой хэрэглэхийн ач холбогдлыг тайлбарлав.

🐄 Малын эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдал: Малын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлаж болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, сүүг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хэрэглэх талаар мэдээлэл өглөө.

👩‍⚕️Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт: Сургалтын төгсгөлд оролцогч хүүхдүүдэд биеийн бүтцийн оношилгоо хийж, эрүүл мэндээ хамгаалах, өөртөө анхаарал тавихын ач холбогдлыг таниуллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, багачуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал харилцан уялдаатай болохыг таниулсан Нэг эрүүл мэндийн үзэл баримтлалд тулгуурласан хамтын ажиллагаа боллоо.

👏 Сургалтад идэвхтэй оролцсон Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн 10В ангийн багш, сурагчид болон хамтран ажилласан эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газар

#ДэлхийнЯсныСийрэгжилттэйТэмцэхӨдөр #НэгЭрүүлМэнд #дасанзохицохуйнзам

https://bloombergtv.mn/news/mv8wu5
16/10/2026

https://bloombergtv.mn/news/mv8wu5

Тус үйлдвэр нь “Loro Piana”-ийн Италиас гадна үйл ажиллагаа явуулдаг цорын ганц үйлдвэр юм

Loro Piana 2026 оны LVMH Journées Particulières арга хэмжээний хүрээнд Улаанбаатар дахь үйлдвэрээ олон нийтэд нээнэ.Лоро...
14/10/2026

Loro Piana 2026 оны LVMH Journées Particulières арга хэмжээний хүрээнд Улаанбаатар дахь үйлдвэрээ олон нийтэд нээнэ.

Лоро Пьянагийн Монгол дахь үйлдвэр 10 дугаар сарын 17-ны Бямба гарагт 14:00–17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 18-ны Ням гарагт 10:00–17:00 цагийн хооронд бүртгэлтэй зочдод нээлттэй байна.

Та дараах холбоосоор орж, бүртгэлээ үүсгэнэ үү.

https://www.facebook.com/share/p/1EHp1nABSW/

LORO PIANA УЛААНБААТАР ДАХЬ ҮЙЛДВЭРЭЭ ОЛОН НИЙТЭД НЭЭНЭ,

07/10/2026

🌪️🔥🌨️🌩️ Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж эрчимжиж байгаа өнөө үед хүмүүс бид юу хийж чадах вэ?

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сөрөн тэсвэрлэх нь дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлийн давагдашгүй үр дагаврыг хохирол багатайгаар даван туулах үндсэн стратеги юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь ирээдүйг хамгаалж буй хэрэг бол, дасан зохицож, сөрөн тэсвэрлэх нь одоо нэгэнт бий болсон болон болзошгүй өөрчлөлтүүдтэй зохицон амьдрах тухай ойлголт юм.

🌱 Дасан зохицохуй ...

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust

#дасанзохицохуйнзам #нэгэрүүлмэнд

06/10/2026

🔬 ХҮНСНИЙ НЯН СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ нээлтээ хийлээ.

📌 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд байрлах "Дасан зхоицохуйн зам" төслийн нэг эрүүл мэндийн сургалт, мэдээллийн төвийн дэргэдэх Хүнсний нян судлалын лаборатори 2026.09.25-ны өдөр нээлтээ хийсэн юм.

Мал, амьтан 🐄🐐🐫 эрүүл байж, түүнээс гарч буй бүтээгдэхүүн, түүхий эд эрүүл байх, цаашлаад хүний хэрэглэж буй хүнс эрүүл байх тул төслийн хүрээнд бид Хүнсний нян судлалын лабораторийг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газартай хамтран үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.

Энэхүү лаборатори нээгдсэнээр:
✅ ямар шинжилгээ хийх
✅ ямар ач холбогдолтой байх
✅ нэг эрүүл мэндийн өнцгөөс харвал ямар эерэг үр нөлөөг үзүүлэх талаар дараах видеоноос үзнэ үү.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust

#дасанзохицохуйнзам #нэгэрүүлмэнд #МалынЭрүүлМэнд

06/10/2026

🌱 "Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд" төсөл 2024-2028 оны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Дарьганга, Сүхбаатар сумдад хэрэгжиж байна.

Төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжиж эхэлснээс хойш хүрсэн үр дүнгээ та бүхэнд танилцуулж байна🙌

Та төслийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ 📬 [email protected] болон фэйсбүүк хуудсанд ирүүлээрэй.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust

#дасанзохицохуйнзам #нэгэрүүлмэнд

🌳Эко агропарк дах мод, бутнууд маань сайхан ургажээ. 📌Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд байгуулсан төслийн эко агропаркийн...
01/10/2026

🌳Эко агропарк дах мод, бутнууд маань сайхан ургажээ.

📌Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд байгуулсан төслийн эко агропаркийн хүлэмжинд үрээр тарьсан мод, бутнууд саглайн ургажээ. Бид энэхүү 1,5 га талбайд ногоон байгууламж байгуулж, хамгаалалтын зурвас бий болгох зорилготой ажиллаж байна.

Хүн бүр өөрийн амьдарч буй орчинд тохирох мод, бут тарьж эх дэлхийгээ хайрлая💚

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Odyssey Conservation Trust Сүхбаатар аймаг Байгаль орчны газар

#дасанзохицохуйнзам #нэгэрүүлмэнд #экоагропарк

📌Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан болон Баяндэлгэр сумдын нутагт буй махчин шувууны хиймэл үүрний тандалт судалгаан...
30/09/2026

📌Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан болон Баяндэлгэр сумдын нутагт буй махчин шувууны хиймэл үүрний тандалт судалгааны үр дүнг танилцууллаа.


🌱Дасан зохицохуйн зам төслийн Биологийн олон янз байдлын зөвлөх М. Ууганбаяр 📆2026 оны 09-р сарын 30 өдөр Сүхбаатарын аймгийн БОГ, Хөгжлийн бодлого, Сумын Засаг дарга, Мэргэжилтэн, Байгаль хамгаалагч, Улсын байцаагч нарт идлэг шонхор, шилийн сарын үржлийн судалгааны үр дүн, хиймэл үүр 🪺барих стандартыг танилцуулах уулзалт биечлэн болон цахимаар зохион байгууллаа.

Хээрийн экосистемд хиймэл үүр барьж шувуудын үржлийн популяцийг дэмжих нь чухал ч тухайн бүс нутагт шувуудад учруулж буй аюулыг бууруулах, арилгах ажлууд мөн чухал. Иймд хиймэл үүр барихаас гадна өндөр хүчдэлийн түгээх шугамыг шувуудад ээлтэй болгох ажил чухал байна. Түгээх шугамыг аюулгүй болгосноор хиймэл үүрний үр дүн, бүтээмж нэмэгдэнэ.

🦅Махчин шувуу нь шавж, жижиг амьтны тоо толгойг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл-Sustainable Fibre Alliance Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар Сүхбаатар аймаг Байгаль орчны газар Odyssey Conservation Trust

#ДасанЗохицохуйнЗам #НэгЭрүүлМэнд

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Гранд оффис центр, 82 тоот

976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677445559

Alerts

Be the first to know and let us send you an email when Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дасан Зохицохуйн Зам - Resilient Threads Project:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share