03/27/2026
Watch party-даа хүүхдүүдтэйгээ цуг бүртгүүлээрэй
Сайн байцгаана уу? Манай байгууллага нь цахим орчны аюулгүй байдлын талаар олон нийтэд боловсрол олгох чиглэлээр NCMEC-тэй хамтран ажилладаг билээ. Энэ хүрээнд бид “Into the Cloud” хүүхэлдэйн киноны 1 дүгээр улирлыг албан ёсны эрхтэйгээр монгол хэл рүү орчуулан, дуу оруулалт хийсэн бөгөөд хүүхэлдэйн киноныхоо анхны үзвэрийг та бүхэнтэй цахимаар хамтдаа нээхээр зарлаж байна. Уг хүүхэлдэйн киногоор дамжуулан цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хамтдаа суралцах боломжтой. Үзвэр 1 цаг үргэлжлэх бөгөөд анги тус бүрийн дараа удирдагч багшийн зааварчилгаа доор томчууд ба хүүхдүүд хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Арга хэмжээ маань 1 pm Mountain time болно. Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү:
https://forms.gle/L7bW7j5fjNUxdF7p9