Алтайн жиргээ

Алтайн жиргээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Алтайн жиргээ, Yösönbulag.

АЛТАЙ ХОТЫН ТӨВД AI ДЭМЖДЭГ УХААЛАГ КАМЕР 20 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЛАА.       📹Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр...
15/09/2026

АЛТАЙ ХОТЫН ТӨВД AI ДЭМЖДЭГ УХААЛАГ КАМЕР 20 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЛАА.
📹Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд Алтай хотын төвийн авто замын уулзваруудад AI дэмждэг "УХААЛАГ КАМЕР"-ын тоог нэмэгдүүлж 20 байршилд суурилууллаа.
🤳Энэхүү камер нь дүрсийг зүгээр бичиж хадгалахаас гадна хиймэл оюун ухаанаар дүрсэн дэх объект, хүн болон үйл явдлыг таньж, автоматаар дүн шинжилгээ хийх, зөвшөөрөгдсөн систем, тохиргооны хүрээнд тодорхой хүмүүсийг таних боломжтой, хулгай, халдлагаас урьдчилан сэргийлэх, 24/7 автомат хяналт, бичлэгээс мэдээлэл хурдан хайх зэрэг олон давуу талтай юм.
🕌УХААЛАГ КАМЕР СУУРИЛУУЛСАН БАЙРШЛУУД👨‍👩‍👦‍👦
🎥Хүрэл морины хөшөөтэй уулзвар
🎥Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уулзвар
🎥Өгөөж-Алтай төвийн уулзвар
🎥Мазаалай хөшөөний уулзвар
🎥Шинэ-Алтай захын уулзвар
🎥2-р сургуулийн уулзвар
🎥Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын уулзвар
🎥Минж зочид буудлын уулзваруудад тус тус суурилууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа гаднаас эм, тариа худалдаж авсан бол эмнэлгийн санхүүгийн албанд өргөдө...
15/09/2026

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа гаднаас эм, тариа худалдаж авсан бол эмнэлгийн санхүүгийн албанд өргөдөл, эм тариа авсан баримтаа өгөөд мөнгөө буцааж авдаг гэнэ шүү

Цааш түгээнэ үү😊

15/08/2026

Шар сүү хэрэглэдэг хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн.
Удтал эм тариа хийлгэсэн хүний биеийн хор тайлах Монгол арга их энгийн.
Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна.
Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна.
Энэ мэтчилэн 7 хоног хэрэглэх хэрэгтэй .

Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор хэрэглэж байжээ.
Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж.

Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна.
Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог.

Ер нь ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар багахан уухад биед тун сайн нөлөөтэй.
Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог.
Шар сүүнд мал их дуртай .

Ер ямар ч шар сүү бол эм юм билээ.
Шар сүүний ач тус ч их.
Шар сүүгээр ган хийнэ.
Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтэй сайхан болдог.
#Эрүүл Монгол хүн таны төлөө

Түүхий сүүний бяслаг кг-25к
Бяслагны шар сүү -1л-1к

Монгол орны эмчилгээний нуурууд шэйрлээд аваарай. 🟢ТОСОН НУУР – Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хүүхэн харааны хя...
11/08/2026

Монгол орны эмчилгээний нуурууд шэйрлээд аваарай.
🟢ТОСОН НУУР – Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хүүхэн харааны хямрал, үе мөч, ууц нуруу,, цусны даралт ихсэх багасах, арьс харшил зэрэг олон өвчин эмгэгийн эмчилгээнд үр дүнтэй;
🟢ГҮРЭМИЙН НУУР – Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг. Арьс харшил, үе мөч, гоо сайхны эмчилгээнд үр дүнтэй;
🟢ГУРВАН НУУР – Хэнтий аймгийн Дадал сумын нутаг. Зүрх судас, мэдрэлийн зарим өвчин, ходоод гэдэсний зарим архаг үрэвсэл, умай савны өвчин, цусны даралт ихдэх, хайрст үлд, батга, үе мөч бэлгийн замын зарим өвчнийг эмчилж болно гэжээ;
🟢ЖАРГАЛ НУУР – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын заагаар. Хуян шар ус, чийг бам, тахир дутуу, хэрэх, бөөр, нурууны эмчилгээнд орж сувилдаг;
🟢БҮРХИЙН ШОРВОГ НУУР – Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг. Бүрхийн рашаанаас уухын зэрэгцээ хажуугийн шорвог нуурт орж эмчилгээ хийлгэдэг;
🟢БӨӨРӨЛЖҮҮТ РАШААН НУУР – Төв аймгийн Баян сумын нутаг. Хулуу, шар ус, дүмбэ, үе мөч, хамуу, мэдрэл, зүрх судасны өвчнийг эмнэхэд тустай;
🟢ХУНДАГАНЫ РАШААН НУУР – Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг. Хамуу, маагуу, намас зэрэг арьсны өвчин, үе мөч, хулуу, шар ус зэрэг өвчин зовиурт сайн гэжээ;
🟢БАГА ТӨХӨМИЙН ДАВСТ НУУР – Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хамуу, маагуу, намас зэрэг арьсны өвчинд тустай, биеийг маш зөөлөн болгодог;
🟢ИХ ТӨХӨМИЙН НУУР – Төв аймгийн Бүрэн сумын нутаг. Мөн бага Төхөмийн нуурынхтай ижил үр дүнтэй гэж болно;
🟢ДОЛООН ДАВСТ НУУР – Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Мөн л үе мөч, арьс, харшлын өвчин эмгэгийг илааршуулахад тустай;
🟢ХҮРИЙН НОГООН НУУР – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг. Хажуугийн худгийн ус нь ходоод гэдэсний өвчинд тустай, харин нуурын ус шавар үе мөч, хулуу, шар усны өвчин эмгэгт сайн гэдэг;
🟢ОЛГОЙН НУУР – Дундговийн Сайнцагаан сумын нутаг. Үе мөч, арьс өнгөний өвчнийг эмнэн сувилдаг;
🟢БӨӨЛЖИХИЙН НУУР - Дундговь аймгийн Цагаан-Овоо сум. Үе мөч, хуян шар ус, хамуу, арьсны харшлын өвчнийг эдгээхүйд нэн тустай гэдэг;
🟢ХУЛЬЖИЙН ХАР НУУР – Булган Аймгийн Могод сум. Хульжийн рашаан, нуурууд арьс харшил, үе мөч, хэрэх, бөөрний өвчин эмгэгт тустай;
🟢ХУНТЫН РАШААН НУУР – Булган аймгийн Сайхан сумын нутаг. Нуурын ус шавар үе мөч, хазгар доголонг эмчлэх, рашаанаас ходоод гэдэс, дотрын өвчин эмгэгт уудаг;
🟢ХҮЙС НУУРЫН РАШААН – Булган аймгийн Орхон сумын нутаг. Уух рашаантайгаас гадна нууранд орж эмнүүлдэг;
🟢ХӨӨВРИЙН РАШААН НУУР – Булган аймгийн Хангал сумын нутаг. Хамуу, маагуу зэрэг арьс өнгөний өвчин, хэрэх, үе мөч, хулуу, дүмбэ зэрэг өвчинд тустай;
🟢ЦАЙДАМ НУУР – Архангай аймгийн Өлзийт сум. Шарх гүвдрүү, хамуу, маагуу зэрэг арьс өнгөний өвчин, хэрэх, үе мөч, хулуу, дүмбэ, хуян, чийг бам, бөөрний өвчинд тустай;
Аялан нийтлэгч Халтарын Энхтайван

23/06/2026

Address

Yösönbulag

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтайн жиргээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share