Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол

  • Home
  • Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол
Call Website Contact the organization

Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол Visit transparency.mn for more. TI-M was established and registered in 2003 by a group of concerned citizens representing different civil society organisations.

Transparency International Mongolia is the national chapter of Transparency International, the global civil society organization leading the fight against corruption. Бидний үнэт зүйлс
Ил тод байдал
Хариуцлагатай байдал
Шударга байдал
Эв нэгдэл
Эр зориг
Шударга ёс
Ардчилал

Transparency International Mongolia (TI-M) is a non-government organisation dedicated to tackle corruption in Mongolia. TI-M was accredited as an official chapter of the global Transparency International movement in early 2014.

29/09/2026

📣♿️ RESEARCH FINDINGS MAKING THEIR WAY INTO POLICY

During the policy forum presenting the findings and recommendations of the national research on “Participation and Accessibility of Persons with Disabilities in Decision-Making Processes,” we spoke with Members of Parliament and experts working on accessibility and inclusive participation.

💬 Two Members of Parliament involved in drafting the Law on Barrier-Free Environment and Accessibility highlighted that they had reviewed the research findings and recommendations and would consider incorporating relevant recommendations into the draft law.

🤝 This marks an important step in our advocacy work to bring evidence and research findings on the participation and accessibility of persons with disabilities to policymakers and into evidence-based policy discussions.

📣 We will continue our advocacy efforts to ensure that research findings inform policies and legislation and contribute to strengthening the participation of persons with disabilities in decision-making processes.

🇨🇦 This research was developed under the STRONGG programme, with co-funding from the Canada Fund for Local Initiatives (CFLI), through the Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам.

📖 Read the full research report:
www.transparency.mn

29/09/2026

📣♿️ СУДАЛГААНЫ ҮР ДҮН БОДЛОГЫН ШИЙДВЭРТ ХҮРЧ БАЙНА

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулсан бодлогын форумын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон хүртээмж, тэгш оролцооны чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

💬 Саадгүй орчин, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд ажиллаж буй Улсын Их Хурлын хоёр гишүүн судалгааны үр дүн, зөвлөмжтэй танилцаж, хуулийн төсөлд холбогдох зөвлөмжүүдийг тусгах боломжтойг онцоллоо.

🤝 Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийн талаарх бодит мэдээлэл, судалгааны үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэж, нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлэгт оруулах бидний нөлөөллийн ажлын нэг чухал алхам боллоо.

📣 Бид судалгааны үр дүнг зөвхөн тайлан хэлбэрээр үлдээх бус, бодлого, хууль тогтоомжид тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлаа үргэлжлүүлнэ.

🇨🇦 Энэхүү судалгааг Шударга, ил тод, хариуцлагатай, нээлттэй сайн засаглалын төлөөх түншлэл (STRONGG) хөтөлбөрийн хүрээнд Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн хамтарсан санхүүжилтээр боловсруулав.
Oidov Vaanchig

📖 Судалгааны бүрэн тайлан:
www.transparency.mn

📢 ИРГЭНИЙ НИЙГМИЙГ ОЙЛГОЁ | Танин мэдэхүйн цуврал №3Иргэний нийгэмд ээлтэй, тогтвортой нөөц гэж юу вэ?Иргэний нийгмийн б...
28/09/2026

📢 ИРГЭНИЙ НИЙГМИЙГ ОЙЛГОЁ | Танин мэдэхүйн цуврал №3

Иргэний нийгэмд ээлтэй, тогтвортой нөөц гэж юу вэ?

Иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүртээмжтэй, тогтвортой, олон эх үүсвэртэй нөөцтэй байх шаардлагатай.

Тогтвортой нөөц нь байгууллагуудад үйл ажиллагаагаа урт хугацаанд төлөвлөх, байгууллагын чадавхаа бэхжүүлэх, мэргэшсэн ажилтнаа тогтвортой ажиллуулах, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Гэвч Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны санхүүжилт дутмаг, төсөлд суурилсан санхүүжилтээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Ялангуяа орон нутгийн байгууллагууд олон улсын санхүүжилт авахад тавигддаг шаардлагуудыг хангахад хүндрэлтэй байдаг.

👉 Энэ удаагийн дугаарт: Иргэний нийгмийн байгууллагуудад хүртээмжтэй, тогтвортой нөөц яагаад чухал болох, Монгол Улсад тулгарч буй зарим сорилтыг онцолж байна.

💬 Таны бодлоор иргэний нийгмийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд ямар төрлийн нөөц, дэмжлэг хамгийн чухал вэ?

📚 Эх сурвалж:
EU System for an Enabling Environment for Civil Society (EU SEE)
https://eusee.hivos.org/

📢 UNDERSTANDING CIVIL SOCIETY | Educational Series No. 3

What are accessible and sustainable resources for civil society?

Civil society organisations need accessible, sustainable, and diverse resources to maintain their operations and pursue their long-term goals.

Sustainable resources enable organisations to plan for the long term, strengthen their organisational capacity, retain skilled staff, and continue delivering activities for communities.

However, in Mongolia, civil society organisations often lack core funding and rely heavily on project-based funding. CSOs working in rural areas, in particular, face difficulties meeting the language, proposal development, financial, and reporting requirements associated with international funding.

👉 In this edition: We highlight why accessible and sustainable resources are important for civil society organisations and some of the challenges they face in Mongolia.

💬 In your view, what types of resources or support are most important for the sustainability of civil society organisations?

📚 Source:
EU System for an Enabling Environment for Civil Society (EU SEE)
https://eusee.hivos.org/

28/09/2026

📣♿️ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах арга хэмжээ, бодлогын форумыг зохион байгууллаа.

Тус судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо, төрийн үйлчилгээ болон мэдээллийн хүртээмж, тулгарч буй саад бэрхшээл, тэдний санал, санаачилга шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгагдаж буйг тодорхойлоход чиглэсэн.

Энэхүү судалгааг Шударга, ил тод, хариуцлагатай, нээлттэй сайн засаглалын төлөөх түншлэл (STRONGG) хөтөлбөрийн хүрээнд Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн хамтарсан санхүүжилтээр боловсруулав.

🤝 Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон хүний эрхийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалтын талаар санал солилцлоо.

💬 Форумын үеэр судалгааны үр дүн, зөвлөмжөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийн эрх зүйн орчин, Пакистан улсын туршлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагын талаар илтгэл тавьж, “Тэгш оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалт” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

📣 Мөн “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагааны уриалгыг танилцууллаа.
📖 Судалгааны бүрэн тайлан:
www.transparency.mn

26/09/2026
📣♿️ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны үр дүн, зөвлөмжи...
25/09/2026

📣♿️ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах арга хэмжээ, бодлогын форумыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо, төрийн үйлчилгээ болон мэдээллийн хүртээмж, тулгарч буй саад бэрхшээл, тэдний санал, санаачилга шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгагдаж буйг тодорхойлоход чиглэсэн.

Энэхүү судалгааг Шударга, ил тод, хариуцлагатай, нээлттэй сайн засаглалын төлөөх түншлэл (STRONGG) хөтөлбөрийн хүрээнд Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн хамтарсан санхүүжилтээр боловсруулав.

💬 Форумын үеэр судалгааны үр дүн, зөвлөмжөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийн эрх зүйн орчин, Пакистан улсын туршлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагын талаар илтгэл тавьж, “Тэгш оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалт” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

🤝 Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон хүний эрхийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжтэй шийдвэр гаргалтын талаар санал солилцлоо.

📣 Мөн “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагааны уриалгыг танилцууллаа.

📖 Судалгааны бүрэн тайлан:
www.transparency.mn

📢 RESEARCH REPORT LAUNCHED AND POLICY FORUM HELD

♿️ Today, Transparency International Mongolia presented the findings and recommendations of the national research report “Participation and Accessibility of Persons with Disabilities in Decision-Making Processes.”

The research examined the participation of persons with disabilities in local decision-making processes, their access to public services and information, the barriers they face, and how their views and initiatives are reflected in decision-making.

🇨🇦 This research was developed under the STRONGG programme, with co-funding from the Canada Fund for Local Initiatives (CFLI), through the Embassy of Canada to Mongolia.

💬 The forum featured presentations on the research findings and recommendations, the legal and policy environment for the participation and accessibility of persons with disabilities, experiences from Pakistan, and perceptions and attitudes of persons with disabilities towards corruption. A panel discussion was also held on “Equal Participation and Accessible Decision-Making.”

🤝 Members of Parliament, representatives of government and human rights institutions, organizations of persons with disabilities, civil society organizations, and international organizations participated in the event and exchanged views on the participation of persons with disabilities and accessible decision-making.

📣 Transparency International Mongolia also presented a Call for Collective Action aimed at increasing the participation of persons with disabilities in decision-making processes.

📖 Read the full research report:
www.transparency.mn

📢 ШИНЭ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА♿️ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсн...
25/09/2026

📢 ШИНЭ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА

♿️ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” үндэсний судалгааны тайлан гарлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо, төрийн үйлчилгээ болон мэдээллийн хүртээмж, оролцоонд тулгарч буй саад бэрхшээл, тэдний санал бодол шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгагдаж буйг тодорхойлох зорилгоор тус тайланг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас "Шударга, ил тод, хариуцлагатай, нээлттэй сайн засаглалын төлөөх түншлэл" (STRONGG) хөтөлбөрийн хүрээнд Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (Canada Fund for Local Initiatives)-гийн хамтарсан санхүүжилтээр боловсруулав.

Тус судалгаа нь Монгол Улсад энэ чиглэлээр хийгдсэн үндэсний хэмжээний томоохон судалгааны нэг бөгөөд мэдээлэл цуглуулах үйл явцад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-тай хамтран ажиллаж, харьяа байгууллагуудаараа дамжуулан судалгаанд оролцогчдыг хамруулахад дэмжлэг үзүүлсэн.

📊 Судалгааны гол үр дүнгээс:
🔹 Судалгаанд нийт 1,072 хүн хамрагдаж, бүрэн бөглөсөн 802 асуумжид тоон шинжилгээ хийсэн.
🔹 54.6% нь орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцоход тулгардаг гол саад нь “хүртээмжтэй мэдээлэл байхгүй” гэж хариулсан.
🔹 38.0% нь “уригддаггүй/мэдээлэл авдаггүй” гэж хариулжээ.
🔹 Төсөв хэлэлцэх уулзалтад оролцох боломжтой гэж хариулсан нь ердөө 19.1%, харин 53.9% нь оролцох боломжгүй гэж хариулсан байна.
🔹 Судалгаанд оролцогчдын 53.4% нь гаргасан санал, санаачилга нь огт хэрэгжээгүй гэж хариулсан бол 28.1% нь өөрсдийн санал шийдвэрт туссан эсэхийг мэдэхгүй гэж хариулжээ.

Эдгээр үр дүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хүртээмжтэй мэдээлэл, хүртээмжтэй орчин, бодит оролцооны боломж болон эргэх холбооны тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

📖 Бүрэн тайланг унших:
https://www.transparency.mn/post/хөгжлийн-бэрхшээлтэй-иргэдийн-шийдвэр-гаргах-үйл-явц-дахь-оролцоо-ба-хүртээмж-үндэсний-судалгааны-та

📢 NEW RESEARCH REPORT PUBLISHED

♿️ The National Research Report on the Participation and Accessibility of Persons with Disabilities in Decision-Making Processes has been published.

The report was developed by Transparency International Mongolia under the Indo-Pacific Partnership for Strong, Transparent, Responsive & Open Networks for Good Governance (IPP STRONGG) project, with co-funding from the Canada Fund for Local Initiatives.

The research examines the participation of persons with disabilities in decision-making processes, accessibility of public services and information, barriers to participation, and the extent to which their views and proposals are reflected at the decision-making level.

This is one of the major nationwide research initiatives conducted in Mongolia on this issue, with the General Authority for Development of Persons with Disabilities supporting the data collection process through its affiliated organisations to facilitate the participation of respondents.

📊 Key findings:

🔹 A total of 1,072 people participated in the study, and quantitative analysis was conducted on 802 fully completed questionnaires.
🔹 54.6% reported that “there is no accessible information” as a main barrier to participating in local decision-making processes.
🔹 38.0% reported that they are “not invited/do not receive information.”
🔹 Only 19.1% reported that they had an opportunity to participate in budget discussion meetings, while 53.9% reported that they did not have an opportunity to participate.
🔹 53.4% of respondents reported that their views and proposals had “not been implemented at all,” while 28.1% said they did not know whether their views had been reflected in decisions.

These findings highlight the need to improve accessible information, accessible environments, meaningful opportunities for participation, and feedback mechanisms to strengthen the participation of persons with disabilities.

📖 Read the full report:
https://www.transparency.mn/en/post/national-research-on-the-participation-and-accessibility-of-persons-with-disabilities-in-decision-ma

📢 ШИНЭ ТАЙЛАН ГАРЛАА | NEW PUBLICATION ALERT🇲🇳 АЗИ ДАХЬ УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШУДАРГА БАЙДЛЫН БҮС НУТГИЙН ҮНЭЛГЭЭTran...
03/09/2026

📢 ШИНЭ ТАЙЛАН ГАРЛАА | NEW PUBLICATION ALERT

🇲🇳 АЗИ ДАХЬ УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШУДАРГА БАЙДЛЫН БҮС НУТГИЙН ҮНЭЛГЭЭ

Transparency International байгууллагаас Ази дахь улс төрийн санхүүжилтийн шударга байдлын бүс нутгийн үнэлгээг өнөөдөр олон нийтэд зарлалаа.

Тус үнэлгээнд Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Зүүн Азийн 17 орны, тэр дундаа Монгол Улсын улс төрийн санхүүжилтийн тогтолцоог авч үзсэн байна. Үнэлгээг ил тод байдал, цэвэр санхүүжилт, тэгш өрсөлдөөн, жендэрийн тэгш байдал, төрийн төвийг сахих байдал, хариуцлага гэсэн 6 үндсэн зарчмын хүрээнд боловсруулжээ.

🇲🇳 Монгол Улсын хувьд ямар үр дүн гарсан бэ?

🔹 Ил тод байдал
Монгол Улс нь Япон, Тайванийн хамт улс төрийн санхүүжилтийн мэдээллийг цахимаар, тэр дундаа хувийн хандивлагчдын мэдээллийн хамт нийтэлдэг цөөн орны нэг байна. Сонгуулийн ерөнхий хороо хандивлагчдын мэдээллийг нэрээр хайх боломжтой мэдээллийн сантай. Гэсэн хэдий ч зарим улс төрийн нам, нэр дэвшигчийн санхүүгийн тайлангийн чанар, бүрэн байдал, тогтвортой байдал асуудал хэвээр байна.

🔹 Хууль бус санхүүжилтээс сэргийлэх
Нэргүй хандивыг хязгаарлах, улс төрийн санхүүгийн гүйлгээг мөрдөх боломжийг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалт Монгол Улсад бий. Эдгээр нь улс төрийн санхүүжилтийг илүү цэвэр, хяналттай болгох суурь болж байна.

🔹 Тэгш өрсөлдөөнийг хангах
Хандив болон сонгуулийн зардалд хязгаарлалт тогтоосон боловч эдгээр хязгаарлалтыг зөрчих тохиолдол гардаг. Мөн төрийн санхүүжилтийг хуваарилах одоогийн тогтолцоо нь парламентын суудлын тоонд ихээхэн тулгуурладаг тул томоохон намуудад давуу байдал бий болгох эрсдэлтэй.

🔹 Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо
Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг, урамшууллын арга хэмжээ хэрэгжүүлж буй цөөн орны нэг юм. Гэсэн хэдий ч үнэлгээ хийх үеийн байдлаар эмэгтэйчүүд парламентын гишүүдийн 25 хувийг бүрдүүлж байсан нь цаашид ахиц гаргах шаардлагатайг харуулж байна.

🔹 Хяналт, хариуцлага
Төрийн нөөцийг улс төрийн зорилгоор зүй бусаар ашиглахаас сэргийлэх хууль, хяналтын механизм бий боловч хэрэгжилт нь тогтвортой бус, зөрчилд үр нөлөөтэй хариуцлага хүлээлгэх байдал хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад улс төрийн санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг хангах чухал суурь бүрдсэн байна. Харин дараагийн алхам нь санхүүгийн тайлагналыг бүрэн, тогтвортой болгох, хяналтыг сайжруулах, хандив болон зардлын хязгаарлалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн санхүүжилтийг илүү тэгш хуваарилах, зөрчилд бодит хариуцлага тооцох явдал юм.

Улс төрийн санхүүжилтийн шударга байдал нь мөнгө иргэдийн сонголтод нөлөөлөх, ардчилсан өрсөлдөөнийг гажуудуулахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

📖 Бүрэн тайланг унших: 👉
https://www.transparency.org/en/publications/integrity-political-finance-asia

📢 NEW PUBLICATION ALERT

🇲🇳 REGIONAL ASSESSMENT OF INTEGRITY IN POLITICAL FINANCE IN ASIA

Transparency International has today published its Regional Assessment of Integrity in Political Finance in Asia.

The assessment examines political finance systems across 17 countries in South Asia, Southeast Asia and East Asia, including Mongolia. It assesses political finance integrity against six key principles: transparency, clean money, a level playing field, gender equality, state neutrality and accountability.

🇲🇳 What does the assessment show for Mongolia?

🔹 Transparency
Alongside Japan and Taiwan, Mongolia is one of the few countries assessed that publishes political finance information online, including information on private donors. The General Election Commission also provides a searchable database of donor information. However, the quality, completeness and consistency of financial reporting by some political parties and candidates remain concerns.

🔹 Safeguards against illicit finance
Mongolia has important measures in place, including restrictions on anonymous donations and mechanisms that enable political financial transactions to be traced. These provide a foundation for cleaner and more accountable political finance.

🔹 A level playing field
Limits are in place on political donations and campaign spending, but violations of these limits still occur. In addition, the current system for allocating public funding relies heavily on the number of parliamentary seats, which may give larger political parties an advantage.

🔹 Women’s political participation
Mongolia is among the few countries assessed that have financial support and incentive measures to increase women’s political participation. However, women accounted for 25% of parliamentarians at the time of the assessment, highlighting the need for further progress.

🔹 Oversight and accountability
Legal and oversight mechanisms are in place to prevent the misuse of state resources for political purposes. However, implementation remains inconsistent, and violations do not always result in effective accountability.

Mongolia has important foundations in place for transparent and accountable political finance. The next steps include improving the completeness and consistency of financial reporting, strengthening oversight and enforcement, effectively implementing donation and spending limits, ensuring a more equitable distribution of public funding, and holding violations meaningfully to account.

Political finance integrity is essential to ensuring that money does not influence citizens’ choices or distort democratic competition.
📖 Read the full report below.

This report reviews systems across 17 countries to identify the areas of political finance most in need of reform.

🇲🇳 АЗИ ДАХЬ УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШУДАРГА БАЙДАЛД ТУЛГАРЧ БУЙ ГОЛ ЭРСДЭЛҮҮД ЮУ ВЭ? ТЭДГЭЭРИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?Tr...
27/08/2026

🇲🇳 АЗИ ДАХЬ УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШУДАРГА БАЙДАЛД ТУЛГАРЧ БУЙ ГОЛ ЭРСДЭЛҮҮД ЮУ ВЭ? ТЭДГЭЭРИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

Transparency International байгууллагаас Ази дахь улс төрийн санхүүжилтийн шударга байдлын бүс нутгийн үнэлгээг танилцуулах цахим арга хэмжээг 9 дүгээр сарын 3-нд зохион байгуулна.

Тус үнэлгээнд Азийн 17 орны, тэр дундаа Монгол Улсын улс төрийн санхүүжилтийн тогтолцоонд тулгарч буй гол сорилтуудыг авч үзсэн бөгөөд үүнд ил тод байдлын хязгаарлагдмал байдал, хэрэгжилт ба хяналтын сул тогтолцоо, төрийн нөөцийг зүй бусаар ашиглах, улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлууд багтана.

Asian Network for Free Elections (ANFREL) байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэхүү цахим арга хэмжээнд бодлого боловсруулагчид, сонгуулийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, судлаачид болон хөгжлийн түншүүд оролцоно.

Хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хөндөнө:
• Улс төр дэх мөнгөтэй холбоотой эрсдэл
• Улс төрийн санхүүжилтийн шинэчлэл
• Цахим сурталчилгаа ба хяналт
• Сонгуулийн шударга байдлыг хангах бүс нутгийн хамтын ажиллагаа

Та бүхнийг цахим танилцуулга, хэлэлцүүлэгт нэгдэж, улс төрийн санхүүжилтийн шударга байдлыг бэхжүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцахыг урьж байна.

📅 2026 оны 9 дүгээр сарын 3
🕒 15:00–16:30 (Улаанбаатарын цагаар)
💻 Цахимаар

👉 Бүртгүүлэх: https://anticorru.pt/3iV

🇲🇳 WHAT ARE THE KEY RISKS TO POLITICAL FINANCE INTEGRITY IN ASIA? HOW CAN THEY BE ADDRESSED?

Transparency International will launch its Regional Assessment of Integrity in Political Finance in Asia through an online event on 3 September.

The assessment examines key challenges facing political finance systems across 17 Asian countries, including Mongolia, including limited transparency, weak enforcement and oversight, misuse of state resources, and barriers to political participation.

Co-organised with the Asian Network for Free Elections (ANFREL), the online event will bring together policymakers, election officials, civil society organisations, journalists, researchers and development partners.

The discussion will focus on:
• Risks associated with money in politics
• Political finance reforms
• Digital campaigning and oversight
• Regional cooperation for electoral integrity

We invite you to join the online presentation and discussion and share your perspectives on strengthening political finance integrity.

📅 3 September 2026
🕒 15:00–16:30 (Ulaanbaatar time)
💻 Online

👉 Register: https://anticorru.pt/3iV

🤝 ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл х...
27/08/2026

🤝 ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд шүүхийн тогтолцоо, шүүхийн ил тод байдал, үр ашиг, шүүгчийн хараат бус байдал, олон нийтийн итгэл, авлигын эрсдэл зэрэг чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулах, сургалт, чадавх бэхжүүлэх болон туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллана.

Мөн судалгаа, үнэлгээний үр дүнг олон нийтэд хүргэх, холбогдох талуудын оролцоог хангах замаар илүү хараат бус, ил тод, хариуцлагатай, олон нийтийн итгэлийг хүлээсэн шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Хамтын ажиллагааны хүрээ 2028 оны 8 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

🤝 MEMORANDUM OF UNDERSTANDING SIGNED

Transparency International Mongolia and the Judicial General Council of Mongolia have signed a Memorandum of Understanding to strengthen cooperation.

Under the MoU, the two organisations will collaborate on research and assessments on the judicial system, judicial transparency, effectiveness, judicial independence, public trust, and corruption risks, as well as develop evidence-based policy recommendations, conduct training and capacity-building activities, and exchange experiences.

The partnership will also contribute to strengthening a more independent, transparent, accountable and trusted judiciary by communicating research and assessment findings to the public and ensuring the engagement of relevant stakeholders.

The cooperation framework will remain in place until August 2028.

Address

Dalai Tower, Unesco Street, Sukhbaatar District, Khoroo 1 Ulaanbaatar 14230

17

Alerts

Be the first to know and let us send you an email when Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share