Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia

  • Home
  • Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia
Call Website Contact the organization

Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia -Хүн бүрийн хувь нэмэр үнэ цэнэтэй- Goal One: To increase public interest and participation in volunteer work

Goal Two.

To improve cooperation among volunteer organizations

Goal Three: To develop the organizational capacity of volunteer organizations

08/10/2026

💜 Яагаад бид “BECAUSE I AM A GIRL” охидын эрхийн чуулганыг зохион байгуулдаг вэ?

Охид бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонсогдож, өөрийн ирээдүйгээ өөрөө тодорхойлох эрхтэй.

Гэвч охидын дуу хоолой, хүсэл мөрөөдөл, оролцоо хангалттай сонсогдож чаддаггүй нөхцөл байсаар байна. Тиймээс бид охидод өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын дуу хоолойг сонсох, шинэ санаа гаргах, шийдвэр гаргах түвшинд оролцох боломж бүрдүүлэхийн төлөө “BECAUSE I AM A GIRL” охидын эрхийн чуулганыг зохион байгуулдаг.

Энэ бол зөвхөн нэг өдрийн арга хэмжээ биш.
Охидын дуу хоолой үнэ цэнтэй гэдгийг хамтдаа харуулах орон зай юм.

📅 2026 оны 10 дугаар сарын 10
📍 Монголын Хүүхдийн Ордон

Охидын эрх, оролцоог дэмжихийн төлөө хамтдаа.
Because I am a girl. Because her voice matters. 💜

08/10/2026

BECAUSE I AM A GIRL | БИ ОХИН БОЛОХООР 🎥

Би охин болохоор…
…намайг “охин хүн ингэдэггүй юм” гэж хязгаарладаг.
…гудамжаар орой ганцаараа явахаас эмээдэг.
…сургуулиа орхиж, гэрийнхнээ асрах сонголтын өмнө зогсдог.
…бие махбод, гадаад төрхөөрөө дүгнэгддэг.
…дуугаа гаргахад “хэтэрхий их юм ярьдаг” гэж нэрлэгддэг.

Энэ бол зүгээр нэг үг биш. Энэ бол Монголын олон мянган охины өдөр тутмын бодит байдал.

Монголын Сайн Дурынхны Төв “BECAUSE I AM A GIRL” аяныхаа үргэлжлэл болгон охидын өмнө тулгардаг нийгмийн асуудлуудыг охидын өөрсдийнх нь дуу хоолойгоор хүргэх видео цувралыг эхлүүлж байна.

📌 Цувралд хөндөх сэдвүүд:
🔹 Хүйсийн хэвшмэл ойлголт ба хязгаарлалт
🔹 Охидын аюулгүй байдал, дарамт, хүчирхийлэл
🔹 Боловсрол ба сонголтын эрх
🔹 Сэтгэл зүйн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх
🔹 Цахим орчин дахь дарамт
🔹 Шийдвэр гаргах түвшинд охидын оролцоо

Охин бүрийн түүх чухал. Охин бүрийн сонголт хүндэтгэлтэй.
Учир нь “Миний эрх, миний сонголт.” 💜

🗓 10 сарын 10
Олон улсын охидын өдөр хүртэл өдөр бүр шинэ видео хүлээж аваарай!

👉 Видеог үзээд, хуваалцаж, өөрийн “Би охин болохоор…” түүхээ коммент хэсэгт бичээрэй.

#БиОхинБолохоор #МиниЭрхМиниСонголт #ОхидынӨдөр #МСДТ

💗 BECAUSE I AM A GIRL 2026 чуулганыг Kotex болон Монголиан Стар Дистрибьюшн ХХК дэмжиж байна!Олон улсын Охидын эрхийн өд...
07/10/2026

💗 BECAUSE I AM A GIRL 2026 чуулганыг Kotex болон Монголиан Стар Дистрибьюшн ХХК дэмжиж байна!

Олон улсын Охидын эрхийн өдөр буюу 10 сарын 10-нд болох "BECAUSE I AM A GIRL" чуулганыг Kotex брэнд болон Монголиан Стар Дистрибьюшн (MSD) компани дэмжиж, охидын эрүүл, итгэлтэй, эрх тэгш ирээдүйн төлөө бидэнтэй нэгдэж байна. 🌸

Охид ганцхан хэрэглэгч биш , эрүүл мэнд бүх хүнд хамаатай.
Ялгаатай байдлыг хүндлэн бие биедээ дэмжлэг үзүүлдэг соёлд хамтдаа... 🌟

Охидын хэрэгцээг ойлгож, тэдний өсөлт хөгжлийг дэмжиж буй Kotex болон MSD хамт олонд Монголын сайн дурынхны төвийн нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье! 🙏

📅 2026 оны 10 сарын 10
✨ Миний эрх, миний сонголт
🌐 www.volunteer.org.mn

#МинийЭрхМинийСонголт #ОхидынЭрх #МонголынСайнДурынхныТөв

Монголын сайн дурынхны төв

💛 BECAUSE I AM A GIRL 2026 чуулганыг KOMON Education and Culture Center дэмжиж байна!Олон улсын Охидын эрхийн өдөр буюу ...
07/10/2026

💛 BECAUSE I AM A GIRL 2026 чуулганыг KOMON Education and Culture Center дэмжиж байна!

Олон улсын Охидын эрхийн өдөр буюу 10 сарын 11-нд болох "BECAUSE I AM A GIRL" чуулганд оролцож буй охидод KOMON Education & Culture Center сургалтын хөнгөлөлт бүхий ваучер бэлэглэхээр боллоо! 🎁📚

Охид маань суралцаж, хөгжиж, өөрийн мөрөөдлийн төлөө алхах боломжийг тэлж буй KOMON хамт олонд Монголын сайн дурынхны төвийн нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье! 🙏

🎤 Сайн дурын үйл ажиллагааны элч, дуучин С. Гантогоо (.Official):
"Охидын эрхийн төлөө үргэлж ЗА гэнэ. Тэд бол бүх зүйл." 💛

📅 2026 оны 10 сарын 10
✨ Миний эрх, миний сонголт

#МинийЭрхМинийСонголт #ОхидынЭрх #МонголынСайнДурынхныТөв

💜 BECAUSE I AM A GIRL – Охидын эрхийн чуулган-7Артист DER BI охидын эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, "BECAUSE I AM A ...
07/10/2026

💜 BECAUSE I AM A GIRL – Охидын эрхийн чуулган-7

Артист DER BI охидын эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, "BECAUSE I AM A GIRL" чуулганыг дэмжиж байна! 🎻✨

🎤 Артист DerBi
"Охид амьдралыг гэрэлтүүлнэ." 💛

Охидоо хамгаалах нь ХҮН бүрийн үүрэг. Тэдэнд мэдлэгийг хүч болгох ухааныг өгье. 💜

Олон улсын Охидын эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд охид өөрсдийн эрх, сонголт, мөрөөдлийнхөө тухай ярилцаж, хамтдаа илүү гэрэлтэй ирээдүйг бүтээнэ. 🌟

📅 2026 оны 10 сарын 10
✨ Миний эрх, миний сонголт
🌐 www.volunteer.org.mn

#ОхидынЭрхийнЧуулган7 #МинийЭрхМинийСонголт #ОхидынЭрх #МонголынСайнДурынхныТөв

06/10/2026

🎤 BECAUSE I AM A GIRL 2026
Үндсэн илтгэгч: Бадамцэцэг

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "BECAUSE I AM A GIRL" охидын эрхийн чуулганы үндсэн илтгэгчээр Б.Бадамцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх оролцож, "ОХИД ИРЭЭДҮЙД" сэдвээр илтгэл тавина.

Өнөөдөр Монголын охид боловсролоор тэргүүлж байгаа ч аюулгүй орчин, цахим дарамт, өөрийн амьдралын сонголтоо өөрөө хийх эрх зэрэг сорилтуудтай нүүр тулсаар байна. Охидын ирээдүйг юу хааж байна вэ? Ирээдүйг хэн бүтээх вэ?
Б.Бадамцэцэг эгч нь энэ асуултуудад хариулж, охидыг хамгаалуулагч бус, өөрчлөлтийг бүтээгч болгох алсын харааг хуваалцах болно.
Мөн чуулганаар "БИ ОХИН БОЛОХООР" бичил төслийн уралдаанд шалгарсан 5 охидын санаачилга танилцуулагдана. 💜

📅 2026 оны 10-р сарын 10
📍 Монголын хүүхдийн ордон
🕐 09:30--15:00
📝 Бүртгэл: https://volunteer.org.mn/ #/event/30

Миний эрх, миний сонголт.

#ОхидынӨдөр #МиниЭрхМиниСонголт #ОхидИрээдүйд #МСДТ

-Хүн бүрийн хувь нэмэр үнэ цэнэтэй-

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАРМонголын сайн дурынхны төв ТББ (Volunteer Center of Mongolia) хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн ажилд авн...
05/10/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Монголын сайн дурынхны төв ТББ (Volunteer Center of Mongolia) хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн ажилд авна. 📩 Бүрдүүлэх материал:
CV-гээ “Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн” гэсэн гарчигтайгаар [[email protected]]) хаягаар илгээнэ үү.

🗓️ Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 23

Хэрэв та залуучууд, сайн дурын ажил, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажиллаж, өөрийн санаа, ур чадвараа бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг хүсэж байвал бидний багт нэгдэхийг урьж байна. 🌱

04/10/2026

Дэлхийн охид эрхийнхээ төлөө:
🌹 2026 оны дэлхийн "Охидын эрхийн олон улсын өдөр"-ийн сэдэв нь "Хүүхэд гэрлэлтийг зогсоож, охидын эрхэд хөрөнгө оруулъя" бөгөөд UNICEF-ийн мэдээлснээр энэ сэдвийг охид, охидын удирдсан сүлжээ, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл сэдвийг охид өөрсдөө сонгосон. UNICEF-ийн 2026 оны тооцоогоор дэлхийн охидын тавны нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг.
🌹 Охидын олон улсын өдрийг тэмдэглэх санаа Plan International-ийн "Because I Am a Girl" аянаас үүсэж, Канад улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд тогтоол болгон санал болгосон. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сард 66/170 тоот тогтоолоор энэ өдрийг баталсан.

⚖️🛡️🛡️Охид хэрхэн тэмцдэг вэ???

💻Боловсролын эрхийн төлөө: Пакистаны Малала Юсуфзай охидыг сургуульд явахыг хориглосныг эсэргүүцэн блог бичиж эхэлсэн, халдлагад өртсөн ч тэмцлээ үргэлжлүүлж, хамгийн залуу Нобелийн шагналтан болсон.
⛓️‍💥 Хүүхэд гэрлэлтийн эсрэг: Малави улсын Мемори Банда зэрэг охид орон нутгийн удирдагчидтай ярилцаж, гэрлэлтийн насыг 18 болгох хуулийн өөрчлөлтөд нөлөөлсөн.
🩸Сарын тэмдгийн ялгаа: Их Британид өсвөр насны Амика Жорж аян эхлүүлж, сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох шийдвэрт хүргэсэн.
🪭Охидын клуб, сүлжээ: НҮБ-ын санаачилсан Girl Up зэрэг сүлжээгээр дамжуулан охид өөрсдөө клуб байгуулж, бодлого боловсруулагчдад хандан нөлөөллийн ажил хийдэг.
📲Дижитал аюулгүй байдал: Онлайн дарамт, мөлжлөгийн эсрэг охид сошиал медиагаар аян өрнүүлж, платформуудад хамгаалалтын бодлого шаардаж байна.
💾 Охидын удирдсан бичил төслүүд: Орон нутагтаа асуудлыг тодорхойлж, өөрсдөө шийдэл хэрэгжүүлэх
"Дэлхийн охид эрхийнхээ төлөө тасралтгүй дуугарч байна
Монголын охид ч мөн адил

Sources:
UNICEF – International Day of the Girl 2026
World Vision – International Day of the Girl
Awareness Days – International Day of the Girl Child 2026
Wikipedia – International Day of the Girl Child

-Хүн бүрийн хувь нэмэр үнэ цэнэтэй-

✊ ОХИД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ✊Бид зөвхөн хамгаалуулах биш — өөрсдөө дуугарч, өөрсдөө шийдэж, өөрсдөө өөрчилнө. 💜🌸 Сурч боловср...
04/10/2026

✊ ОХИД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ✊

Бид зөвхөн хамгаалуулах биш — өөрсдөө дуугарч, өөрсдөө шийдэж, өөрсдөө өөрчилнө. 💜

🌸 Сурч боловсрох эрх
🌸 Аюулгүй орчинд өсөх эрх
🌸 Өөрийн биеэ, амьдралаа шийдэх эрх
🌸 Дуу хоолойгоо хүргэх, сонсогдох эрх

Эдгээр нь хэн нэгний өгөх бэлэг биш — охин бүрийн угаасаа эдлэх эрх.

Өнөөдөр Монголын охид эрхээ мэдэж, эрхийнхээ төлөө нэгдэж, бусад охидод дуу хоолой болж байна. "БИ ОХИН БОЛОХООР" уралдаанд охид өөрсдийн санаачилсан төслүүдээрээ нийгмийн асуудлыг шийдэхээр зориглосон нь үүний тод жишээ.

✨ BECAUSE I AM A GIRL 2026
"Миний эрх, миний сонголт"

Олон улсын Охидын эрхийн өдрийг тохиолдуулан 4 дэх жилдээ зохион байгуулж буй охидын эрхийн чуулганд нэгдэж, дуу хоолойгоо хүргээрэй!

📅 2026.10.11 (Бүтэн сайн өдөр)
🕙 10:00 - 15:00
📝 Бүртгэл: https://volunteer.org.mn/ #/event/30

Учир нь би охин. Учир нь би эрхтэй. 💜

#ОхидЭрхийнхээТөлөө #МСДТ

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97680609070

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share