Altai Yatga / Workshop

  • Home
  • Altai Yatga / Workshop

Altai Yatga / Workshop Official page of Altai yatga training and research It lay beneath the head of a person of some rank in a cave high on Jargalant Khairkhan Mountain.

ALTAI YATGA / Altai - bow harp
(This instrument has used 1400 years ago)
The original Altai Yatga (Altai - bow harp) musical instrument was found in 2008, in Mankhan soum of Khovd province, Mongolia. The instrument was in remarkable condition having lain undisturbed for an estimated 1400 years. It is the only musical instrument of its kind ever found. Mongolian cave burials are mainly found in the

Altai Mountains, although they are quite rare. When burials are found, the grave artifacts are often in extraordinarily fine shape owing to the region´s low humidity. Wood, cashmere, leather, bark, silk, bone, snake skin and metals also show minimal biodegrading as the dry caves are usually located as Mongols say, “in the sky” – well above the level of local flora and reach of wild animals. Soon after discovering the Altai Yatga from information given by a local herder, Mongolian archeologists collected it along with many other artifacts found in the burial site, and sent the Altai Yatga to Germany for restoration. While it was being repaired by expert scholars at Bonn´s Landesmuseum, German researcher Susanna Schulz and Mongolian researcher Ganpurev Dagvan separately worked on restoring the musical instrument. The particular model is Mr. Ganpurev´s version of the restored Altai Yatga. An authority on native instruments. Additionally, Mrs. Munkh-Erdene, one of the Mongolia´s most famous Yatga players, offered her contribution in the practical details on how the Altai Yatga might “make musical sounds and music playing technique”. The first modern day Altay Yatga was produced by the Egshiglen Manlai Company with the production master Mr. Baigaljav Purevdavaa. The Altay Yatga has five strings. The resonating sound it produces is ideal for singing Mongolian epics and praise songs and is especially suitable to Altai epic songs and khuumii (throat singsing). An accomplished performer can make beautiful melodies on the Altai Yatga. Its public musical debut took place at the Mongolian National Circus on May 16, 2014 in honor of the owner of the Altai Yatga, Churee. Churee´s name was written on the back of the instrument in an ancient runic alphabet found in Mongolia. The original Altai Yatga is kept at the National Museum of Mongolia in Ulaanbaatar.

Хатан ятгын цуурайт их тал дээгүүрХорин нэгэн чавхдаст дуу нурууд дундТөрийн их ятгын цар ихт талаар гүйдэлтэйШөрмөсөн ч...
20/12/2024

Хатан ятгын цуурайт их тал дээгүүр
Хорин нэгэн чавхдаст дуу нурууд дунд
Төрийн их ятгын цар ихт талаар гүйдэлтэй
Шөрмөсөн чавхдасны дэлдэх их дэнж дунд
Туурайн төвөргөөнийг баруун гартаа шингээж,
Туульсын хүүрнэлийг зүүн гартаа хөгсөөж,
Гучин гурван говийг сэтгэлдээ багтааж
Дөчин дөрвөн хангайг зүрхэндээ хэм татуулж,
Тавин таван тэнгэрийн суу их өргөн талаар
Тэлмэн жороог дөрөө жийлгэн цэнгүүлсэн МУГЖ, Консерваторийн дэд профессор Ч. Мөнх-Эрдэнэдээ баярлалаа.
Учиг сүвлэж, сэтгэлээ холбож,
Ур нэмж сэтгэгдлээ хуваалцана уу.

Гоцлол хөгжимчин, Монгол Улсын Гавъяат Жүжигчин, МУК-ийн дэд профессор МӨНХ-ЭРДЭНЭ Чулуунбат Хөгжмийн зохиолч: Б. ЭнхбаярНайруулга: Анир студиДууны инженер: ...

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу? Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таа...
24/08/2024

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу?
Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таарчихдаг. "Загас хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан. Бөөс нь... " гэж ирээд хариулаад байдаг шиг би бас тийм нэгэн болж байгаа бололтой.
Ямар нэгэн дүрслэл дундаас Алтай ятга тодорч харагдаад байх юм. Манай CHURE CLUB-ын гишүүн Мөнхөд Хамтдаа Их хааны музейд дэлгэгдэн тавьсан "Бүсний болор тоног"-ийг нүүр хуудаснаа хуваалцжээ. Эхний тоног дээр яалт ч үгүй баглуургат бишгүүр үлээсэн нэгэн байх юм. Түүнийг энд оруулсангүй.
Удаах тоног дээр Алтай ятга маань зурайгаад байх юм. Зурайгаад байгаа зураасыг нь хараар тодруулаад эх зургийн хамт хавсаргав. Баруун гарынхаа эрхий хуруугаар яалт ч үгүй чавхдас юуг нь татаж харагдах юм.
Та нар бас саналаа хуваалцаарай.

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн олон улсын 50 судлаач эрдэмтэдийн бичсэн "Дэлхийн улс орнуудад тоглогддог үгээр ...
31/07/2024

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн олон улсын 50 судлаач эрдэмтэдийн бичсэн "Дэлхийн улс орнуудад тоглогддог үгээр илэрхийлэхийн аргагүй бүс улсын хөгжмийн зэмсгүүд" номонд Алтай ятгын тухай сонирхолтой эссэг бичсэн эрхэм шавь Kozue Takahashi (Козү)-даа маш их баярлалаа.
Япон шавь маань хамтран ажиллагч нарын хамтаар хүрэлцэн ирээд, бэлгийн дээжээ хүндэтгэн өргөөд эх орондоо буцлаа.

Алтай ятгын тахилга дээр Хянган нутгаас гаралтай Баягууд ургийн Бүрэнсайхан анд Алтай ятгын судалгааг дэмжиж 10 сая төгр...
31/05/2024

Алтай ятгын тахилга дээр Хянган нутгаас гаралтай Баягууд ургийн Бүрэнсайхан анд Алтай ятгын судалгааг дэмжиж 10 сая төгрөг хандивлав. Өмнө нь Өнөр бүл төвийн Алтай ятгын ӨНӨР чуулгын хөгжим, тоглолтын дээлийг ивээн тэтгэснийг түмэн олондоо түгээн танилцуулж байсан.
Монгол угсаатны өв, уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, бодит дэмжлэг үзүүлсэн Бүрэнсайхан анддаа маш их баярлалаа.

Алтай ятгын тахилгаар гурван эрхэмд Алтай ятгыг хүндэтгэн гардуулав.1. Хаднаа оршуулга анхлан олсон Н. Дандарт,2. Хаднаа...
31/05/2024

Алтай ятгын тахилгаар гурван эрхэмд Алтай ятгыг хүндэтгэн гардуулав.
1. Хаднаа оршуулга анхлан олсон Н. Дандарт,
2. Хаднаа оршуулгыг хамгаалж эрдэм шинжилгээний байгууллагатай холбосон Ч. Энтөр багшид,
3. Манхан суманд Алтай ятгын тахилгыг хийхэд онцгойлон лэмжиж хамтран ажилласан Х. Цэрэнбадам эгч,

ЧҮРЭ КЛУБ Алтай ятгын тахилга дээр Жангарыг бүүвэй аялав.
31/05/2024

ЧҮРЭ КЛУБ Алтай ятгын тахилга дээр Жангарыг бүүвэй аялав.

ЧҮРЭ ЧУУЛГА Алтай ятгын тахилга дээр Жангарын тэргүүн бүлгээс хайлав.
31/05/2024

ЧҮРЭ ЧУУЛГА Алтай ятгын тахилга дээр Жангарын тэргүүн бүлгээс хайлав.

Жаргалант хайрханаар дүүрэн Алтай ятга бэлчив.
31/05/2024

Жаргалант хайрханаар дүүрэн Алтай ятга бэлчив.

Жаргалант хайрханы эх олдворыг дахин сэргээгээд 10 дахь намартай золгох гэж байна. Олон сайхан эрдэмтэн судлаачдын оюун ...
16/05/2024

Жаргалант хайрханы эх олдворыг дахин сэргээгээд 10 дахь намартай золгох гэж байна. Олон сайхан эрдэмтэн судлаачдын оюун ухаан, мэдлэг, сэтгэлийн нандин холбоос дээр энэхүү хөгжмийн хөг дэнслэгдэж байгаа.
Энэ оны 5 сарын 30-д Алтай ятгын 4 дэх тахилга болно.
Урд тахилгуудад арай чүү дөрвөн Алтай ятгаар оролцдог байсан бол энэ удаад 44 Алтай болон Буган ятгаар оролцоно.
Алтай ятгын 4 дэх тахилгыг дэмжигч байгууллагууд тодорч байгаад баяртай байна. Удахгүй зарлана.
Алтай ятгын тахилгад оролцогчдод зориулж Манхан сумын ЕБС-ийн захирал Энхтөр болон Мөнхбат нар "Эртний түүхийн жимээр Алтай ятгатай аялах" аялалыг зохион байгуулна.
2024.05.27-д Говь-Алтай аймагт, 2024.05.30-д Манхан сумын соёлын төвд ОУ-ын Алтай ятга тоглоочдын хамтарсан тоглолт болно.

Алтайд цойлсон Алтай ятгын баримал,Хангайд гарайдсан сэрх янгирын сэрэг дүрЭх орноо төлөөлсөн Цэрэндоржийн Батдэлгэр -ий...
30/04/2024

Алтайд цойлсон Алтай ятгын баримал,
Хангайд гарайдсан сэрх янгирын сэрэг дүр
Эх орноо төлөөлсөн Цэрэндоржийн Батдэлгэр -ийн чин бүтээл,
Наран улсад цуурайтсан эх орны нандин өв,
Жаргалант хайрханаас эхтэй үлдэл хөг,
Засагт ханаар цуурайтсан аялгуут жим,
Язгуур угсаа нь Эрдэнэ засгийн хараг тэх
Ялгуулсан газар нь Говь-Алтайн орог шил.
Ийм нэгэн шинэхэн бүтээл төрөөд Япон улсад Алтай ятгыг танилцуулж яваа юм байна
Урлаач, Говь-алтай аймгийн сэргээн засварлагч Ц. Батдэлгэрдээ баяр хүргэе.

Address

Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 10А байр (DDMT House)

14192

Alerts

Be the first to know and let us send you an email when Altai Yatga / Workshop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Altai Yatga / Workshop:

  • Want your organization to be the top-listed Non Profit Organization?

Share