Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбоо

  • Home
  • Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбоо
Call Website Contact the organization

Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбоо Ausbildungsorganisation des Mongolischer Verein für Deutsche Schäferhunde.

Дэлхийн Немц овчарк сонирхогчдын холбооны гишүүн Монголын Немц овчарк сонирхогчдын холбоо ба Монгол улсын шигшээ багийг Дэлхийн аварга шалгаруулах BSZS тэмцээнд Дэлхийн амжилтад хүргэх зорилготой холбооны дэргэдэх хөгжлийн сангийн албан ёсны цахим хуудас

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Haus ...
17/09/2026

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Haus Orkhon” Немц овчарканы үржлийн газрын эзэн, Монголын Немц овчарканы салбарын түүхийн хугацаанд хамгийн олон жил үржил селекцийн тогтвортой байдал, үйл ажиллагааны үлгэр жишээ байдлыг үзүүлсээр ирсэн эрхэмүүдийн нэг ноён Гантөмөр овогтой Орхонбаяр. Энэ үржүүлэгч одоогийн байдлаар Монгол улсын Немц овчарканы бүртгэлд Haus Orkhon нэрээр овоглосон олон зуун Немц овчаркийг бүртгүүлж, үржлийн үзэсгэлэн тэмцээнд 1998 оноос хойш өдийг хүртэл хамгийн олон жил тууштай оролцож байгаа Монголын Немцийн салбарын тэргүүлэгч үржүүлэгчдийн нэг юм. Үржүүлэгч ноён Батаагийн Энхбаярын үржүүлсэн түүний эзэмшлийн эр нохой болох Үжин үржлийн газраас төрсөн Исус Монголоос гадаад оронд анх хөл тависан, тэндээ үржлийн үзэсгэлэн тэмцээнд оролцож байсан тэр түүхээс эхлээд түүний өөрийн үржүүлсэн Хаус Орхон үржлийн газрын Петер хүртлэх Монголын олон шилдэг ноход энэ үржлийн газрын эзэмшил холбоо хамааралд байсаар ирсэн байдаг. Немц овчарк үржүүлнэ гэдэг үе дамжин сэтгэх ухаан гэдэг үг байдаг үүний нэг жишгээр энэ гал морин жилд Хаус Орхон үржлийн газраасаа төрөн гарсан, яг энэ угшилын буюу цусны шугамын гол төлөөлөл Петер фон Хаус Орхоны шууд гөлөг болох Лесли фон Хаус Орхоныг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын шалгалтад оролцуулж тэнцсэн дүнтэйгээр хүлээн зөвшөөрүүлж олон улсын эрүүл мэндийн шалгалтад тэнцсэн нь олон жилийн тууштай тогтвортой Немц овчаркийг үржүүлж хөгжүүлэх тэр ажил олон улсын түвшинд гарч ирж Германы үржлийн газрын жинтэй болсоны илрэл мөн. Дэлхийд гарна гэдэг чухамдаа үе дамжуулан өөрөө үржүүлсэн тэр нохойгоо Германд хүлээн зөвшөөрүүлнэ, Германы үржлийн дүрмийн стандартад нийцүүлж хангах тэр ажил мөн. Үржлийн үзэсгэлэн тэмцээнд гоцгойрч амжилт үзүүлсэн эм нохой бол түүний үржүүлсэн Стелла фон Хаус Орхон юм. Хаус Орхон үржлийн газар Севен үржлийн газраас төрсөн эм нохой болох Юнаг үржлийн хөтөлбөртөө оролцуулж олон арван хоёр жилийн өмнө эхэлсэн сайн эм нохойг урлаж гэдэг шиг үржүүлэн гаргах төлөвлөгөө тэр нохой дээр биелэж Монголын үржлийн үзэсгэлэн тэмцээний салбарт хурц од болсон улсад түрүүлсэн эм нохой гарсан байдаг. Ник ил Меркабагийн удмын давхцлаар гаргасан, Монгол фон Хаус Ариук эцэгтэй энэ эм гөлөг хожмоо улсад түрүүлж үржлийн үзэсгэлэн тэмцээний амжилтаа тод харуулж байсан. Ноён Гантулгын Мөнхдөлийн үржүүлсэн Севен Юна гэдэг нохой үр өөрийн амжилтаараа Монголд онцгой нохой ба Аяла, Акела гэсэн үржлийн шилдэг эгч дүүс, мөн Германд эрүүл мэндийн шалгалтаараа тэнцсэн Хаус Орхон үржлийн газрын анхны нохой болох Леслигийн эх юм. Ингээд харахаар үржлийн сайн эм нохой юу ч бүтээж бий болгож чаддаг гэдгийн онцгой нэгэн жишээ. Нэг төрөлтөөрөө Аяла, Акела фон Кинггдом гэсэн үржлийн шилдэг эгч дүүс, дараагийн угсарсан төрөлтөөрөө онцгой шоу чиглэлийн нохой Стелла ба олон улсад шалгалтын дүнгээрээ тэнцсэн Лесли фон Хаус Орхон гэсэн шилдэг эгч дүүсийг өгсөн байна. Үржүүлэгч үе мөчлөг бүрт Монгол улсад эр ангилалд салбарт онцлогдож ирсэн сайн эр нохдыг эзэмшиж, баг бүрэлдэхүүндээ багтааж ирсэн ба Үжин Исус, Петер фон Хаус Орхонг онцлон нэрлэж болно. Энэ оны байдлаар Хаус Орхон үржлийн газар нь үржлийн эм нохойгоо түнх тохойн зурагт бүрэн хамруулж тэнцсэн зуун хувийн дүнтэй Зигерт онцгой чухал дүнтэйгээр орж ирж байгаа ба мөн шинэ залуу эр нохдынхоо Герман кёрунгийн бэлтгэл ажлыг бүрэн эхлэсэн Герман улсын үржлийн газартай адил хурдаар явж байгаа гэж бодож байна. Эдгээр түүх ба өнөөгийн үзүүлэлт нь үржүүлэгч ба түүний бүх багт хамт олон энэ үржлийн газрын үржлийн бодлогын инжинерчлэлийн ажлын хамгийн сайн байгаагийн нэг илрэл мөн. Монгол улсын Немц овчарканы салбарын өнөөдрийн энэ хөгжлийг энэ эрхэм шиг олон олон үржүүлэгч нар чимээгүй хөдөлмөрлөсөөр, үржлийн бодлогоо боловсруулсаар, хөдөлмөрийн гавьяагаа байгуулсаар, баг хамт олноо зөв чигт залуурдсаар эх орныхоо энэ салбарын өнөөгийн ба ирээдүйн хөгжлийн төлөө тууштай зүтгэж байдаг билээ.

🇲🇳 ГЕРМАНЫ АВАРГЫГ БҮТЭЭХ НЬ 🇩🇪 Энэ удаагийн нийтлэлээрээ Германд түрүүлсэн Монголд төрсөн нохой Нана фон Рояал Гуардс г...
05/08/2026

🇲🇳 ГЕРМАНЫ АВАРГЫГ БҮТЭЭХ НЬ 🇩🇪

Энэ удаагийн нийтлэлээрээ Германд түрүүлсэн Монголд төрсөн нохой Нана фон Рояал Гуардс гэдэг түүхэн нохойг үржүүлсэн үржүүлэгч, эзэмшигч ноён Тэрбишийн Төгөлдөрийн амжилтын замналыг аваргыг бүтээх нь гэдэг нэртэйгээр хүргэж байна.

Немц овчарканы талаар: Монголын дарга нар, улс төрчид болон Монголын нийгмийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд бүгд л цэвэр цусны Германы стандартын Немц овчаркийг асар их үнэ цэнээр авч тэжээдэг тэр элит соёл тогтоод удаж байгаа ба Немц овчарк бол нийгмийн статус ба элит дээд хүрээний баталгаа болсон. Дэлхийн нохойны Хаан болсон энэ үүлдэр Монголд ч яг тэр байр суурьтай. Монгол улсыг удирдаж буй хүмүүс Немц овчаркатай байгаа нь үүнийг илэрхийлнэ. Ийм онцгой үзүүлэлт дунд Монголын нэг онцгой сайн нохой үржүүлэгдсэн байна.

Рояал Гуардсын баг: Немцийн ертөнцөд эв нэгдэл л хамгийн хүчтэй зэвсэг байдаг бөгөөд сайн баг бүрдүүлэх нь амжилтын гол үүсгүүр. Эдний үржлийн газар хүчирхэг дэд бүтэц, нягт багийн ажиллагаатай. Ийм дэд бүтцээс дэлхийн нохой төрөх нь цаг хугацааны асуудал байсан. Багт зайлшгүй байх шаардлагатай ур чадварууд болох үржлийн нохойг хариуцсан хүн, өдөр тутмын сургалт бэлтгэлийг тааруулдаг хүн, Немцийн хэлтэй олон улсын харилцааны хүн, үржүүлэгч өөрөө ба мөн гэр бүл, багийн бусад сэтгэл зорилго нэгтэй хүмүүс. Рояал Гуардс энэ бүх хүмүүсийг нэг дор нэгтгэж нэгдмэл бүтэц бий болгосноороо энэхүү амжилтад хүрсэн гэж харж байна, дэлхийн хүчирхэг багуудын нохдын урд зогсож Германд нэгдүгээр байранд орж түрүүлнэ гэдэг бол холын Монголоос хэзээ ч бүтэшгүй зүйл шиг санагддаг байсныг эдний үржүүлсэн нохой сэт цохин давж түүхийн хүрдийг Монголын тал нутагруу эргүүлсэн байна. Монголын олон хүчирхэг багуудын нэг төлөөлөл бол эднийх.

Үржлийн зорилго: Энэ үржлийн газрын зорилго анхнаасаа эхний үржлээсээ тодорхой байсан нь харагддаг. Хаадын Нутгийн Индиго гэдэг нохой үржлийн үндсэн хөрс болгож үржүүлж байсан бөгөөд энэ нохой төрөлт бүрээсээ Монголын бүсийн ба улсын аварга нохойнуудыг төрүүлсэн нь Дэлхийд гарах зорилгыг хурдыг хурдасгаж туршлагыг нэмсэн ба энэ туршлагадаа үндэслэн Дэлхийн онцгой эм нохдын үржлийн газрын нэг Хаус Талигийн үржлийн хослолыг авчирч энэ нь үндсэн нөхцөл болсон нь харагддаг ба энэ үржлийн шугам нь өөрөө хэтдээ хэдхэн жилийн дараа Дэлхийн аваргын сунгаанд түрүүлэх Монгол нохойг үржүүлэх түвшинд хүргэснийг харуулж байна.

Дэлхийн хэмжээний нохой ирсэн нь: Аваргаас аварга төрдөг буюу алим модноосоо хол унадаггүй. Дэлхийн таван оронд түрүүлсэн, Дэлхийн дэд аварга болсон Лила гэдэг нохойн төрсөн дүүг үржлийн нохойгоор авсан нь өнөөдрийн энэ Монголд төрсөн нохой Германд түрүүлсэн түүхийн эзэн Нана фон Рояал Гуардсийг бүтээсэн үндсэн хөрс болсон байна. Үржлийн эм нохойд тавигдах зайлшгүй шаардлага бүгд энэ нохойд цөм бүрэн байсан ба энэхүү Лилагийн төрсөн дүү Лиаг үржүүлэгч Тэрбишийн Төгөлдөр Германы Мессина үржлийн газрын Хачикотой үржүүлснээр нохой ирж Монгол улсад мэндэлсэн таван гөлөгний нэг нь мэдээж энэхүү Нанагийн эх буюу Монгол улсын VA1 Афродита фон Рояал Гуардс байсан билээ. Эм нохойноос гадна Дэлхийн хэмжээний удамтай эр нохдыг үе үед энэ үржлийн газар үржлийн хөтөлбөртөө оруулж ирж, Монголчуудад удмын сангийн хурд хуваалцаж байсан бөгөөд Зигер фон Графенвалд, Финт фон Рахимзан, Жакомо фон Аурелиус нарыг эднийх Монгол улсдаа авчирсан байна.

Монголд сайн ноход төрөх бүрэн боломжтой: энийг харуулж Афродита фон Рояал Гуардсыг Дэлхийн аваргын ажлын ангилалын шилдэг гучин нохойн нэг Ури фон Тюркенкофтой үржүүлж хаанаас нь ч харсан ховор цустай бөгөөд Монголоос ирсэн нохой байна гэж танигдахаар зан төлөв, өөртөө итгэлтэй тэр нохой төрсөн нь Монгол улсын залуу ангилалын аварга бөгөөд Монголд төрсөн нохдоос Дэлхийн аваргын сунгаад түрүүлсэн анхны нохой Нана фон Рояал Гуардс байсан байна.

Үргэлжлэл бий:

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Кингд...
05/08/2026

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Кингдом” Немц овчарканы үржлийн газрын эзэн, Монголын Немц овчарканы салбарт эр нохойгоор хүртсэн түрүүгээрээ тэргүүн эгнээнд орох эрхэмүүдийн нэг Болд овогт Ганбат. Энэ үржүүлэгч одоогийн байдлаар Монгол улсын Немц овчарканы бүртгэлд мөн Кинггдом нэртэй хоёр зуу давсан гөлгийг бүртгүүлж, үржүүлсэн нохойнууд нь тэмцээнд үнэлгээ авсан, шалгалтад хамрагдсан тоон үзүүлэлтээрээ бусад үржүүлэгчдээ манлайлж байгаа Монголын Немцийн салбарын тэргүүлэгч үржүүлэгчдийн нэг юм. Одоогийн байдлаар ноён Болдын Ганбатын үржлийн ноход бүгдээрээ буюу зуун хувь Германы эрүүл мэндийн шалгалтад орж тэнцсэн үзүүлэлттэйгээр үржлийн хөтөлбөр үргэлжилж байгаа нь энэ үржлийн газар стандарт үзүүлэлтийн хувьд аль хэдийн Германы үржлийн газрын жинтэй болсоны илрэл мөн. Немц овчарк үржүүлнэ гэдэг үе дамжин үржүүлэх ухаан гэдэг үг байдаг үүний нэг жишгээр Кингдом үржлийн газар Хаадын Нутаг үржлийн газраас авсан эм нохой болох Ресигээр үржлийн хөтөлбөр арван хоёр жилийн өмнө эхэлсэн энэ хүрч ирэхдээ замдаа Каролин Фихтеншлагийн удмын давхцлаар гаргасан Севен Муратын эр гөлөг Кингдом Турбог Дэлхийн аварга Пакког үржүүлсэн шүүгч Ансгар дээр түрүүлгэж үржлийн амжилтаа харуулж байсан. Энэ эр нохой үр өөрийн амжилтаас гадна Кингдом цусны шугамыг хадгалсан үр төлөөрөө сайн нохой байсан ба түүнээс Кингдом үржлийн газрын Аяла, Акела гэсэн үржлийн шилдэг эгч дүүс, мөн Шүтээн үржлийн газрын О төрөлтийнхөн зэрэг сайн ноход төрөн гарсан. Үржүүлэгчид үе мөчлөг бүрт Монгол улсад эр ангилалд түрүүлсэн онц сайн эр нохдыг эзэмшиж, баг бүрэлдэхүүнд нь багтаж ирсэн ба хорин он хүртэл Турбо, хорин таван он хүртэл Харри, хорин таван оноос Хазамат фон Севен гэж үе бүртээ Монгол улсын аваргад түрүүлсэн эр нохдыг нэрлэж болно. Энэ оны байдлаар Кингдом үржлийн газар нь үржлийн бүх нохойгоо түнх тохойн зурагт бүрэн хамруулж тэнцсэн зуун хувийн дүнтэй мөн шинэ залуу эр нохой Хазаматын Герман кёрунгийн бэлтгэл ажлыг бүрэн эхлэсэн Герман улсын үржлийн газартай адил хурдаар явж байгаа нь өөрөө үржүүлэгч Болдын Ганбат ба түүний бүх багт хамт олон энэ үржлийн газрын үржлийн бодлогын инжинерчлэлийн ажлын хамгийн сайн байгаагийн нэг илрэл мөн. Монгол улсын Немц овчарканы салбарын өнөөдрийн энэ хөгжлийг энэ эрхэм шиг олон олон үржүүлэгч нар чимээгүй хөдөлмөрлөсөөр, үржлийн бодлогоо боловсруулсаар, хөдөлмөрийн гавьяагаа байгуулсаар, баг хамт олноо зөв чигт залуурдсаар эх орныхоо энэ салбарын өнөөгийн ба ирээдүйн хөгжлийн төлөө тууштай зүтгэж байдаг билээ.

Монголын аварга Немц овчарк сургагч, Монгол улсын долоон удаагийн аварга Лайлагийн сургагч Дамдинхорлоогийн Мөнгөнсүлд Д...
01/08/2026

Монголын аварга Немц овчарк сургагч, Монгол улсын долоон удаагийн аварга Лайлагийн сургагч Дамдинхорлоогийн Мөнгөнсүлд Дэлхийн мянганы нохой агуу Вегас ду хаут Мансардын эзэн Винфрид Беницийн хамт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Монголын Немц овчарк сонирхогчдын холбооны тэмцээний үеэр.

Даяар үржлийн газрын Арес фон Даяар. Монгол улсад байгаа эр нохойнууд дундаа Дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаараа Монгол...
01/08/2026

Даяар үржлийн газрын Арес фон Даяар. Монгол улсад байгаа эр нохойнууд дундаа Дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаараа Монгол улсын чансааны хоёрт эрэмбэлэгдэж байгаа 2025 оны Дэлхийн хамгийн шилдэг зуун залуу эр нохойны нэг SG 91 BSZS Ares von Dayar. Энэ залуу эр нохой Монгол улсад бие даан цусны шугамаа үүсгэсэн Ваннжа фон Аурелиус гэдэг маш хүчтэй төлөрхөг эх нохойн шугамаас төрсөн ба түүний эцэг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвт эрэмбэлэгдэж байсан Германы алдарт Меланштон үржлийн газрын Босс. Энэ залуу эр нохой он гараад Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тэмцээнд энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч Торстен Калленбах шүүгчийн шүүлтэд түрүүлсэн бөгөөд үржүүлэгч нарын үржлийн хөтөлбөрт энэ нохойны Дэлхийн аваргад оролцсон амжилт мөн хүчирхэг эршүүд шинж чанар, маш тод өнгө пигмент, сэрвээний өндрийн хэт намхан эсвэл хэт өндөр биш стандарт байдал буюу яг 65 см сэрвээний өндөр, маш сайн урд өнцөг нь онцлогдож байна. Холбооны сангаас бүх үржлийн газруудынхаа ажлыг нь дэмжих үүднээс нохдынх нь танилцуулга зарлалыг нээлттэй байдлаар цувралаар хүргэж байна. Аресын эзэнтэй холбогдох утас: 99991432, 99853060

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Форва...
01/08/2026

Монголын Немц овчарканы хамт олны түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн дараагийн дугаарт “Форвард” Немц овчарканы үржлийн газрын эзэн, Монголын хамгийн том Немц овчаркны баг клубын нэг Форвард клубын үүсгэн байгуулагч Өлзий овогт Мөнх-Эрдэнэ. Энэ үржүүлэгч одоогийн байдлаар Монгол улсын Немц овчарканы бүртгэлд Форвард нэртэй хоёр зуу давсан гөлгийг бүртгүүлж, үржүүлсэн нохойнууд нь тэмцээнд үнэлгээ авсан, шалгалтад хамрагдсан тоон үзүүлэлтээрээ бусад үржүүлэгчдээ манлайлж байгаа Монголын Немцийн салбарын тэргүүлэгч үржүүлэгчдийн нэг юм. Немц овчарк үржүүлнэ гэдэг үе дамжин сэтгэх ухаан гэдэг үг байдаг үүний нэг жишгээр Форвард үржлийн газар Севен үржлийн газраас авсан эм нохой болох Ураксаар үржлийн бодлого найман жилийн өмнө эхэлсэн үржлийн бодлого энэ хүрч ирэхдээ замдаа Севен Биффа ба Севен Ураксийн эм гөлөг Мерси Форвардыг ажлын эм ангилалд Дэлхийн аваргын шүүгч Хелмут дээр хол тасархай түрүүлгэж үржлийн амжилтаа харуулж байсан бол тэр жилээ Форвард нэртэй оролцсон нийт нохдынхоо тоогоор салбарын бусдаа манлайлж байв. Ураксаас үржүүлэгч мөн Монгол улсын аваргад идэр залуу эр, эм нохойн ангилалд Дэлхийн аваргын шүүгч Эрик Бёзлын шүүлтэд мөн хол тасархай түрүүлсэн ах дүүс болох Сисси Форвард ба Снүүпи Форвардын нарыг үржүүлж гаргаж ирсэн. Үндэсний үржлийн бодлогоо харилцан дэмжиж гол үржлийн нохой болох Ураксийг Монголд төрсөн Артиумтай нийлүүлсэн бөгөөд энэ төрөлтөөс үржлийн дараагийн үе нь болох Бланка Форвард мэндэлсэн байдаг. Ингээд Форвардын үржлийн дараагийн гол цөм болох энэ нохой залуу ангилалдаа өндөр амжилттай явсаны дараачаар төрж Монголын Зигерт мөн түрүүлсэн Адлер Форвардыг үржүүлж гаргаж ирсэн байдаг. Бланкагаас мөн Монгол улсад төрсөн урт үстэй төрлийн хамгийн шилдэг эр нохдын нэг болох Арда Форвард төрөн гарсан. Үржлийн үе дамжиж Монголын Зигерт залуу эм ангилалд Диор Форвард, залуу эр ангилалд Судан Форвард нар түрүүлсэн бол 2026 онд олон жилийн тууштай баг хамт олны идэвхи зүтгэл, үржүүлэгчийн ур ухаан, үржлийн бодлогын их ажлын ар дээр үүлдрийн эх орны үржлийн эрх Герман кёрунг шалгалтад онц дүнтэй тэнцсэн Форвард үржлийн газрын анхны бахархалт нохой нь Март фон Форвард болсон нь үржүүлэгч Өлзийгийн Мөнх-Эрдэнэ ба түүний бүх багт хамт олон энэ үржлийн газрын үржлийн бодлогын инжинерчлэлийн ажлын хамгийн том нэг бахархам мөч мөнөөсөө мөн билээ. Монгол улсын Немц овчарканы салбарын өнөөдрийн энэ хөгжлийг энэ эрхэм шиг олон олон үржүүлэгч нар чимээгүй хөдөлмөрлөсөөр, үржлийн бодлогоо боловсруулсаар, хөдөлмөрийн гавьяагаа байгуулсаар, баг хамт олноо зөв чигт залуурдсаар эх орныхоо энэ салбарын өнөөгийн ба ирээдүйн хөгжлийн төлөө тууштай зүтгэж байдаг билээ.

Саарал нохой Монгол улсад: Азийн Монгол улсад саарал нохой сайн төрж байгаагийн нэг илрэл үндэсний үржлийн үр дүн Монгол...
31/07/2026

Саарал нохой Монгол улсад: Азийн Монгол улсад саарал нохой сайн төрж байгаагийн нэг илрэл үндэсний үржлийн үр дүн Монгол улсад төрсөн Харри, Монгол улсад төрсөн Белка фон Севен нарын дундаас төрсөн, Монгол хүн үржүүлсэн, Монгол хүн эзэмшдэг Монголын шинэ залуу од нохой Хазамат фон Севен. Давхар уяагаар Дэлхийн аваргын хоёр шүүгч дээр угсраагаараа хоёр Зигер дарааллан түрүүлнэ гэдэг тийм ч нохой бүрийн хүрдэг амжилт биш. Түүний бүтэц хэмжээ Дэлхийн жишиг стандартад онцгой нийцсэний дээр алхалт ба хөдөлгөөн маш сайны дээр сайн зан авиртай, өөртөө маш итгэлтэй байгаа нь ирээдүйн үржлийн шилдэг хувилбар мөн болохыг илтгэдэг. Хазаматын эх нь Монгол улсад төрсөн, Монгол хүний хэдэн үеэр нь үржүүлж буй, Монгол улсын бахархал болохуйц гайхамшигтай сайхан саарал нохой бий. Белка фон Севен гэж энэ эх нохой мөн л яг Монгол улсын саарал нохойны өнөөгийн хөгжлийн жинхэнэ илрэл гэж хэлж болохуйц үнэ цэнэтэй, Монгол хүмүүсийн өөрийн бодол оюун ухаан, хичээл зүтгэл хөдөлмөрөөр бүтээн шингээсэн жинхэнэ Монгол үржлийн бодлогын инжинерчлэлээр төрсөн нохой бөгөөд Дэлхийн аваргын шүүгч өнөө цагийн дээд зэрэглэлийн элит мэргэжилтэн Харалд Хохманн энэ саарал нохойг үржлээр ч үзэсгэлэнгээр ч үнэнхүү онцгой нохой хэмээн тодотгож хэлсэн байдаг. Зан төлөв бол гайхамшигтай ноход. Үнэн мөн чанар, үндэсний үзэл гэдэг бидэнд байх ёстой, гадаадаас нохой авч мэдээж болноо, гэхдээ хэдэн үеэр нь Монголдоо үржүүлж үнэ цэнэ бүтээнэ гэдэг өөрөө чухал, одоо бид Монгол улсынхаа нохойнуудыг илүү үнэлэх тэр цаг нь одоо болсон бөгөөд Монгол үржүүлэгчид ярилцаж үржлийн бодлогоо төлөвлөсөн, Монгол хүн үржүүлсэн, Монгол улсдаа төрсөн, Монголын хөрсөн дээр өссөн, Монголын салхиар амьсгалсан, Монголдоо эрүүл мэндийн шалгалтаа өгсөн, Монголдоо зан төлвийн шалгалтаа өгсөн, Монголдоо дугуйн шалгалтаа өгсөн, Монголдоо ажлын шалгалтаа өгсөн, Монголдоо кёрунгаа өгсөн энэ саарал, энэ хар, энэ улаан халтар энэ Монгол нохойнууд бол бидний Монголын жинхэнэ бахархал

Монголын Немц овчарканы түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн эхний дугаарт Хаадын Нутаг үржлийн...
31/07/2026

Монголын Немц овчарканы түүх: дурсамжит гэрэл зургаар цуврал болгон хүргэх нийтлэлийн эхний дугаарт Хаадын Нутаг үржлийн газрын хамтран үүсгэн байгуулагч, “Ар Гүнт” Немц овчарканы үржлийн газар, сургалтын төвийн эзэн Батчулуун овогт Мягмарсүрэнгийн тэртээх Монголд анх Немц овчарк хөгжсөн түүхэн цаг хугацаанаас эхлээд өдийг хүртлэх хугацаанд Монголын шилдэг олон эр нохой эзэмшиж байсны дундаас хамгийн шилдэгт тооцогдох нохдын эр нэг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Нюрнберг хотноо зохиогдсон Дэлхийн аваргын тэмцээний SG 8 Канион фон дэр Ларс Ауегийн үржүүлэгчтэй хийсэн түүхэн хэлэлцээрийн дүнд үр төлийг нь Монгол улсдаа гаргах боломжтой болж Донна фон Алтенбергер Ланд 2013 оны 2 сарын 3 -ны өдөр үржилд орсноор тэр онд Монгол улс анх удаа түүхэн үржлийг бүтээж энэ Канионы типийг хамгийн сайн үргэлжлүүлэн хадгалсан гэж Германы үржүүлэгчид үнэлэгдсэн Хаадын Нутгын Херо тэргүүтэй нохойнууд төрөн гарсан Монголын Немцын дараагийн арав аравны цусны шугамын тэлэлтийг хийж байсан Хаадын Нутгийн Х төрөлт гарсан түүхтэй байдаг. Тэр үеэс хойших авсан түүхэн гэрэл зургуудаас Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг эр нохдын нэг Хаадын Нутгийн Херогийн зургийн цомгийг хүргэж байна. Энэ нохой мөн энэ олон жилийн өмнөөс эхлэн Монголыг Германтай холбож байсан энэ эрхэмүүд Монгол улсын шигшээ багийн Герман улсад, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд очих энэ хүртэл амжилт гаргах тэр түүхэн эхлэлийг тавьж өгч байсан түүхэн тохиолдолын эхлэл нь мөн эндээс байсан билээ. Энэ цомогт одоогоос арван гурван жилийн өмнөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх үржлийн төлөвлөгөө гаргаж, Герман улсад Хаадын Нутгийн Херо, Хелма, Херкулес, Харцага тэргүүтэй нохдыг Монголд үржүүлж гаргаж үндэс суурийг энэхүү Б.Мягмарсүрэн гэх эрхэм, Хаадын Нутаг үржлийн газрын эзэн Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Т.Мөнхбаяр нар үржлийн бодлогыг хамтдаа боловсруулж байсан түүхтэй, үржүүлэгчтэй нь уулзаж хурал хийж, эцэг эхийг нь үүлдрийн эх оронд нь үржүүлж байх үеийн гэрэл зургийн түүхэн цомог багтаж байна. байсан нохдын түүх болон бусад маш сонин зурагнуудын хамт. Өнгөрсөн үегүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй шиг Монголын Немцийн өнөөдрийг бүтээсэн өмнөх үеийн мундаг үржүүлэгч нарынхаа түүхийг өгүүлэх сонирхолтой, ховор нандин, түүхэн гэрэл зургаар цуврал болгон хүргэх мэдээллийг цувралаар бид хүргэх болно.

Ар Гүнт үржлийн газрын Арре Фиксфрутта. Түүний эцэг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VA BSZS Ёорис фон Остерберге...
31/07/2026

Ар Гүнт үржлийн газрын Арре Фиксфрутта. Түүний эцэг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VA BSZS Ёорис фон Остербергер Ланд, эх нь Фиксфрутта үржлийн газрын Гана гэж нохой байдаг. Аррегийн олон сайн төлүүд Монголд хэдийнээ төрсөн ба Монголын Зигершоунд түүний эр төл Неро хоёр жил дарааллан хошой аварга болсон ба бусад төлүүд нь ангилал бүртээ үзүүлж буй дундаж амжилтаараа маш сайн үзүүлэлттэй байна. Аррегийн гөлөгнүүдэд маш хүчирхэг хар өнгө пигмент, өндөр сэрвээ, яс, булчин, махны тэнцвэртэй зөв хөгжил зэрэг давуу талууд шууд ажиглагддаг. Мөн хөөн барилтын чадвар маш сайнаас гадна түүнтэй үржил хийхэд гарсан гөлөгнүүд өнгө тип, хойд хөлийн тавилт маш сайн байгаа давуу талтай. Иймд сайн төл авахыг хүссэн хүн бүрт нээлттэйгээр нийллэгт санал болгож байна. Манай Монголын Немц овчарк сонирхогчдын холбооны дэргэдэх хөгжлийн сангийн шугамаар үржлийн газруудаа ажлыг нь дэмжин бүх зар сурталчилгааг нь нээлттэй оруулж эхлээд байна. Арре эзэнтэй холбоо барих утас: 99075261

Дедү үржлийн газрын Харри вон Тим Грит Монголиа. Түүний эцэг төлүүд дотроос нь үслэг ангилалд Дэлхийн аварга нохой төрж ...
30/07/2026

Дедү үржлийн газрын Харри вон Тим Грит Монголиа. Түүний эцэг төлүүд дотроос нь үслэг ангилалд Дэлхийн аварга нохой төрж чадсан Тим дел Сол Нашэнте Экараж, эх нь Симпор үржлийн газрын Хаяат гэж нохой байдаг. Харригийн олон сайн төлүүд Монголд хэдийнээ төрсөн ба Монголын Зигершоунд түүний эр төл хагас жил дарааллан хошой аварга болсон ба бусад төлүүд нь дундаж амжилтаараа нилээн жин дарж маш сайн үзүүлэлттэй байна. Харригийн гөлөгнүүдэд маш хүчирхэг зөв хэлбэртэй толгой, биеийн булчинлаг байдал, ясны хөгжил, булчин махны хөгжил зэрэг давуу талууд шууд ажиглагддаг. Мөн ажлын характер маш сайнаас гадна түүнтэй үржил хийхэд гарсан гөлөгнүүд хойд хөл, хойд өнцөг маш сайн байгаа давуу талтай. Иймд сайн төл авахыг хүссэн хүн бүрт нээлттэйгээр нийллэгт санал болгож байна. Манай Монголын Немц овчарк сонирхогчдын холбооны дэргэдэх хөгжлийн сангийн шугамаар түүнтэй үржил хийхээр Германы үржүүлэгчийн нийллэгийн санал ирээд байна. Харри эзэнтэй холбоо барих утас: 88216305

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Немц Овчарк Сонирхогчдын Холбоо:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share