Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны-Завхан аймгийн салбар

  • Home
  • Mongolia
  • Uliastay
  • Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны-Завхан аймгийн салбар

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны-Завхан аймгийн салбар Завхан аймгийн салбар эмэгтэйчүүдийн холбоо

Олон улсын ”Охидын эрхийг хамгаалах өдөр”  тохиож байна🌸Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблей 2012 он...
11/10/2026

Олон улсын ”Охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

🌸Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг охидын өдөр болгон тунхагласан.

🌸Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.

“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь:

🌸Охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх
Тэдний эрхийг хамгаалах
Боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах
Охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар холбооноос үе үеийн ахмад буурлууд, азай буурал ээж, аавууд Та бүхэндээ А...
01/10/2026

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар холбооноос үе үеийн ахмад буурлууд, азай буурал ээж, аавууд Та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхний минь амьдралын арвин туршлага, үнэт сургаал, хөдөлмөр бүтээл нь хойч үеийнхэндээ үлдээсэн эрхэм өв билээ.

Эрүүл энх, аз жаргалтай, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд урт удаан насалж, амар амгалан, инээд баяслаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

💐 Ачийг санаж, буяныг дээдэлж, ахмад үеэ хүндэтгэх нь бидний эрхэм уламжлал билээ.

Та бүхэндээ Ахмадын баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн,
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны
Завхан салбар холбоо

28/09/2026
☘CLEAN UP ЧИГЭСТЭЙ☘"Цэвэр сайхан орчныг хамтдаа бүтээе" уриатайгаар Чигэстэй голын эрэг орчмын байгаль орчныг цэвэрлэх, ...
28/09/2026

☘CLEAN UP ЧИГЭСТЭЙ☘
"Цэвэр сайхан орчныг хамтдаа бүтээе" уриатайгаар Чигэстэй голын эрэг орчмын байгаль орчныг цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсрол, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор "Clean up - ЧИГЭСТЭЙ" өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус аянд:
🌎Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо
🌎 Өрнөх хөгжил ТББ
🌎За таны төлөө ТББ
🌎Нийгмийн Дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ
🌎Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа хамтран ажиллалаа.
💗Нийт баг хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

26/09/2026

👉CLEAN UP ЧИГЭСТЭЙ👍
2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 11 ЦАГААС УУЛЗАЦГААЯ

17/08/2026

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: Өдөр бүр алхаж буй хөрс, байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалах талаар иргэн нэг бүр бодоосой гэж хүсч байна.

🌍🇲🇳 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд  (UNCCD COP17) МЭХ 13 хүний бүрэлдэхүүнтэй о...
17/08/2026

🌍🇲🇳 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) МЭХ 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 17. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар эхэллээ.
Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн 9 улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой уг арга хэмжээнд МЭХ 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл боллоо.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ
See less

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ SLXP-002C АППАРАТЫГ ХҮЛЭЭН АВЛААМонголын Эмэгтэйчүүдийн Холбоо н...
12/08/2026

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ SLXP-002C АППАРАТЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажилласаар ирсэн билээ.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, БНХАУ-ын Хөхний Хавдрын Нийгэмлэг, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтын ажиллагааны хүрээнд олон чиглэлийн лабораторийн шинжилгээ хийх боломжтой, дэвшилтэт технологид суурилсан, өндөр хүчин чадал бүхий SLXP-002C лабораторийн шинжилгээний аппаратыг МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Т.Уранчимэг нар Хөх хотод ажиллах үеэрээ хүлээн авлаа.

🔬 SLXP-002C аппарат нь:

🔹 Хавдрын маркерын шинжилгээ
Элэг, ходоод, уушги, хөх, өндгөвч, нойр булчирхай болон бусад эрхтний эмгэгийн үед эмнэлзүйн үнэлгээнд ашиглагддаг CEA, AFP, CA125, CA19-9, CA15-3, PSA, NSE, Cyfra21-1, β-HCG зэрэг олон үзүүлэлтийг шинжлэх боломжтой.

🔹 Аутоиммун өвчний оношилгоо
SLE, Сьогрений хам шинж, системийн склероз болон холбогч эдийн бусад өвчний үед ашиглагддаг олон төрлийн аутоэсрэгбиеийг тодорхойлох боломжтой.

🔹 Харшлын оношилгоо
Тоосны хачиг, амьтны гаралтай харшил үүсгэгч, сүү, өндөг, самар, далайн бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн харшил үүсгэгчийн эсрэг IgE-г шинжлэх боломжтой.

🔹 Зүрх, судасны оношилгоо
Тропонин I, CK-MB, миоглобин, NT-proBNP, D-dimer зэрэг үзүүлэлтээр зүрхний булчингийн гэмтэл, зүрхний дутагдал, тромбоз болон бусад эмнэлзүйн чухал нөхцөлийг үнэлэхэд дэмжлэг үзүүлнэ.

🔹 Халдварын үнэлгээ
PCT, CRP зэрэг үзүүлэлтийг ашиглан халдварын шалтгаан, хүндийн зэргийг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй хамтатган үнэлэх боломжтой.

⚡ АППАРАТЫН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

⏱ 15 минут — зүрх, уушгины 7 үзүүлэлтийн анхны хариу гарах боломжтой

🩸 70 μL — маш бага хэмжээний цусны сорьц ашиглах боломжтой

🧪 280 тест/цаг — өндөр бүтээмжтэй

👥 13 хүртэлх чипийн багтаамж — олон сорьцыг зэрэг боловсруулах боломжтой

Энэхүү SLXP-002C аппаратыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө бодитоор ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч, оношилгооны боломжийг нь нэмэгдүүлэхэд зориулагдана.

Бидний зорилго бол зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх бус, эмэгтэй хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, оношилгооны боломжийг илүү хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулах явдал юм.

Бид өнгөрсөн 2023 онд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд Ховд, Говь-Алтай, Дорноговь аймгийн бүх сумдын төрөхийн үзлэгийн орыг бүрэн шинэчилж, Баянхонгор аймагт эхо аппарат, Дорнод аймагт хөхний хэт авиан аппарат, Завхан аймгийн Тэс сумын хилийн цэргийн ангид болон Ганц худаг дахь хорих ангид төрөхийн ор, эмэгтэйчүүдийн хорих ангид хэвтэн эмчлүүлэх ор хүлээлгэн өгч, дэмжлэг үзүүлэн ажилласан байдаг.

Хамтын ажиллагаа, сэтгэл, дэмжлэг бүрийн цаана хүний эрүүл мэнд, амь нас, ирээдүй бий.🇲🇳🤝🇨🇳

ЭРҮҮЛ ЭМЭГТЭЙ — ЭРҮҮЛ ГЭР БҮЛ.
ЭРҮҮЛ ГЭР БҮЛ — ЭРҮҮЛ МОНГОЛ. ❤️

Address

Завхан
Uliastay
81000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны-Завхан аймгийн салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share