Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

Directions

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо, Non-Governmental Organization (NGO), ZORIG Street, Ulaanbaator hota.

29/09/2026

# МЭБЭНСХ

Эрт үеийн (FIGO I шат) умайн хүзүүний хавдрын үед радикал мэс заслын далайцыг багасгах талаарх зөвшилцлийн тойм

Эх барих эмэгтэйчүүдийн олон улсын холбооны (FIGO) Эмэгтэйчүүдийн хавдар судлалын хорооноос International Journal of Gynecology & Obstetrics (IJGO) сэтгүүл дээд нийтлүүлсэн шинэ зөвшилцлийн тоймд умайн хүзүүний эрт үеийн хавдартай сонгомол өвчтөнүүдэд мэс заслын далайцыг багасгах (хөнгөвчлөх) үндэслэлийг танилцуулсан байна. Энэхүү арга барилын өөрчлөлт нь жил бүр мянга мянган эмэгтэйчүүдийг хүнд хэлбэрийн (радикал) мэс заслаас аварч, нөхөн үржихүйн чадварыг нь хадгалан үлдээх боломжтой юм.

Тус тоймд сайн сонгогдсон, эрсдэл багатай FIGO I шатны өвчтөнүүдэд бага инвазив (хөнөөл багатай) мэс засал нь радикал умай тайрах мэс засалтай адил хавдрын хяналтын үр дүнг үзүүлж байгааг батлахын тулд ConCerv, SHAPE, GOG-278, LESSER гэсэн хэтийн төлөвийн туршилтын (prospective trials) дөрвөн чухал судалгаанд тугуурлажээ.

Умайн хүзүүний эрт үеийн хавдрын мэс заслын эмчилгээ сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц өөрчлөгдөж, хавдрын эмчилгээний үр дүнг бууруулахгүйгээр мэс заслын далайцыг багасгах болон нөхөн үржихүйн чадварыг хадгалах илүү олон боломжийг олгож байна. Олон өвчтөнд илүү тусгайлсан (хувь хүнд тохирсон) сонголтуудыг санал болгохын тулд эдгээр ахиц дэвшлийг олон улсын түвшинд хэлэлцэх нь чухал юм.

— Др. Сара Муфарриж (тэргүүлэх зохиогч)

Судалгааны туршилтууд юуг харуулж байна вэ?
ConCerv: Конус тайралт (cone biopsy) болон тунгалагийн булчирхайн үнэлгээний дараа дахилтын түвшин ердөө 2.4%, харин энгийн умай тайрах мэс засал болон тунгалагийн булчирхайн үнэлгээний дараа 0% байжээ.

SHAPE (III шатны туршилт): Энгийн болон радикал умай тайрах мэс заслын хооронд бага аарцгийн дахилтын хувьд ямар ч ялгаа гарахгүй байгааг тогтоосон.

GOG-278: Конус тайралтын дараа 3 жилийн хугацаанд дахилтгүй амьдрах чадвар 94.8% байсан ба энгийн умай тайрах мэс заслын бүлэгт огт дахилт гараагүй байна.

LESSER: Энгийн болон өөрчилсөн радикал умай тайрах мэс заслын хооронд өвчингүй амьдрах эсвэл нийт амьдрах чадвар, мөн мэс заслын дараах хүндрэлийн хувьд ямар ч ялгаа ажиглагдаагүй байна.

Мэс заслын далайцыг багасгахад санал болгож буй шалгуурууд
Эдгээр нотолгоонд үндэслэн тус тоймд хавдар нь дараах шалгуурыг хангасан өвчтөнүүдэд консерватив (хөнөөл багатай) мэс заслыг авч үзэхийг санал болгож байна:

Конус тайралтаар ≤2 см хэмжээтэй байх

MRI шинжилгээгээр умайн хүзүүний стромын нэвчилт

 #МЭБЭНСХ  Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролд.Бөөр, Шээсний ​Замын Халдвар: Шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлс ба эмч...
08/09/2026

#МЭБЭНСХ

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролд.
Бөөр, Шээсний ​Замын Халдвар: Шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлс ба эмчилгээ

​Шээсний замын халдвар нь нян шээсний замд нэвтэрч, үржиснээр үүсдэг. Энэ нь шээсний суваг, давсаг, шээгч суваг эсвэл бөөрөнд нөлөөлж болно.
Шээсний доод замын халдвар нь ихэвчлэн хорсож шээх, ойр ойрхон болон тулгамдаж шээх, хэвлийн доод хэсгээр чинэрч өвдөх шинжээр илэрдэг бол бөөрний халдвар (пиелонефрит) нь халуурах, дагжин чичрэх, нуруу/хавиргаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг үүсгэдэг.
​🔹 Үндсэн клиник шинж чанарууд
​➟ Шээхэд хорсох эсвэл өвдөх
➟ Ойр ойрхон шээх
➟ Шээс маш их тулгамдах (тэсэхэд бэрх болох)
➟ Хэвлийн доод хэсэг эсвэл аарцаг орчмоор таагүй оргих, чинэрэх
​🔹 Нийтлэг илрэх шинжүүд
​➟ Шээс булингартах, цустай болох эсвэл маш содон (зарим тохиолдолд өмхий үнэртэй болох) хүчтэй үнэртэй болох
➟ Бага багаар ойр ойрхон шээх
➟ Умай/умдаг ясны дээр дарахад өвдөх эсвэл даралт зүтгэх
➟ Ядарч сульдах эсвэл бага зэрэг халуурах
​🔹 Бөөрний халдварын шинж тэмдэг (Хүндэрсэн үе)
​➟ Халуурах, чичрэх
➟ Нуруу, хажуу бие эсвэл цавиар өвдөх
➟ Дотор муухайрах, бөөлжих
➟ Шээхэд хорсохоос гадна бие бүхэлдээ хямрах
​🔹 Эрсдэлт хүчин зүйлс
​➟ Эмэгтэй хүний анатомийн бүтэц (шээсний суваг богино тул халдвар авах эрсдэл өндөр)
➟ Бэлгийн амьдрал
➟ Жирэмслэлт ба цэвэршилт
➟ Чихрийн шижин, бөөрний чулуу, дархлаа сулрах, шээсний замын бөглөрөл эсвэл гуурс (катетер) хэрэглэх
​🔹 Шалтгаан
​➟ Ихэнх халдвар нь шээсний сувгаар нян дотогш орсноос үүсдэг
➟ Гэдэсний савханцар (E. coli) нян нь хамгийн түгээмэл шалтгаан болдог
➟ Давсаг гүйцэд сулрахгүй байх нь нян үржих нөхцөлийг бүрдүүлдэг
➟ Гуурс ба шээсний замын саатал/бөглөрөл нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг
​🔹 Оношилгоо
​➟ Эмч эмнэлзүйн хүндрээгүй шинж тэмдэг дээр үндэслэн оношилж болно
➟ Шээсний ерөнхий шинжилгээгээр лейкоцит, цус болон нитритийг шалгадаг
➟ Шээсний шинжилгээнд антибиотик мэдрэг чанар болон нянгийн үүсгэврийг тодорхойлж, тохирох антибиотикийг сонгоход тусална.
➟ Бактериологийн шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд, дахилттай халдвар, бөөрний халдвар эсвэл эмчилгээ үр дүнгүй байгаа үед нэн чухал.
​🔹 Үндсэн эмчилгээ, арчилгаа: Зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэнэ. Өөрөө өөрийгөө Дур мэдэн эмчлэхгүй.
​➟ Эмчийн заасан хязгаарлалт байхгүй бол хангалттай хэмжээний шингэн уух
➟ Зөвхөн эмчид зөвлөгөөгөөр шаардлагатай тохиолдолд жороор олгосон антибиотикийг хэрэглэх
➟ Тохиромжтой өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэх
➟ Эмчийн заасан антибиотикийн бүрэн дуусгах бөгөөд шинж тэмдэг дээрдэхгүй бол дахин хянуулах
​🔹 Антибиотик эмчилгээ
​➟ Антибиотикийн сонголт нь нас, жирэмсэн эсэх, өвчний хүндрэл, харшил, бөөрний үйл ажиллагаа болон тухайн бүс нутгийн эмэнд тэсвэртэй байдлын хэв шинжээс хамаарна
➟ Жирэмсэн биш эмэгтэйчүүдийн хөнгөн хэлбэрийн халдварын үед шинж тэмдэг хүнд биш бол түр ажиглах эсвэл нөөц антибиотикийн тактик хэрэглэж болно
➟ Халуурах, нуруугаар өвдөх, жирэмсэн байх, эрэгтэй хүний халдвар, дахилттай эсвэл хүндэрсэн халдварын үед заавал эмчийн үзлэг шаардлагатай
➟ Өмнө нь хэрэглэж үлдээсэн антибиотикийг дур мэдэн ууж болохгүй!
​🔹 Дахилтаас урьдчилан сэргийлэх
​➟ Шээсийг удаан хугацаагаар барьж тэсэхгүй байх
➟ Бэлгийн ажлын дараа заавал шээж хэвших (хэрэв халдвар бэлгийн харилцаатай холбоотой бол)
➟ Шингэний тохиромжтой балансыг хадгалах
➟ Цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд эмчийн хяналтан дор үтрээний зориулалтын эстрогeн даавар хэрэглэх
​🔹 Ариун цэвэр ба амьдралын хэв маяг
​➟ Бэлэг эрхтнээ урдаас хойш чиглэлд арчих
➟ Хурц сөрөг нөлөөтэй ариун цэврийн угаагч, үтрээний шалшлагаас зайлсхийх
➟ Өтгөн хаталтыг эмчлэх, зохицуулах
➟ Чихрийн шижинг хянаж, шээсний замын чулуу болон бөглөрлийг эмчлүүлэх
​🔹 Юу хийж БОЛОХГҮЙ вэ?
​➟ Шээсний замын халдварын шинжтэй хамт халуурах эсвэл нуруугаар өвдөхийг анхаарахгүй орхиж БОЛОХГҮЙ
➟ Эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн антибиотик хэрэглэж БОЛОХГҮЙ
➟ Хүнд шинж тэмдгийн үед зөвхөн цангис Жимс (cranberry) эсвэл шээс саармагжуулах бэлдмэлд даатгаж цаг алдаж БОЛОХГҮЙ
➟ Жирэмсэн үед, хүүхэд, эрэгтэйчүүд, ахмад настнууд болон бөөрний өвчинтэй хүмүүс эмчийн тусламжийг хойшлуулж БОЛОХГҮЙ
​🔹 Хэзээ эмчид үзүүлэх вэ?
​➟ Шээхэд хорсох, ойр ойрхон шээх, тулгамдах шинж арилахгүй үргэлжилбэл
➟ Шээс цустай гарвал
➟ Шинж тэмдгүүд дахин дахин давтагдвал
➟ Жирэмсэн, чихрийн шижинтэй, бөөрний өвчинтэй, эрэгтэй хүн, гуурстай эсвэл дархлаа султай тохиолдолд
​🔹 Яаралтай тусламж / Аюулын дохио
​➟ Биe чичрүүдэс хүрэх, өндөр халуурах, нуруу/хавиргаар өвдөх
➟ Тасралтгүй бөөлжих эсвэл шингэний дутагдалд орох
➟ Ухаан санаа самуурах, нойрмоглох, цусны даралт буурах, амьсгал түргэсэх
➟ Хүчтэй өвдөлт өгөх, жирэмсэн үед шинж тэмдэг илрэх, эсвэл үжил халдвар (сепсис) сэжиглэгдсэн үед яаралтай эмнэлгийн тусламж авна.
​🔹 Гол санах зүйлс
​➟ Шээсний доод замын халдвар нь ихэвчлэн хорсох, ойр ойрхон шээх, тулгамдах, хэвлийн доод хэсгээр өвдөх шинж үүсгэдэг.
➟ Бөөрний халдвар нь халуурах, чичрэх, нуруугаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинжээр илэрдэг.
➟ Эрсдэлт хүчин зүйлс: эмэгтэй анатоми, бэлгийн амьдрал, жирэмслэлт, цэвэршилт, чихрийн шижин, чулуу, бөглөрөл, гуурс ба дархлаа сулрал.
➟ Эмчилгээ = хангалттай шингэн, шаардлагатай бол шээсний шинжилгээ, зөв антибиотик, өвчин намдаах ба дахилтаас сэргийлэх.
➟ Аюулын дохио = халуурах, нуруугаар өвдөх, бөөлжих, жирэмслэлт, ухаан санаа самуурах, даралт буурах эсвэл эмчилгээнд дарагдахгүй/дахиж буй халдвар.
​Эрүүл мэндийн санамж: Энэхүү тэмдэглэл нь зөвхөн танин мэдэхүйн зориулалттай бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлохгүй.

Таньд эрүүл энхийг хүсьe.

#шээснийзамынхалдвар
#бөөрнийзамынхалдвар

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

03/09/2026
American College of Obstetricians & Gynecologists - ACOG ​Намар цаг болон сэрүүн уур амьсгалыг угтан авах мөч ирж байгаа...
03/09/2026

American College of Obstetricians & Gynecologists - ACOG
​Намар цаг болон сэрүүн уур амьсгалыг угтан авах мөч ирж байгаа нь амьсгалын замын вируст халдварын улирал хаяанд ирснийг сануулж байна!
Жирэмсэн үед КОВИД-19, RSV (амьсгалын замын синцитиаль вирус) болон тоймуу (грипп) зэрэг вирусийн халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байдаг.
Товлолт вакциндаа бүрэн хамрагдах нь та өөрийгөө болон шинээр мэндлэх хүүхдээ хамгаалах чухал арга юм.
​2026–2027 оны амьсгалын замын вируст халдварын улиралд зориулан жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд КОВИД-19, RSV, томуугийн вакцины ач холбогдлыг сануулсан шинэчилсэн зөвлөмжийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өнөөдөр хүргэлээ. Энэхүү зөвлөмжийг аюулгүй байдал, үр дүнгийн хамгийн сүүлийн үеийн судалгааны өгөгдөлд үндэслэн боловсруулсан болно.
​Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол эдгээр вакцины талаар асуух зүйлээ эмэгтэйчүүдийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Ойрын долоо хоногуудад КОВИД-19, RSV, тоймуугийн вакцины талаарх нэмэлт мэдээлэл, эх сурвалжуудыг хүргэх тул хамт байгаарай.
​Хэвлэлийн мэдээг унших: https://bit.ly/4ckE5i7

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

FIGO ​Бага болон дунд орлоготой орнуудад эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өвчлөл өндөр байдаг тул залуу эмэгтэйчүүдийн хувьд...
03/09/2026

FIGO ​Бага болон дунд орлоготой орнуудад эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өвчлөл өндөр байдаг тул залуу эмэгтэйчүүдийн хувьд эмчилгээнээс үүдэлтэй цэвэршилт үүсэх эрсдэл нэмэгдэж, хавдрыг даван туулагчдад зориулсан тусламж үйлчилгээний нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг.
Тиймээс тус өгүүлэлд тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг дэмжихийн тулд нөхцөл байдалд тохирсон, нөөц бололцоонд суурилсан стратегийг чухалчилж байна.
Хувь хүнд тохируулсан болон нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулснаар уг өгүүлэл нь хорт хавдрын эмчилгээний дараах цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, мөн аюулгүй, шударга, өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой даван туулагчдын тусламж үйлчилгээний хандлагыг баталгаажуулах зорилготой юм.
​Нийтлэгдсэн тус тусгай өгүүлэл нь Олон улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны (FIGO) Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн хорооноос гаргасан "Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хорт хавдрыг даван туулагчдад зориулсан цэвэршилтийн даавар эмчилгээ ба цэвэршилтийн дараах иж бүрэн тусламж үйлчилгээ" (Menopausal hormone therapy and comprehensive postmenopausal care in gynecologic cancer survivors) сэдэвт байр суурийн илэрхийлэл өгүүлэл юм.

Эх сурвалж: https://ow.ly/m0V950ZHCjX

Олон Улсын Нөхөн Үржихүйн Нийгэмлэгүүдийн Холбоо (IFFS) нь Олон Улсын Андрологийн Нийгэмлэгтэй хамтран Merck компанийн д...
31/08/2026

Олон Улсын Нөхөн Үржихүйн Нийгэмлэгүүдийн Холбоо (IFFS) нь Олон Улсын Андрологийн Нийгэмлэгтэй хамтран Merck компанийн дэмжлэгтэйгээр Насанд хүрэгчдийн (эрэгтэйчүүдийн) үргүйдлийн талаарх веб семинарын дараагийн дугаарт таныг урьж байна:

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн үеийн мэс заслын эмчилгээ

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн эмнэлзүйн болон мэс заслын менежмент, түүний дотор бөглөрөлт бус азоосперми (NOA), варикоцеле (хуухнайн судасны өргөсөл), мөн эрэгтэй бэлэг эрхтний замыг нөхөн сэргээх мэс заслын талаар олон улсын шилдэг шинжээчдийн хэлэлцүүлэгт хамрагдаарай.

Вебинарын дэлгэрэнгүй:

📅 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 01

🕒 Цаг: 14:00 (Улаанбаатарын цагаар)

⏱️ Үргэлжлэх хугацаа: 60 минут

💻 Хэлбэр: Цахим вебинар (Онлайн)

The International Federation of Fertility Societies (IFFS), in collaboration with the International Society of Andrology and powered by Merck, invites you to join the upcoming installment of the Male Infertility Webinar Series:

Copy  Монголын Эрүүл Мэнд, Нийгмийн Дэвшил Холбоо ТББ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГА...
31/08/2026

Copy Монголын Эрүүл Мэнд, Нийгмийн Дэвшил Холбоо ТББ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ.
Монголын Эрүүл Мэнд, Нийгмийн Дэвшил Холбоо ТББ эрүүл мэнд, анагаах ухаан, сувилахуй, эх барих, хүүхдийн хөгжил, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагаанд:
• Монголын Эх Барих Эмэгтэйчүүд, Нярай Судлалын Холбоо
• Салбар дундын судлаачдын “Бүйлс” холбоо ТББ
• “Анагаач хүмүүний эрдэм” ТББ
• Хүүхдийн Хөгжил Мэдээллийн “Учрал Төв” НҮТББ
• Монголын Сувилахуйн Академи
• Нотолгоонд Суурилсан Анагаах Ухааны Судалгааны Институт НҮТББ
• Монголын Эрүүл Мэнд, Нийгмийн Дэвшил Холбоо ТББ нэгдэж байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжил зөвхөн нэг байгууллага, нэг мэргэжил, нэг чиглэлийн хүчин чармайлтаар хэмжигдэхгүй. Эмч, сувилагч, эх баригч, судлаач, хүүхдийн хөгжил болон нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, судалгаа, санаачилгыг хооронд нь холбож чадсанаар илүү бодитой өөрчлөлт бий болно.
Иймээс энэхүү хамтын ажиллагааны гол үнэ цэнэ нь байгууллага бүр тус тусдаа ажиллахаас илүүтэй мэргэжлийн нөөц боломжоо нэгтгэж, мэдлэг, сайн туршлагаа харилцан солилцох, хамтарсан сургалт, хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөн зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд оршиж байна.
Нэг байгууллагын санаачилга салбарын өөрчлөлт болохын тулд олон талын оролцоо шаардлагатай. Харин мэргэжлийн байгууллагууд нэг зорилгын дор нэгдэж, судалгаа, мэдлэг, туршлагаа нэгтгэж чадвал иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө илүү өргөн хүрээтэй, тогтвортой үр дүн бий болгох боломжтой.
Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн байгууллагуудын дуу хоолойг нэгтгэж, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан шийдэл, шинэ санаачилгыг бодит ажил болгох чухал алхам болж байна.

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

13/08/2026

The world's leading voices in obstetrics are coming together and you're invited.

Join us October 7–10, 2026, at the Royal Jaarbeurs Center in Utrecht, Netherlands, for the SMFM Global Congress. Engage with global experts through pre-congress courses, invited lectures, oral and poster presentations, industry learning sessions, and exhibits all designed to push the boundaries of maternal-fetal medicine.

Discover bold new approaches to pregnancy care, exchange ideas with colleagues from across the globe, and walk away with connections that will last a career.

Register today www.smfm.org/global?utm_source=Facebook

 #МЭБЭНСХ,  Америкийн Нөхөн Үржихүйн Анагаах Ухааны Нийгэмлэг (ASRM)    клиникийн зааврыг шинэчилсэн байна.Шинэчилсэн уд...
13/08/2026

#МЭБЭНСХ,

Америкийн Нөхөн Үржихүйн Анагаах Ухааны Нийгэмлэг (ASRM) клиникийн зааврыг шинэчилсэн байна.

Шинэчилсэн удирдамжид эр бэлгийн эсийн ДНХ-ийн гэмтлийг тодорхойлох нь олон удаагийн зулбалтын учир шалтгааныг тайлбарлахад чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Ураг зулбах үед нийгэмд тогтсон өрөөсгөл ойлголтоор ихэвчлэн эмэгтэй хүнийг буруутгах, эсвэл зөвхөн түүний бие махбодид асуудал байна гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр зулбалт нь хосуудын дундын асуудал бөгөөд шалтгаан нь хоёр талаас хамааралтай байдаг.
​Шинэ амьдрал үүсэхэд эхийн өндгөн эс, эцгийн эр бэлгийн эс тус бүр генетикийн мэдээллийн 50 хувийг бүрдүүлдэг.
Гэтэл зулбалтын судалгаануудын ихэнх нь зөвхөн эмэгтэй хүний умайн бүтэц, дааврын тэнцвэр, эсвэл дархлааны тогтолцоонд төвлөрч, эрэгтэй хүний зүгээс үзүүлэх нөлөөг орхигдуулсаар иржээ.
​Эрэгтэй хүнээс хамаарах шалтгаанууд:
​Сүүлийн үеийн судалгаагаар зулбалтын, ялангуяа шалтгаан нь тодорхойгүй давтан зулбалтын нэлээд хувь нь эрэгтэй хүний эр бэлгийн эсийн чанараас хамаарч байгааг тогтоосон.Үүнд:
​Эр бэлгийн эсийн ДНХ-ийн задрал: Эр бэлгийн эс хэвийн тоо толгойтой, хөдөлгөөнтэй харагдаж болох ч түүний тээж буй генетикийн мэдээлэл (ДНХ) нь гэмтсэн байж болно. ДНХ-ийн гэмтэлтэй сперм үр хөврөл тогтоож чадах ч үүссэн үр хөврөл нь амьдрах чадваргүй байдаг тул эхний саруудад зулбалт үүсгэдэг.

​Эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг: Эрэгтэй хүний нас (40-өөс дээш), таргалалт, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, стресс, байгаль орчны хорт бодисын нөлөө зэрэг нь эр бэлгийн эсийн чанарыг муутгаж, ДНХ-ийг гэмтээдэг.
​Сэтгэл санааны хувьд ч зулбалт нь хосуудын хувьд хамтын уй гашуу байдаг. Эмэгтэй хүн бие махбодь болон сэтгэл санааны хүнд цохилтод ордог бол эрэгтэй хүн ч мөн адил хүүхдээ алдсан харамсал, ханиа харах шаналал зэргийг тээж байдаг.

​Тиймээс зулбалтын шалтгааныг тодруулах шинжилгээ хийлгэхдээ хосууд заавал хамтдаа хамрагдах шаардлагатай.
Жирэмслэлт нь хосуудын хамтын шийдвэр байдаг шиг, түүнийг хамгаалах, эрүүл саруул хүүхэд төрүүлэх үүрэг хариуцлага ч мөн адил хоёуланд нь хамаатай юм.

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

 #МЭБЭНСХ  Нидерландын эмбриологчид дахин программчилсан насанд хүрсэн хүний арьсны эдийн дээжнээс үйл ажиллагааны чадам...
11/08/2026

#МЭБЭНСХ
Нидерландын эмбриологчид дахин программчилсан насанд хүрсэн хүний арьсны эдийн дээжнээс үйл ажиллагааны чадамжтай өндгөн эсийг амжилттай гарган авчээ.

​Судалгааны баг эхлээд энгийн дермийн фибробластуудыг тусгай химийн холимог ашиглан олон чадамжит (плюрипотент) үүдэл эс болгон хувиргасан байна.
Дараа нь эдгээр өндөр идэвхт эсүүдийг боловсорсон ооцит (өндгөн эс) болон хөгжихөд шаардлагатай хөгжлийн нарийн төвөгтэй үе шатуудаар чиглүүлэн хөгжүүлжээ.

​Эрдэмтэд дэвшилтэт гурван хэмжээст (3D) биореакторын системийг ашиглан хүний өндгөвчний дааврын нарийн микро орчныг лабораторид дахин бүрдүүлсэн байна. Ийнхүү загварчилсан биологийн орчин нь эсүүдэд мейоз хуваагдлыг бүрэн дуусгахад шаардлагатай чухал физик болон химийн дохионуудыг өгчээ.

​Лабораторийн шинжилгээгээр гарган авсан өндгөн эсүүд нь хромосомын зөв бүтэц болон генетикийн бүрэн бүтэн байдлыг хадгалсан болох нь баталгаажсан байна. Энэхүү чухал баталгаажуулалт нь уг зохиомол бэлгийн эс (гамет) нь үрждээд эрүүл үр хөврөлийн хөгжлийг дэмжих биологийн чадамжтайг нотолж байна.

​Энэхүү дэвшилтэт in vitro gametogenesis (биетээс гадуур гамет гарган авах) технологи нь байгалийн өндгөн эс боловсруулах боломжгүй хүмүүст үргүйдлийг эмчлэх шинэ шийдэл болох юм.
Энэхүү технологи нь ялангуяа хорт хавдрыг даван туулсан хүмүүс болон өндгөвч эрт цуцах хам шинжтэй өвчтөнүүдэд асар том найдвар авчирч байна.

​Нөхөн үржихүйн биологичид эдгээр зохиомол бэлгийн эсийг эмнэлгийн практикт нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдлын өргөн хүрээний туршилт судалгаа шаардлагатайг анхааруулж байна.

Одоогоор судалгааны багийн ойрын зорилго нь үржлийн амжилтын хувийг хамгийн дээд хэмжээнд хүргэхийн тулд эсийн боловсрох протоколыг улам төгс болгоход чиглэж байна.

​Эх сурвалж: Hubrecht Institute, 2025

Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо

Address

ZORIG Street
Ulaanbaator Hota
16050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Эх Барих Эмэгтэйчүүд,Нярай Судлалын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share