OVOO Овоо бол хогийн цэг биш, Оюун санааны төв юм.

"Овоо бол хогийн цэг биш, Оюун санааны төв юм."

Бидний тухай:
Монголчууд эрт дээр үеэс уул овоогоо тахиж, байгаль дэлхийгээ аргадаж ирсэн нь зөвхөн шашны зан үйл биш, харин байгаль хамгаалах монгол ухааны хамгийн дээд хэлбэр байсан юм. Овоо босгосон газраа бид "Эрчим хүчний төв", "Онгод хийморь сэргээгч", "Тэнгэр эхтэй холбогдох ариун орон зай" хэмээн дээдэлдэг.

Гэвч өнөөдөр бидний шүтлэг, бишр

элийн хэлбэр өөрчлөгдөж:
• Овоо тойруулан архины шил, хог хаягдал үлдээх,
• Модыг амьсгалах аргагүй болтол нь хадгаар боомилох,
• Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах зэрэг буруу дадал газар авч байна. "ОBОО" хөдөлгөөний зорилго:
Бид ЮНЕСКО-ийн "Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв"-ийн жагсаалтад бүртгэгдсэн уул овоо тахих зан үйлийнхээ ЖИНХЭНЭ УТГА УЧИРЫГ иргэдэд таниулах, байгаль эхээ цэвэр ариун сахин хамгаалах соёлыг түгээх зорилготой залуусын нэгдэл юм.

Бидний хийх ажил:
✅ Овоо тахихтай холбоотой уламжлалт хорио цээр, ёс заншлын мэдлэг олгох.
✅ Байгальд хортой "буруу тахилга"-ыг зогсоож, "зөв дадал"-ыг уриалах.
✅ Уул овооны орчмыг цэвэрлэх, хамгаалах соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх.

Тэнгэрлэг заяагаа хазайлгахгүйн тулд Тэнгэр эхээ хайрлаж, Овоогоо цэврээр сахицгаая!

#Овоо #МонголӨв #БайгальХамгаалал

Монголчууд бид уул овоогоо Тэнгэр эцэг, Газар эхийн холбоос гэж үздэг. Гэвч бидний буруу дадал энэхүү ариун орон зайг бо...
07/01/2026

Монголчууд бид уул овоогоо Тэнгэр эцэг, Газар эхийн холбоос гэж үздэг. Гэвч бидний буруу дадал энэхүү ариун орон зайг бохирдуулсаар байна.

Судлаач У.Эрдэнэтуяагийн тэмдэглэн үлдээсэн овоо тахилгын уламжлалт хорио цээрийг гүйлгэж үзээд, дараагийн удаа овоондоо гарахдаа анхаараарай. 🙏

Таны үлдээсэн хог - Таны нутгийн нүүр царай. ⛰️🍃

#Овоо #МонголЁсЗаншил #БайгальХамгаалал

Овоо бол зүгээр нэг чулуун овоолго биш, энэ бол байгаль эхтэйгээ харьцах 'Эрчим хүчний төв'.ОВОО хөдөлгөөний тунхаг:
07/01/2026

Овоо бол зүгээр нэг чулуун овоолго биш, энэ бол байгаль эхтэйгээ харьцах 'Эрчим хүчний төв'.

ОВОО хөдөлгөөний тунхаг:

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when OVOO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share