TDLA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TDLA, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

“Дээд боловсролын багшийн сэтгэл зүйн сайн сайхан байдал” сургалт зохион байгуулагдлаа.TDLA, Монголын сэтгэл зүйчдийн ни...
27/05/2026

“Дээд боловсролын багшийн сэтгэл зүйн сайн сайхан байдал” сургалт зохион байгуулагдлаа.

TDLA, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл зүйн төв хамтран TDLA-ын Дэмжигч гишүүн байгууллагуудын багш, мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
▪️ Ажил амьдралын тэнцвэр
▪️ Сэтгэл хөдлөлийн зохицуулалт ба сэтгэлийн хат
▪️ Эерэг сэтгэл зүй
▪️ Мэргэжлээс шалтгаалах стресс ба интервенцүүд
зэрэг сэдвүүдээр лекц, практик дасгал, интерактив трейнингүүд явагдлаа.

Сургалтын үеэр оролцогчид эерэг сэтгэл зүйг өдөр тутмын ажил, амьдралдаа төлөвшүүлэх арга зам, сэтгэл хөдлөлөө зохицуулах болон сэтгэлийн хатыг хөгжүүлэх дадлууд, мэргэжлээс шалтгаалах стрессийн онцлог ба түүнийг бууруулах интервенцийн аргууд, мөн ажил амьдралын тэнцвэрийг хадгалах практик зөвлөмжүүдтэй танилцлаа. Сургалт нь лекц, харилцан ярилцлага, туршлага солилцсон практик дасгалууд хосолсон хэлбэрээр явагдсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан сургагч багш нар болон идэвхтэй оролцсон дэмжигч гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье. 🤝

Хангай дээд сургууль бидэнтэй нэгдлээ.Багшийн хөгжлийг дэмжих үйлсэд бидэнтэй хамт алхаж, дэмжигч гишүүн байгууллагаар н...
12/05/2026

Хангай дээд сургууль бидэнтэй нэгдлээ.

Багшийн хөгжлийг дэмжих үйлсэд бидэнтэй хамт алхаж, дэмжигч гишүүн байгууллагаар нэгдсэнд баярлалаа.

Орхон их сургууль бидэнтэй нэгдлээ.Багшийн хөгжлийг дэмжих хамтын сүлжээг бий болгох үйлсэд бидэнтэй нэгдсэнд баярлалаа....
12/05/2026

Орхон их сургууль бидэнтэй нэгдлээ.

Багшийн хөгжлийг дэмжих хамтын сүлжээг бий болгох үйлсэд бидэнтэй нэгдсэнд баярлалаа. Цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Дотоод хэргийн их сургууль бидэнтэй нэгдлээ.Боловсролын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд бидэнтэй мөр зэрэгцэн нэгдэж,...
12/05/2026

Дотоод хэргийн их сургууль бидэнтэй нэгдлээ.

Боловсролын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд бидэнтэй мөр зэрэгцэн нэгдэж, TDLA-ийн дэмжигч байгууллагуудын нэг болсон ДХИС-д талархал илэрхийлье.

TDLA-ийн зорилго, үйл ажиллагааг дэмжиж, багшийн хөгжлийн хамтын сүлжээний нэг хэсэг болсон МУК - Монгол улсын Консерват...
12/05/2026

TDLA-ийн зорилго, үйл ажиллагааг дэмжиж, багшийн хөгжлийн хамтын сүлжээний нэг хэсэг болсон МУК - Монгол улсын Консерваторт талархал илэрхийлье.
Хамтдаа хөгжье.

TDLA-аас дэмжигч гишүүн байгууллагууддаа зориулан “Дээд боловсролын багшийн сэтгэл зүйн сайн сайхан байдал” сэдэвт сурга...
12/05/2026

TDLA-аас дэмжигч гишүүн байгууллагууддаа зориулан “Дээд боловсролын багшийн сэтгэл зүйн сайн сайхан байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 🌿

Энэхүү сургалтаар дээд боловсролын багшийн ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой стресс, сэтгэл хөдлөлийн зохицуулалт, эерэг сэтгэл зүй, ажил амьдралын тэнцвэр зэрэг чухал сэдвүүдийг онол-практик хосолсон хэлбэрээр хүргэнэ.

Сургалтыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн мэргэжлийн сэтгэл зүйчид, судлаачид удирдан явуулах бөгөөд оролцогчид өөрийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих практик арга, техникүүдтэй танилцах боломжтой.

🤝 TDLA-ийн дэмжигч гишүүн байгууллагууддаа зориулсан тусгай хөтөлбөр
📍 Отгонтэнгэр их сургууль – Сэтгэл зүйн төв, 510 тоот
📅 2026.05.22
🕘 09:00 цаг

#БагшийнХөгжил #СэтгэлЗүйнСайнСайханБайдал

TDLA-ийн үйл ажиллагаа, хамтын хөгжлийн санаачлагыг дэмжин, дэмжигч гишүүн байгууллагаар нэгдсэн ОУУБИС - Олон улсын Ула...
12/05/2026

TDLA-ийн үйл ажиллагаа, хамтын хөгжлийн санаачлагыг дэмжин, дэмжигч гишүүн байгууллагаар нэгдсэн ОУУБИС - Олон улсын Улаанбаатарын их сургуульд талархал илэрхийлье.
Цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

ОТИС - Отгонтэнгэр их сургууль бидэнтэй нэгдлээ.TDLA-ийн үйл ажиллагаа, хамтын хөгжлийн санаачлагыг хамгийн түрүүнд дэмж...
12/05/2026

ОТИС - Отгонтэнгэр их сургууль бидэнтэй нэгдлээ.

TDLA-ийн үйл ажиллагаа, хамтын хөгжлийн санаачлагыг хамгийн түрүүнд дэмжин, дэмжигч гишүүн байгууллагаар нэгдсэнд талархал илэрхийлье.
Цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

ШУТИС - Шинжлэх ухаан технологийн их сургууль бидэнтэй нэгдлээ. Багшийн хөгжлийг дэмжих үйлсэд хамтран ажиллаж, мэдлэг т...
12/05/2026

ШУТИС - Шинжлэх ухаан технологийн их сургууль бидэнтэй нэгдлээ.

Багшийн хөгжлийг дэмжих үйлсэд хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцан, бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй байгууллагадаа талархал илэрхийлье.

МУИС - Монгол улсын их сургууль бидэнтэй нэгдлээ.TDLA-ийн зорилго, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй дэмжигч гиш...
12/05/2026

МУИС - Монгол улсын их сургууль бидэнтэй нэгдлээ.

TDLA-ийн зорилго, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй дэмжигч гишүүн байгууллагадаа талархал илэрхийлье.
Боловсролын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Address

Ulaanbaatar
13334

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TDLA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share