29/05/2026
Ээ бурхан минь… Манай Subeedei.mn сайт бүтэн 4 сар хэдэн гишүүдийн араас хөөцөлдөж, Малчны тухай хууль бодит амьдрал дээр яагаад хэрэгжихгүй байна вэ, яагаад үр өгөөжөө өгөхгүй байна вэ гэдгийг хууль санаачлагчид, хамт өргөн барьсан гишүүд, холбогдох албан тушаалтнуудаас асууж олон цуврал сурвалжилга хийсэн.
Харин одоо анх удаа УИХ өөрсдийн баталсан хуулийн хэрэгжилт дээр ХЯНАЛТЫН СОНСГОЛ хийх гэж байна. Тэр бол Малчны тухай хууль шүү дээ.
Өнөөдөр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс ярилцлагаа ч авчихлаа. Сонсгол хэрхэн явах, ямар процесс өрнөх талаар тун удахгүй манай Subeedei.mn сайтаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэлгэрэнгүй ярилцлага орно.
Малчны тухай хуулиа асууж, сураглаж явсан малчид маань энэ сонсголдоо идэвхтэй оролцоорой. Үнэхээр хөдөө, бодит амьдрал дээр юу болж байгаа талаар болон бусад асуудлыг сайн хэлээрэй.
Холбогдох бүртгэлийн хаяг, утсыг нь хавсаргалаа. Бүгдээрээ очиж үзэл бодлоо илэрхийлээрэй.
🛑 Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Ерөнхий хяналтын сонсгол 2026 оны зургаадугаар сарын 23,24-нд Төрийн ордонд болно
📌 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах уг сонсголоор “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” асуудлыг хэлэлцэнэ.
📌 Иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг оролцохыг урьжээ.
📌 Бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
📩 Хүсэлт, санал хүлээн авах:
[email protected]
☎️ Лавлах утас: 51-261440
⚠️ Оролцогчид иргэний үнэмлэхтэй, албаны эсвэл үндэсний хувцастай ирэх шаардлагатай бөгөөд танхимын багтаамжаас шалтгаалан оролцогчийн тоо хязгаартай юм