15/10/2026
Интернэт бол зөвхөн техникийн сүлжээ биш. Интернэт бол хүмүүс бидний хүчээр оршин тогтнодог, биднийг холбодог нөөц баялаг юм.
Интернэтийг хэвийн, найдвартай ажиллуулахын төлөө хөдөлмөрлөдөг инженерүүдээс эхлээд өдөр тутамдаа интернэт ашигладаг хүн бүр түүнийг дэлхий нийтийн, хүн бүрд нээлттэй баялаг хэвээр байлгахад өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой.
Хүн бүр хаана амьдарч, хэн байхаас үл хамааран боломж дүүрэн амьдрах эрхтэй гэдэгт та итгэдэг үү? Тэгвэл бидэнтэй нэгдээрэй!
📲 QR кодыг уншуулж, Интернэтийн Нийгэмлэгийн (Internet Society) гишүүн болоорой.
Гишүүн болсныхоо дараа Интернэтийн Нийгэмлэгийн Монгол дахь салбарт (Internet Society Mongolia Chapter) гишүүнээр элсэх хүсэлт гаргаж болно.
🌐 Интернэт хүн бүрд зориулагдсан. Бид хамтдаа түүнийг хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй байлгая!
The Internet Is For Everyone — Интернэт хүн бүрд зориулагдсан.