Халзан сумын Залуучуудын холбоо

Халзан сумын Залуучуудын холбоо Халзан сумын Залуучуудын холбооны албан ёсны хуудас

18/10/2026

Хүдэр Даян аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах V удаагийн тэмцээнд амжилттай оролцсон Сүхбаатар аймгийн баг тамирчид багаараа тэргүүлж, аваргын цомын эзэд боллоо!

Багийн амжилтын төлөө хичээл зүтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлаа дайчлан барилдсан нийт тамирчид, дасгалжуулагчиддаа халуун баяр хүргэе! 👏💪 Ganbat Chuka

https://www.facebook.com/share/r/19SCWVsgJJ/?mibextid=wwXIfr

📌Баяндэлгэр сумын Лхамын Батхүүгийн санаачилсан “Хөрш 7” шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээнийг бид сум орон нут...
27/09/2026

📌Баяндэлгэр сумын Лхамын Батхүүгийн санаачилсан “Хөрш 7” шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээнийг бид сум орон нутагтаа 2 дах жилдээ 09 сарын 26,27ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнийг хүндэтгэн зорьж ирсэн Баяндэлгэр, Уулбаян, Онгон, урилгаар хүрэлцэн ирсэн Сүхбаатар сумдын баг тамирчдадаа талархал илэрхийлье🫰🏻☺️☺️
🏐Эрэгтэй төрөлд🏐
🥇1-р байрыг Халзан сумын Залуучуудын холбооны баг тамирчид
🥈2-р байрыг Баяндэлгэр сумын тамирчид
🥉3-р байрыг Онгон сумын баг тамирчид
"Тэгш тоглогч" Халзан сумын Залуучуудын холбооны тамирчин Б.Отгонбаяр
🏐Эмэгтэй төрөлд 🏐
🥇1-р байрыг Баяндэлгэр сумын баг тамирчид
🥈2-р байрыг Онгон сумын баг тамирчид
🥉3-р байрыг Халзан сумын баг тамирчид
"Тэгш тоглогч" Онгон сумын тамирчин Г.Оюунхишиг нар шалгарч
🔸Баяндэлгэр сумын баг тамирчид багаараа Шилжин явах цомын эзэд боллоо🏆🏆🏆👏🏻👏🏻👏🏻
Энэ жилийн тэмцээнд амжилттай оролцож, шилжин явах цомын эзэн болсон Баяндэлгэр сумын баг тамирчид цомоо 7 сумынхаа нутгаар аялуулан, дараагийн тэмцээнийг зохион байгуулах Онгон сумын баг тамирчдад хүндэтгэлтэйгээр шилжүүлэн өгч байна.

🔺Тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажилласан Галбадрах Өөдөө ХХК-ыг үүсгэн байгуулагч Т.Баярмагнай ах, Б.Баярцэцэг эгч нартаа баярлалаа
🔺Хамтрагч байгууллагууд:
ЗДТГ, ЕБС, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг
🔺Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн:
Уулбаян сумын Засаг даргын орлогч Ш.Мөнхбаяр, Э.Эрдэнэбаатар, Х.Мөнхбаатар, Н.Ариунболд
🔅🔅🔅 ТА БҮХЭНДЭЭ ДАХИН ДАХИН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ🤝☺️☺️
✅✅✅Залуучууд бид 2 өдөр спортыг хөгжүүлж, залуучуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн, хөрш сумдын уялдаа холбоо, нөхөрсөг байдлыг бэхжүүлсэн тэмцээн болж өндөрлөлөө.
Та бүхэндээ цаашдын ажил үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе☺️☺️☺️
ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

✅ЯГ ОДОО✅🏆БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ ЛХАМЫН БАТХҮҮГИЙН САНААЧИЛСАН “ХӨРШ 7” ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ...
27/09/2026

✅ЯГ ОДОО✅
🏆БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ ЛХАМЫН БАТХҮҮГИЙН САНААЧИЛСАН “ХӨРШ 7” ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ эрэгтэй алтан медалийн төлөөх тоглолт
Халзан сум & Баяндэлгэр сум
БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ

✅ЯГ ОДОО✅🏆БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ ЛХАМЫН БАТХҮҮГИЙН САНААЧИЛСАН “ХӨРШ 7” ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ...
27/09/2026

✅ЯГ ОДОО✅
🏆БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ ЛХАМЫН БАТХҮҮГИЙН САНААЧИЛСАН “ХӨРШ 7” ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ эрэгтэй хүрэл медалийн төлөөх тоглолт
Онгон сум & Уулбаян сум
БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ

📌Баяндэлгэр сумын харьяат Лхамын Батхүүгийн санаачилсан “Хөрш 7” шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээнийг бид сум ...
26/09/2026

📌Баяндэлгэр сумын харьяат Лхамын Батхүүгийн санаачилсан “Хөрш 7” шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээнийг бид сум орон нутагтаа 2дах жилдээ амжилттай зохион байгуулдаж байна. Тэмцээнийг хүндэтгэн зорьж ирсэн Баяндэлгэр, Уулбаян, Онгон, урилгаар хүрэлцэн ирсэн Сүхбаатар сумдын баг тамирчдадаа талархал илэрхийлье🫰🏻☺️☺️

Ивээн тэтгэгч: ГАЛБАДРАХ ӨӨДӨӨ ХХК
Ерөнхий зохион байгуулагч:ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Хамтрагч байгууллага: ЗДТГ, Соёлын төв, Ц.Жигжиджавын нэрэмжит ЕБС, Хүүхдийг цэцэрлэг👏🏻👏🏻👏🏻

ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

❇️СОЁЛЫН ТӨВД 20:00 цагт ТАСАЛБАР ҮНЭГҮЙ💃🏻💃🏻💃🏻ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
26/09/2026

❇️СОЁЛЫН ТӨВД 20:00 цагт ТАСАЛБАР ҮНЭГҮЙ💃🏻💃🏻💃🏻
ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

✅ЯГ ОДОО✅🏆Биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрү...
26/09/2026

✅ЯГ ОДОО✅
🏆Биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөрш сумдын уялдаа холбоо, нөхөрсөг байдлыг бэхжүүлэх зорилгоор БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ ЛХАМЫН БАТХҮҮГИЙН САНААЧИЛСАН “ХӨРШ 7” ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ 9 дэх тоглолтоор үргэлжилж байна👏🏻👏🏻👏🏻
🔔Нээлтийн үйл ажиллагаа 13:00 цагаас

25/09/2026

✅ТАЛАРХАЛ✅
Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн 4-р багийн иргэн Наранчимэгийн Ариунболд таны гэр бүлд талархал илэрхийлье.
🏆ХӨРШ 7 шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээний үйл ажиллагаанд 100,000 төгрөг
Цаашдын ажил үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе☺️☺️☺️
ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

25/09/2026

✅ТАЛАРХАЛ✅
🏆ХӨРШ 7 шилжин явах цомын төлөөх волейболын тэмцээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Хүрэлээгийн Мөнхбаатар танд талархал илэрхийлье.
Цаашдын ажил үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе☺️☺️☺️
ХАЛЗАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

✅Сүхбаатар аймгийн Халзан сумын ЗДТГ-н ХАА-н тасгийн дарга Жамъяаншаравын Баттулга ахын гэргий, нутгийн бэр Д.Батцэцэг э...
30/01/2026

✅Сүхбаатар аймгийн Халзан сумын ЗДТГ-н ХАА-н тасгийн дарга Жамъяаншаравын Баттулга ахын гэргий, нутгийн бэр Д.Батцэцэг эгчийн эмчилгээнд зориулсан “Сайн үйлсийн”хандивын сугалаа дуусахад 2хон хоног үлдсэн байна.

☺️ Нүүр номын найзууд та бүхэн минь нэг сайхан гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө хандивын аянд нэгдээд удамт гүүний азтан болоорой гэж уриалж байна.
#Нэг сугалаа - 20.000 төгрөг
#Хоёр сугалаа - 40.000 төгрөг
#Гурав сугалаа - 50.000 төгрөг
Данс 5313000330
Та бүхэн хэдэн ч сугалаа авч болно. Гүйлгээний утган дээр Утасны дугаараа бичээрэй.

Хамгийн олон сугалаа авсан хүнд МУ-ын Гавьяат малчин МУ-ын алдарт уяач Р.Мөнхтөр өөрийн адуун сүргээс эр адуу бэлэглэх болно.

БУСДЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН САЙН ҮЙЛС БҮХЭН ТАНЬ ДЭЛГЭРЭГ 🙏❤️

Address

Сүхбаатар аймаг Халзан сум
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Халзан сумын Залуучуудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share