Хангайн цагаан идээ

Хангайн цагаан идээ Сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа

22/07/2026

Шар тосоо гаргаж аваад дотуураа идэж гадуураа түрхдэг л ...
Эрүүл энх, эсэн мэнд байгаарай. 😊❤️
Хадамууд нь Архангайнх байх аа кккк

Хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншаад ер нь 3 хэсэг хүмүүс байна гэж харлаа. 1. Шүүмжлэгчид ба өөлөгчид Хутгаар өрмөө авлаа, ...
29/06/2026

Хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншаад ер нь 3 хэсэг хүмүүс байна гэж харлаа.

1. Шүүмжлэгчид ба өөлөгчид
Хутгаар өрмөө авлаа, сүүнд хутга дүрлээ муу ёр пүү паа...монголоо алдлаа өвөрмонгол дуурайлаа энэ тэр ...сүүтэй нь авлаа, бээлий өмсөж дүр исгэлээ ч гэх шиг, хусуургүй айл ч гэх шиг, өрмөө тогоонд авдаг ч гэх шиг кккккк

Хутга, хусуур 2 чинь язгуур нэгтэй үг ш дээ. Аль нь ч болно. Энэ чинь их хэмжээгээр бүтээгдэхүүн гаргах цехийн ажил өрнөж байна. 2 хүн өглөө бүр 2 цагийн дотор 250-300ш төмпөнгийн өрмийг авч сүүг юүлнэ гээд боддоо!
Ёс заншил заах цэцэрлэг биш, хүүхдэд хутга мэс цээрлүүлэх, эхийн сүү дээдлэх ёс суртахууны хичээл заах сургалтын газар биш ккккк.
Миний инээд хүрч байгаа юм. Зүгээр нэг өрөмний зураг ч харж чадахгүй гээд.
Баахан их мэдэгчид та нарыг ажиллуулбал 1 өдрийн ажлын ачаалал дааж чадах болов уу?
Хүний хөдөлмөр, малын шимийг үнэлж хүндэлж сурцгаая аа. Зөвийг, сайныг хардаг нүдтэй болцгооё оо!

2. Үл итгэгчид ба гүтгэгчид

Ийм бага сүүнээс ийм зузаан өрөм гарахгүй, ямар нэг хольц заавал байгаа гээд гүтгээд, өөрийн буруу бодолдоо бүр юу ч орохгүй болтол гүн автчихсан. Мөнгөний төлөө нүдээ ухлаа л гэнэ, өрөм нь шар харагдаж байгаа нь хулхи л гэнэ. Шар гадаггүй заваан л гэнэ. Юунд ч итгэхгүй аймаар харанхуй хүмүүс. Яг хажууд нь байгаа юм шиг үнэмшилтэй нь аргагүй худал ярих нь аймшигтай. Гүтгэж гөрдөж харлуулах нь төгс төгөлдөр авьяас болчихсон үл итгэгч гүтгэгчид зөндөө байна.
Эвий дээ та нар минь яаж сайхан юм олж иднэ ээ?
Тодорхой агаарын хэм темпратур, сүү таслаж өрөм байлгах хугацаа, төмпөнгийн зузаан нимгэн, хөөрүүлсэн сүүний бүрэн хөрөх хугацаа гээд олон дахин туршиж хийж байж бий болгодог СТАНДАРТ гэдэг юм, жижиг ч болов ТЕХНОЛОГИ гэдэг юм байдаг юм ш дээ.

3. Хэрэглэгчид
Тэд бүтээгдэхүүний чанарыг мэддэг, ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн хүмүүс байдаг. Голдуу амжилт хүснэ. Хэрэгтэй юмаа захиалаад авчихна. Хэн хэндээ хал балгүй амар.

За нэг рийл хйисэн боловч баахан сэтгэгдэлд даруулав. Одоо яаая гэхэв бодит байдал л энэ.

Зуны дунд сарын шинийн 15-ны өдрийн мэнд ээХАА, мах, сүүний худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мана...
29/06/2026

Зуны дунд сарын шинийн 15-ны өдрийн мэнд ээ

ХАА, мах, сүүний худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай Хосхүрэл ХХК-ий өнөө жилийн Сүүн тасаг буюу Сүүний цехийн ажил амжилттай эхлээд ажил, бүтээл өрнүүн байна. Хүмүүсийн хурим найрны цагаан идээ, өрөм ааруулны захиалга ч тасрахгүй байгаа сурагтай.
Админ наадмын амралтаар очиж гоё рийл бичлэг сонирхуулна аа.

Сарлагийн сүүний өрөм, ааруулыг шагшаад л магтаад л байна гэнэ шүү цаагуур чинь.

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
2026.06.29

25/05/2026

Монгол цагаан идээ буюу ваартай өрөм, шар тосны олдвор 2019 оны судалгаагаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын мөнх цэвдэгтэй Хориг уулын булш малтлагаас олдож анхлан бүртгэгдэж байсан бол энэ удаагийн Арбулаг сумын Гол модны булшнаас мөн ваартай өрөмний олдвор илэрч 2 дахь удаагаа бүртгэгдэж байна. Монголын Эзэнт гүрний үеийн булш гэхээр 800 гаруй жилийн тэртээх өрөмний олдвор байх нь ээ.

Мэдлэг, мэдээллээ тэлж байгаарай. Хэрэгтэй зүйл сонсоорой. 😊😊😊
12/05/2026

Мэдлэг, мэдээллээ тэлж байгаарай. Хэрэгтэй зүйл сонсоорой. 😊😊😊

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Хангайн цагаан идээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share