03/08/2026
Ойрын үед гадуур ч ширүүн байна шүү, уурхайчдын аюулгүй байдалд анхаараарай.
ISLAMABAD -- Пакистаны баруун өмнөд хэсгийн Balochistan мужийн төв Quetta хотын захад орших нүүрсний уурхайд тэсрэлт болж 34 уурхайчин амь насаа алдсан гэж тус улсын албаныхан 07 дугаар сарын 31-ний өдөр буюу баасан гарагт мэдэгдсэн талаар Хятадын мэдээллийн Xinhua агентлаг 08 дугаар сарын 01-ний өдөр мэдээлсэн байна.
Тэсрэлт 07 дугаар сарын 30-ний өдөр орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд нүүрсний далд уурхайн гадаргаас 120 орчим метрийн гүнд болсон бөгөөд үүнээс шалтгаалан малталтад нуралт үүссэн, албаны хүмүүсийн мэдээлснээр, уурхайгаас 32 хүний цогцос олдсон бол 2 хүн уурхайн маш нарийн төвөгтэй, хүрэхэд хэцүү хэсэгт гацсан хэвээр байна. Эрх баригчид 34 уурхайчин бүгд амиа алдсан гэж үзэж байна. Аврагчид уурхайд эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд уурхайд хэдэн уурхайчин байсан, тэдний биеийн байдал тодорхойгүй байна.
Мужийн уул уурхайн ахлах албан тушаалтан тэсрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөн амиа алдсан уурхайчин бүрийн гэр бүлд 1800 орчим доллар, бэртэж гэмтсэн уурхайчин бүрт 1100 орчим долларын нөхөн төлбөр олгох талаар мэдэгдсэн байна.