Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо Охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа

Яагаад эмэгтэй хүн бүр өөрийн өмчийн газартай, байгалийн нөөцийг удирдахад оролцож чадахгүй байна вэ,  өмчгүй байгаа суу...
19/08/2026

Яагаад эмэгтэй хүн бүр өөрийн өмчийн газартай, байгалийн нөөцийг удирдахад оролцож чадахгүй байна вэ, өмчгүй байгаа суурь шалтгаан, түүнээс гарч буй үр дагаварын талаар хэлэлцэж, сайн туршлага хуваалцав. МЭХДХ-ны Тэргүүн Ш.Ариунаа нь НҮБ-ын СОР17 хурлын Ногоон бүсэд “Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн газрын эрх” сэдэвт хэлэлцүүлэгт Африкийн Хөгжлийн Банк, Мальдхари Рурал Акшн Групп, Монголын НҮБ-ын нийгэмлэгийн төлөөлөгч нартай хамт панелистаар оролцов.
Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр 25 жил ажиллаж буй туршлагадаа үндэслэн Монгол охид эмэгтэйчүүдийн газар өмчлөх, эзэмших эрх хязгаарлагдмал байдал, суурь шалтгааныг:
• “гэр бүлийн хөрөнгө өрхийн тэргүүн дээр байх ёстой” гэсэн хэвшсэн ойлголт
• Улсын өмч бүртгэл, татварын бүртгэл нь жендэрийн мэдрэмжгүй, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь өөрийн өмчтэй зэрэг мэдээлэл, тоо статистик байдаггүй
• Газар, болон байгалийн нөөцийн бодлого шийдвэрт оролцох цаг хугацаа, мэдлэг хангалтгүйн улмаас “үлддэг” болохыг дурьдаад,
Үүнийг арилгахын тулд МЭХДХ ТББ-ын “Тайгын бэрүүд”, “Үр хойчдоо үлдээе” хөтөлбөрүүдийн зарим сайн туршлагыг хуваалцав. Түүнчлэн:
• “эмэгтэйчүүд, уур амьсгалын өөрчлөлт” нэрээр олж ирж байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилтээ бодит хүмүүст нь хүргэх,
• өмчийн болон татварын бүртгэлийг жендэрийн үзүүлэлтээр ангилж зохион байгуулах
• мэдлэг, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах тусгай арга хэмжээ авахыг уриалав.


Өнөөдөр  бид 10.00 цагаас СОР17 хурлын зэрэгцээ  Эмэгтэйчүүдийн газар эзэмших, байгалийн нөөцийн шийдвэр гаргалтад оролц...
18/08/2026

Өнөөдөр бид 10.00 цагаас СОР17 хурлын зэрэгцээ Эмэгтэйчүүдийн газар эзэмших, байгалийн нөөцийн шийдвэр гаргалтад оролцоход тулгарч буй сорилт, арга замын талаар хэлэлцэх болно.

🌱Маргааш буюу 08 сарын 19-ний 10:30 цагаас СОР17 Ногоон бүсэд НҮБ-ын Нийгэмлэгийн төлөөлөл "Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, нийгмийн хүртээмжтэй оролцоо" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

🌱СОР17 Ногоон бүсэд иргэний үнэмлэх эсвэл и-монголиагаар нэвтрэх боломжтой.

18/08/2026

БИД СOP 17 дэлхийн хуралд Өвөрхангай аймгийн Уянга сумын малчид, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумын "Тайгын бэрүүд" бүлгийн гишүүдтэй хамтдаа ЦЭНХЭР БҮС-д оролцоно.
Мөн МЭХДХ ТББ-ын УЗ-ийн гишүүд, Зөвлөхүүд тус тусын үүрэг хүлээн Стратеги шинэчлэх бодлого, чиглэлээ тодорхойлох зорилготой ажиллана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХЭД ЯМАР БОЛОМЖ, ЯМАР БЭРХШЭЭЛ БАЙНА ВЭ?Монголын Эмэгтэйчүү...
28/07/2026

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХЭД ЯМАР БОЛОМЖ, ЯМАР БЭРХШЭЭЛ БАЙНА ВЭ?
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо (МЭХДХ) ТББ болон International Women & Family Foundation (IWFF) байгууллагын хамтарсан судалгааны гурав дахь өдөр бид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоотой шууд холбоотой байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо.
🏫 Мэргэжлийн боловсрол хөдөлмөрийн зах зээлтэй хэрхэн холбогдож байна вэ?
Судалгааны багийн эхний зочилсон байгууллага нь Барилга технологийн политехник коллеж байв.
Монгол Улсад өнөөдөр 69 политехник коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38 нь төрийн, 31 нь хувийн өмчийн сургууль байна. Сургалтын хөтөлбөрийг төрөөс баталж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн элсэгчдийн тоог тогтоодог байна.
Коллежийн үйл ажиллагаанаас дараах сайн туршлагууд онцгой сэтгэгдэл төрүүлэв.
✅ Нийгмийн түншлэлийн нэгжтэй бөгөөд ажил олгогч байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага болон ажлын байранд зуучилдаг.
✅ Төгсөгчдийн 90 орчим хувь нь шууд ажлын байртай болдог.
✅ Нийт суралцагчдын 40 орчим хувийг охид, эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд уламжлалт мэргэжлүүдээс гадна гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, барилгын дотоод засал зэрэг техникийн мэргэжлийг сонгон суралцах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын захиалгаар богино хугацааны мэргэжил олгох болон ур чадвар дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд шуурхай хариу үзүүлж буй сайн туршлага байлаа.
Нөгөө талаар урт хугацааны үйлдвэрлэлийн дадлагын үеэр зарим ажил олгогчид оюутнуудтай байгуулсан ажлын цаг, нөхцөл, цалин хөлсний тохиролцоог мөрдөхгүй байх тохиолдол гардаг нь мэргэжлийн боловсролын байгууллагуудад тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Коллежийн бас нэгэн бахархал болсон зүйл нь сургалтын байр, дадлагын орчин, лаборатори, сургалтын тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг багш, суралцагчид өөрсдийн оролцоотойгоор байгуулж, хөгжүүлсэн явдал байлаа.
________________________________________
👶 Хүүхэд харах үйлчилгээ бол зөвхөн хүүхдийн асуудал биш
Дараагийн зочилсон байгууллага бол Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Баясгалан" хүүхэд харах төв байв.
Энэхүү төвийг "Хөгжлийн хэлхээ" ТББ 2009 оноос ажиллуулж эхэлсэн бөгөөд анх Цагаан давааны хогийн цэг орчим ажиллаж байсан өрхийн хүүхдүүдийг харах хүнгүй байгааг олж харснаар нэгэн монгол гэрээс үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Өнөөдөр тус төв:
👧 100 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг,
🏠 өөрийн зориулалтын хоёр давхар байртай,
🎨 хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон сургалт, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг,
🤝 зөвхөн хүүхэд бус, зорилтот өрхийн бүх гишүүдэд сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлдэг цогц үйлчилгээтэй болжээ.
Энэ нь хүүхэд харах үйлчилгээ зөвхөн хүүхэд хамгааллын асуудал биш, харин эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгодог нийгмийн чухал дэд бүтэц болохыг бодитоор харуулж байлаа.
Гэсэн хэдий ч хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт нь зөвхөн хамрагдсан хүүхдийн тоонд үндэслэсэн хоол, үйлчилгээний зардлаар тооцогддог учраас бодит хэрэгцээг хангаж чаддаггүй бөгөөд байгууллага үйл ажиллагаагаа олон нийтийн дэмжлэг, хандивын хүчээр үргэлжлүүлэн явуулж байна.
________________________________________
🤝 Иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг сонслоо
Судалгааны багийн сүүлчийн уулзалт эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн бүлгийн ярилцлага байлаа.
Уулзалтад:
• Д.Энхжаргал – Монфемнэт Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч
• Э.Мөнхцэцэг – Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн
• Ж.Адъяа – Эмэгтэйчүүдийн амьдрал төвийн тэргүүн
• А.Долгор – "Хөгжлийн хэлхээ" төвийн тэргүүн
• Ш.Ариунаа – Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбооны тэргүүн
нар оролцож өөрсдийн туршлага, санал зөвлөмжөө хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын эмэгтэйчүүд боловсролын түвшин өндөр боловч жирэмслэлт, хүүхэд асрах, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн болон ахмад настнаа асрах зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлээс түр буюу бүр мөсөн гарч, мэргэжлийн хөгжил, орлогын боломж нь тасалддаг талаар онцлон ярив.
Мөн "Хэрэв Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөгжлийн төв байгуулагдвал ямар үйлчилгээ, ямар хэлбэрээр ажиллах ёстой вэ?" гэсэн судалгааны багийн асуултад оролцогчид өөр өөрсдийн чиглэлээр үнэтэй санал, зөвлөмжүүдийг өглөө.
________________________________________
📊 Судалгааны дараагийн алхам
Ийнхүү талбарын судалгааны мэдээлэл цуглуулах ажил амжилттай өндөрлөж байна.
Судалгааны багийн урьдчилсан дүгнэлтээр:
✔️ Эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах,
✔️ Асран халамжлах үйлчилгээний нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх,
✔️ Орон нутагт түшиглэсэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ бий болгох
нь Монгол Улсад нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг болох нь дахин нотлогдлоо.
Судалгааны үр дүнг боловсруулж, 2026 оны 10 дугаар сард тайлангаа танилцуулсны дараа цаашид хэрэгжүүлэх бодлогын санал, хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах юм.
🤝 Шинэ хамтын ажиллагааны эхлэл
Судалгааны ажлын хүрээнд International Women & Family Foundation (IWFF) болон Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо (МЭХДХ) ТББ нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг (Memorandum of Understanding) байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь нотолгоонд суурилсан бодлогын судалгаа, туршилтын загвар төв байгуулах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ алхмын эхлэл болж байна.
💜 Эмэгтэй хүн бүр ажиллах боломжтой, хөдөлмөрөө үнэлүүлдэг, гэр бүл ба ажлын амьдралаа тэнцвэртэй авч явах боломжтой Монголын төлөө хамтдаа ажиллая.
'sEmployment

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БИЙ ЮУ?Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролц...
22/07/2026

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БИЙ ЮУ?

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоонд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ? Бодит амьдрал дээр эмэгтэйчүүдэд хамгийн ихээр юу хэрэгтэй байна вэ?

Эдгээр асуултад хариулт олох зорилгоор МЭХДХ ТББ болон **International Women & Family Foundation (IWFF)** байгууллагын хамтарсан судалгааны хүрээнд эмэгтэйчүүдтэй **фокус бүлгийн ярилцлага** зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтад дараах гурван бүлгийн эмэгтэйчүүд оролцов.

👩‍👧 **Ажлаасаа түр чөлөө авсан эмэгтэйчүүд**
(жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах, гэр бүлийн гишүүнээ асрах зэрэг шалтгаанаар хөдөлмөр эрхлэхгүй байгаа)

💼 **Хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд**
(өөрийн бизнес, үйлчилгээ эрхэлдэг, аль нэг байгууллагад харьяалагддаггүй)

🔍 **Шинээр ажил хайж буй эмэгтэйчүүд**
(өмнө нь ажиллаж байсан боловч одоогоор шинэ ажил, шинэ албан тушаалд бэлтгэж, ур чадвараа хөгжүүлж байгаа)

IWFF байгууллагын судлаачид эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар олон жилийн туршлагатай бөгөөд бүлэг бүртэй дэлгэрэнгүй ярилцаж, эмэгтэйчүүд маань өөрсдийн амьдрал, ажил, бизнесийн бодит туршлага, тулгамдсан асуудал, хүсэл мөрөөдлөө нээлттэй хуваалцлаа.

Судалгаанд оролцох урилгыг нээлттэй зарлахад **49 эмэгтэй** хүсэлт ирүүлснээс шалгуур хангасан **17 эмэгтэйг** сонгон ярилцлагад урьсан юм.

Харамсалтай нь зарим оролцогчид:
🔹 хүүхдээ харах хүнгүй байх,
🔹 хүүхэд нь өвдөх,
🔹 замын түгжрэлд саатах,
🔹 гэнэтийн хувийн ажил гарах зэрэг шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадсангүй.

Энэ нь судалгааны явцад ажиглагдсан нэгэн чухал бодит үнэн байлаа. Өдөр тутмын асран халамжлах үүрэг, цаг хугацааны хязгаарлалт нь олон эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, сургалтад хамрагдах, тэр ч байтугай өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжид хүртэл нөлөөлсөөр байна.

Гэсэн хэдий ч уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн амьдралын түүх, туршлага, санал бодол нь судлаачдад гүн сэтгэгдэл төрүүлж, дэлхийн олон орны эмэгтэйчүүд ижил төстэй сорилт бэрхшээлтэй тулгардаг болохыг дахин нотоллоо.

💜 **Өнөөдрийн уулзалтад оролцсон нийт эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.**

Та бүхэн ажил, амьдрал, үр хүүхэд, цаг завынхаа дундуур цаг гарган ирж, өөрсдийн үнэт туршлага, санал бодлоо хуваалцсан нь зөвхөн нэг судалгаанд оролцсон хэрэг биш юм.

Та бүхний дуу хоолой Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний төлөвлөгөө" боловсруулахад бодит нотолгоо болохоос гадна эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "загвар төв" байгуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЪЕ


Is There a Need to Strengthen Women's Employment Support in Mongolia?

What are the main barriers preventing women from participating in the labour market? What challenges do women face in their daily lives when trying to work, build a business, or return to employment?

To better understand these issues, the Mongolian Women's Employment Supporting Federation (MWESF) and the International Women & Family Foundation (IWFF) organized a series of focus group discussions with women from three different groups:

👩‍👧 Women on career breaks
(currently on maternity leave, childcare leave, or providing care for family members)

💼 Self-employed women
(women running their own businesses or working independently without being affiliated with an employer)

🔍 Women seeking new employment opportunities
(those who have previously worked but are currently looking for a new job or career while upgrading their skills and preparing for re-employment)

Our international partners from IWFF are experienced researchers specializing in women's and family issues. Through thoughtful and engaging discussions, they invited participants to openly share their personal experiences, challenges, aspirations, and stories from their work, businesses, and family lives.

Following an open call for participation, 49 women expressed interest in joining the study. Based on the selection criteria, 17 participants were invited to take part in the focus group discussions.

Unfortunately, several women who had registered were unable to attend due to reasons such as:

• Not having anyone to look after their children;
• A child becoming ill;
• Heavy traffic causing significant delays; or
• Unexpected personal or family commitments.

Ironically, these very reasons reflect the everyday realities faced by many young women in Mongolia. Care responsibilities and time constraints continue to limit women's opportunities—not only to participate in employment, but even to take part in research and public dialogue.

Nevertheless, the women who attended shared inspiring and deeply personal stories about balancing work, family, caregiving, and entrepreneurship. Their experiences left a strong impression on the research team and reaffirmed that women across the world continue to face many common challenges in achieving equal economic participation.

💜 We would like to express our heartfelt gratitude to every woman who participated in today's discussions.

Despite busy work schedules, family responsibilities, and caregiving duties, you made time to contribute your experiences and perspectives. Your voices matter.

The evidence and insights you shared today will contribute to the development of Mongolia's National Plan for Enhancing Women's Employment and Economic Participation, as outlined in the Government's Action Programme. Your contributions will also help identify the need for establishing a pilot employment support and integrated care service center to better support women's economic participation.

Thank you once again for your trust, openness, and invaluable contribution. Together, we can help build a more inclusive labour market where every woman has the opportunity to work, thrive, and realize her full potential.
#ЭмэгтэйчүүдийнХөдөлмөрЭрхлэлт

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ (English below)...
21/07/2026

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ (English below)
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо (МЭХДХ) ТББ болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC)-ын дэргэдэх зөвлөх статустай International Women & Family Foundation (IWFF) байгууллагын хамтарсан судалгааны баг 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрийн байгууллагуудтай албан уулзалтуудаа эхлүүллээ.
Энэхүү судалгаа нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцоход саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, БНСУ-ын сайн туршлагад үндэслэн орон нутаг (аймаг, дүүрэг)-т түшиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон асран халамжлах үйлчилгээний хосолсон тогтолцооны бодлогын санал, зөвлөмж боловсруулах, хэрэгжих боломжийг үнэлэх зорилготой бөгөөд судалгааны тайланг 2026 оны 11 дүгээр сард танилцуулахаар ажиллаж байна.
ГБХНХЯ-тай хийсэн уулзалт
Судалгааны баг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, холбогдох газрын төлөөлөлтэй уулзаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үндэсний төлөвлөгөө, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.
Уулзалтад ГБХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Н.Мянганбуу, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Оюун-Эрдэнэ, ахлах шинжээч Н.Наранбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа нар оролцов.
Судалгааны багийг МЭХДХ ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт үнэлгээний хэлсийн дарга Ц.Үүрцайх, IWFF байгууллагын ахлах судлаач Miyoung Kim, Ph.D, судлаач Heejeong Kim, M.A нар төлөөлөн ажиллаж байна.
Уулзалтын үеэр Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Н.Мянганбуу:
"Олон улсын туршлагатай байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй энэхүү судалгааны үр дүн нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг нотолж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төлөвлөхөд бодит хувь нэмэр оруулах боломжтой." хэмээн онцлон тэмдэглэлээ.
Судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Үүний дараа судалгааны баг ГБХНХЯ-ны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-д ажиллаж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Түмэн-Өлзий, Хөдөлмөрийн судалгааны секторын эрхлэгч Н.Жаргалсайхан, Хүн ам, гэр бүлийн хөгжлийн судалгааны секторын эрхлэгч А.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, халамжийн судалгааны секторын эрхлэгч Б.Төмөрчулуун болон бусад судлаачидтай уулзан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Түмэн-Өлзий:
"ГБХНХЯ-ны захиалгаар “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах судалгааны ажил хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд МЭХДХ ТББ-тай хамтран ажиллах өргөн боломж бий."
хэмээн онцлон тэмдэглэлээ.
Баянзүрх дүүрэгт бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцав
Судалгааны баг мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Хөдөлмөр, халамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Сайхантуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Янжмаа нартай уулзан, орон нутагт бодлого хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, үйлчилгээний хүртээмжийн талаар санал солилцов. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Маргааш судалгааны баг зорилтот бүлгийн эмэгтэйчүүдтэй хийх фокус бүлгийн ярилцлага, талбарын ажлаа үргэлжлүүлж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй бодит нөхцөл байдал, асрахуйн үйлчилгээний хүртээмжийг судлах юм.
МЭХДХ ТББ нь үндэсний болон олон улсын түнш байгууллагуудтай хамтран эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн нотолгоонд суурилсан судалгаа, бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

MWESF and IWFF Launch Joint Research on Policies to Promote Women's Employment and Economic Participation in Mongolia
On 21 July 2026, the Mongolian Women's Employment Supporting Federation (MWESF) and the International Women & Family Foundation (IWFF), an organization holding consultative status with the United Nations Economic and Social Council (ECOSOC), officially commenced a series of consultations with key government institutions as part of their joint research initiative on women's employment and economic participation in Mongolia.
The study aims to identify the key barriers preventing women from participating in economic activities and, drawing on the Republic of Korea's good practices and experiences, develop practical policy recommendations for locally based employment support and integrated care service systems at the provincial and district levels. The research will also assess the feasibility of implementing these recommendations in Mongolia. The final report is scheduled for completion in November 2026.
Consultation with the Ministry of Family, Labour and Social Protection
The research team met with representatives of the Ministry of Family, Labour and Social Protection (MFLSP) to discuss the Government's policies, national action plans, and ongoing initiatives aimed at promoting women's employment and strengthening the care economy.
The meeting was attended by N. Myanganbuu, Head of the Employment Division; Oyun-Erdene, Specialist of the Public Administration and Management Division; N. Naranbayar, Senior Analyst; M. Batmagnai, Director of the Labour Policy Implementation Division at the General Office for Labour and Welfare Services; and U. Dolgormaa, Senior Specialist of the Department of Child and Family Development and Protection.
The research team was represented by Sh. Ariunaa, President of MWESF; D. Narantsetseg, Member of the Board; Ts. Uurtsaikh, Head of the Monitoring and Evaluation Division, General Office for Labour and Welfare Services and Miyoung Kim, Ph.D., Senior Research Fellow at IWFF; and Heejeong Kim, M.A., Researcher at IWFF.
During the meeting, participants exchanged information on current national policies, strategic plans, and programmes related to women's employment and the development of the care economy.
Mr. N. Myanganbuu, Head of the Employment Division, emphasized:
"The findings of this research, conducted in collaboration with an international organization with extensive experience, have the potential to provide strong evidence for the need to enhance women's employment and economic participation in Mongolia and to make a meaningful contribution to future policy development and planning."
Strengthening Collaboration with Research Institutions
The research team subsequently visited the Institute for Population, Labour and Social Protection Studies, affiliated with the Ministry of Family, Labour and Social Protection, where they met with T. Tumen-Ulzii, Academic Secretary, together with the heads of the Labour Research Sector, Population and Family Development Research Sector, and Social Protection and Welfare Research Sector.
The discussions focused on exchanging research findings, exploring opportunities for collaboration, and identifying future areas of cooperation.
During the meeting, Academic Secretary T. Tumen-Ulzii noted:
"The Institute is currently conducting research commissioned by the Ministry to develop the draft National Plan for Enhancing Women's Employment and Economic Participation. We see significant opportunities to collaborate with MWESF in advancing this important national initiative."
Discussions with Bayanzurkh District Government
The research team also met with representatives of the Bayanzurkh District Governor's Office, where discussions focused on the implementation of national policies at the local level, challenges faced in supporting women's employment, and opportunities for future collaboration.
The meeting was attended by Saikhantuya, Senior Specialist of the Labour and Welfare Division, and Yanjmaa, Senior Specialist of the Social Development Division. Both parties expressed a shared commitment to strengthening cooperation in promoting women's economic participation through evidence-based policies and local initiatives.
Next Steps
The research team will continue its fieldwork by conducting focus group discussions with women from target communities and visiting selected service providers to better understand the realities of women's employment, unpaid care responsibilities, and access to care services.
Through this collaborative research, MWESF and IWFF seek to generate evidence-based recommendations that will contribute to strengthening women's employment, expanding economic opportunities, and advancing the development of Mongolia's care economy. The organizations remain committed to working closely with government agencies, research institutions, local authorities, and international partners to promote inclusive and sustainable policies that empower women and support gender equality.

Хамтран ажиллаж буй бүх талуудад баярлалаа.



📣 СУДАЛГААНЫ БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА👩‍👧 Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ажиллах амаргүй, бидэнд олон бэрх...
15/07/2026

📣 СУДАЛГААНЫ БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА
👩‍👧 Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ажиллах амаргүй, бидэнд олон бэрхшээл тулгардаг.
💚 Та дараах нөхцөлийн аль нэгийг хангаж байвал бидэнтэй нэгдээрэй:
✓ Ажлаас чөлөө авсан, хувиараа хөдөлмөрлөдөг болон шинэ ажил, шинэ карер хайж байгаа бол
✓ Охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал, шийдэлтэй бол
✓ Өөрийн туршлага, бодол санаагаа товч, тодорхой, бусдыг хүндэтгэн хуваалцах боломжтой бол

Жич: хөдөөнөөс ирсэн, гэр хороололд болон орон сууцанд амьдардаг, бага насны хүүхэдтэй бол давуу тал болно.

🙋‍♀️ Таны туршлага, таны дуу хоолой бодит шийдлийн эхлэл байж чадна.
📩 Судалгаанд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүд энд дарж https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScRqSsT39w_31UhN_7X2AGqDML0dmlcjrU7xq-bxgFqKpot_A/viewform?usp=preview бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн оролцогчдод дэлгэрэнгүй хаяг, мэдээллийг хүргүүлнэ.





English below:🌿 “ТАЙГЫН БЭРҮҮД” — НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ШИНЭ БОЛОМЖИЙН НЭГДЭЛ 🌿Бид “Уур ам...
10/07/2026

English below:
🌿 “ТАЙГЫН БЭРҮҮД” — НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ШИНЭ БОЛОМЖИЙН НЭГДЭЛ 🌿

Бид “Уур амьсгалын өөрчлөлт ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр” ээлжит 13 дахь сургалтаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумын “ТАЙГЫН БЭРҮҮД” бүлгийн эмэгтэйчүүддээ зохион байгуулж, шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ боломж дүүрэн аяны богцтой ирлээ. 💚

Энэ удаагийн аялал, сургалтын хамгийн сайхан мэдээний нэг нь:

🎉 “ТАЙГЫН БЭРҮҮД” нэр, таних тэмдэг (лого)-ээ ОЮУНЫ ӨМЧӨӨР баталгаажууллаа!

Уугуул нутгийн охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог байгальд ээлтэй замаар дэмжих зорилгоор анх санаачилсан “ТАЙГЫН БЭРҮҮД” нэр, таних тэмдэг, үзэл санаа маань ийнхүү албан ёсоор баталгаажиж байна.

Орон нутгийн эмэгтэйчүүдийн өөрсдөө санаж, сэдэж, урлаж бүтээсэн хүнс, бараа бүтээгдэхүүн, биет болон биет бус үйлчилгээний нийт 17 ангилалд “ТАЙГЫН БЭРҮҮД” таних тэмдгийг онцгой эрхтэйгээр эзэмших боломж бүрдлээ.

🧼 Улаан-Уул сумын “Тайгын бэрүүд” — ургамлын орцтой гар хийцийн саван,

🦌 Цагааннуур сумын “Тайгын бэрүүд” — цаа буга, хандгайн эврээр урласан гар урлал,

🧵 Рэнчинлхүмбэ сумын “Тайгын бэрүүд” — “Тайгын дэр”, даавуун тор, арьсан урлал үйлдвэрлэж байна.

Тун удахгүй “ТАЙГЫН БЭРҮҮД” Та бүхнийг ШУДАРГА ХУДАЛДААНД урих болно. 🤝

Та “Тайгын бэрүүд”-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор зөвхөн нэг бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэг биш юм.

Таны худалдан авалт бүр:

🌱 байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжинэ;

🏡 нутгийн эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна;

🌍 эх дэлхийгээ хайрлах, байгалиа хамгаалах бодит үйл ажиллагааг дэмжинэ;

📚 охид, эмэгтэйчүүдийн сургалт, чадавхижуулалтад хөрөнгө оруулна.

💚 БИД ХАМТДАА ЮУ ХИЙЖ ЧАДСАН БЭ?

Өнөөдрийн байдлаар бид:

🏞️ Өвөл хөлддөггүй “Жаргант” голын эхэд анхны отоглох цэг, автомашины зогсоолыг байгуулж, голын эхийг хамгаалах ажлыг эхлүүлсэн;

👨‍👩‍👧‍👦 малчид, аялагчдын байгаль хамгаалах хандлага, оролцоог нэмэгдүүлэх “ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭЕ” сургалт–аялал–хэлэлцүүлгийг тогтмолжуулсан;

🛍️ сум нийтээрээ гялгар уутны хэрэглээг халж, даавуун тор хэрэглэх санаачилгыг Иргэдийн хурлын тогтоолоор баталгаажуулсан;

🌿 малчин эмэгтэйчүүдийн санал, санаачилгаар “БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭЛЧ” сургалтыг зохион байгуулж, амьдарч буй газар нутгаа хамгаалах, бусдад шаардлага тавих эрх бүхий үнэмлэх олгож эхэлсэн.

✨ БИДНИЙ ДАРААГИЙН МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО

Цаашид бид:

🌱 Хязгаар нутгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалтаа тогтмолжуулна.

⚖️ Байгаль ашигласны төлбөрөөс төвлөрсөн хөрөнгийг тухайн орон нутгийн байгаль хамгаалах ажилд үр дүнтэй зарцуулдаг эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлнө.

👨‍👦 Байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоог дэмжинэ.

🤝 “ТАЙГЫН БЭРҮҮД” шударга худалдан авалтын системийг хөгжүүлнэ.

🏡 Мөн сумдад “ТАЙГЫН БЭРҮҮД” худалдаа, үйлчилгээний цэг байгуулахыг мөрөөдөж байна.

Энэ нь малчин эмэгтэйчүүдийн сүү, цагаан идээ, гар урлал болон бусад бүтээгдэхүүнийг борлуулах төдийгүй эмэгтэйчүүд хамтдаа цуглаж, туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцаж, шинэ санаа, шинэ боломжийг хамтдаа бүтээдэг орон зай байх болно.

🤝💚 ЭНЭ БҮХНИЙ ЦААНА ХАМТЫН ХҮЧ БИЙ

“ТАЙГЫН БЭРҮҮД” санаачилга бол нэг хүн, нэг байгууллагын бүтээл биш ээ.

Энэ бол олон зуун жирийн эмэгтэйчүүдийн бодол санаа, хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлээс урган гарч, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс, анд нөхөд, хувийн хэвшлийнхний халуун сэтгэл, үнэтэй дэмжлэгээр бодит ажил болон өргөжиж буй ХАМТЫН БҮТЭЭЛ юм. 🌿

Энэ урт замд бидэнтэй хамтарч, санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн:

Хамтрагч:
Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Захиргаа, Байгаль хамгаалагчид-тэдний гэр бүл

Дэмжигч:
Монголын Эмэгтэйчүүдийн Сан ТББ
Азийн Эмэгтэйчүүдийн Сан
"Монгол төрхийг тодотгоно" уриатай Hankook cosmetics ХХК

Түншлэгч:
Улаан-Уул сумын ЗДТГ, ИТХ
Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ, ИТХ
"Дархад нутгийн буян" ХХК

"ТАЙГЫН БЭРҮҮД" бүлгийн нийт эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс ТА НАРТАА чин сэтгэлийн гүн талархалыг илэрхийлье. 🙏💚

Та бүхний өнөөдөр өгч буй дэмжлэг зөвхөн өнөөдрийн нэг сургалт, нэг бүтээгдэхүүн, нэг үйл ажиллагаагаар хэмжигдэхгүй.

Энэ дэмжлэгийн үр шим нутгийн эмэгтэйчүүдийн амьдрал, өрхийн орлого, хүүхдүүдийн ирээдүй, хамгаалагдан үлдэх гол мөрөн, ой тайга, уул усанд урт хугацаанд үргэлжлэн шингэх болно. 🌲🏡🌏

Тиймээс бидэнд итгэж, бидэнтэй хамт алхаж буй хүн бүрийн итгэл, дэмжлэгийг бодит үр дүн болгохын төлөө “ТАЙГЫН БЭРҮҮД” бүлгийн эмэгтэйчүүд бид улам их хичээх болно.

🌲 Тайгаа хамгаалъя.
👩‍🌾 Нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжье.
🤝 Шударга худалдан авалтыг сонгоё.
💚 Хамтын хүчээр үр хойчдоо хайрлах эх дэлхийг нь үлдээе.

#ТайгынБэрүүд #ХамтынХүч #ШударгаХудалдаа #НутгийнЭмэгтэйчүүд #БайгальХамгаалал #УурАмьсгалынӨөрчлөлт #Хөвсгөл #ҮрХойчдооҮлдээе
🌲 Тайгаа хамгаалъя.
👩‍🌾 Нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжье.
🤝 Шударга худалдан авалтыг сонгоё.
💚 Үр хойчдоо хайрлах эх дэлхийг нь үлдээе.

#ТайгынБэрүүд #ШударгаХудалдаа #НутгийнЭмэгтэйчүүд #ЭмэгтэйчүүдийнХөдөлмөр #УурАмьсгалынӨөрчлөлт #БайгальХамгаалал #Хөвсгөл #УлаанУул #Цагааннуур #Рэнчинлхүмбэ #ҮрХойчдооҮлдээе #БайгальХамгаалахЭлч
🌿 **“WOMEN OF THE TAIGA” — UNITING LOCAL WOMEN’S LIVELIHOODS, ENVIRONMENTAL PROTECTION, AND NEW OPPORTUNITIES** 🌿

We have successfully completed the 13th edition of our **“Climate Change and Women’s Work”** training program for the women of the **“WOMEN OF THE TAIGA”** groups from Ulaan-Uul, Tsagaannuur, and Renchinlkhumbe soums of Khuvsgul Province. We returned with our bags full of new ideas, knowledge, inspiration, and opportunities. 💚

And this time, we are delighted to share an important milestone:

🎉 **The name and logo of “WOMEN OF THE TAIGA” have officially been registered and protected as intellectual property!**

The **“WOMEN OF THE TAIGA”** initiative was originally created to support the livelihoods and economic participation of Indigenous and local girls and women through environmentally friendly and sustainable approaches.

Today, the name, logo, and concept of **“WOMEN OF THE TAIGA”** are officially protected, granting exclusive rights across **17 categories of locally created food products, goods, tangible products, and services** developed and produced by local women themselves.

🧼 The “Women of the Taiga” group in Ulaan-Uul soum is producing handmade soap made with plant-based ingredients.

🦌 The “Women of the Taiga” group in Tsagaannuur soum is creating handicrafts made from reindeer and elk antlers.

🧵 The “Women of the Taiga” group in Renchinlkhumbe soum is producing the **“Taiga Pillow,”** reusable fabric bags, and handmade leather products.

Very soon, **“WOMEN OF THE TAIGA” will invite you to join and support FAIR TRADE.** 🤝

When you choose a product or service from **“Women of the Taiga,”** you are doing much more than simply making a purchase.

Every purchase you make:

🌱 supports environmentally friendly and sustainable production;

🏡 contributes to improving the household incomes of local women;

🌍 supports real, community-led actions to protect nature and care for our planet;

📚 contributes to training and capacity-building opportunities for local girls and women.

💚 **WHAT HAVE WE ACHIEVED TOGETHER?**

So far, we have:

🏞️ Established the first designated camping area and vehicle parking zone near the source of the **Jargant River**, which does not freeze in winter, helping to protect the river’s fragile headwaters;

👨‍👩‍👧‍👦 Made the **“LEAVE IT FOR FUTURE GENERATIONS”** training–travel–discussion program a regular activity to encourage herders and travelers to protect the environment;

🛍️ Successfully advocated for a local Citizens’ Representatives Khural resolution to reduce the use of plastic bags across the soum and encourage the use of reusable fabric bags;

🌿 Initiated the **“ENVIRONMENTAL PROTECTION AMBASSADOR”** training program based on proposals from herder women, empowering local women with knowledge and recognition to protect the lands where they live and to encourage responsible environmental behavior.

✨ **OUR NEXT DREAMS AND GOALS**

Going forward, we aim to:

🌱 Make capacity-building training for girls and women in remote areas a regular and sustainable program;

⚖️ Advocate for improvements to the legal framework so that revenues collected from natural resource use are effectively reinvested in environmental protection and sustainable development in the communities where they are generated;

👨‍👦 Encourage the participation of boys and men in environmental protection and climate change adaptation;

🤝 Develop the **“WOMEN OF THE TAIGA” fair purchasing and fair trade system**;

🏡 Establish **“WOMEN OF THE TAIGA” sales and service centers** in local soums.

We dream of creating spaces where herder women can sell dairy products, handicrafts, and other locally made goods — but also places where women can come together, share experiences, learn from one another, exchange ideas, and create new opportunities together.

🌲 **Let’s protect the taiga.**
👩‍🌾 **Let’s support the work and livelihoods of local women.**
🤝 **Let’s choose fair and responsible purchasing.**
💚 **Let’s leave a healthy planet for future generations.**

🤝💚 **BEHIND ALL OF THIS IS THE POWER OF WORKING TOGETHER**

The **“WOMEN OF THE TAIGA”** initiative is not the achievement of one person or one organization.

It is a **COLLECTIVE CREATION** — born from the ideas, dreams, voices, and hard work of hundreds of ordinary women, and brought to life through the heartfelt support of civil society organizations, individuals, friends, and private-sector partners. 🌿

🤝💚 WITH DEEPEST GRATITUDE TO THOSE WHO HAVE WALKED THIS JOURNEY WITH US

Throughout this long journey, we have been fortunate to work alongside organizations, institutions, communities, and individuals who have consistently supported our ideas, initiatives, and activities.

OUR COLLABORATORS:
🌿 Administration of the Ulaan Taiga Strictly Protected Areas
🌿 Dedicated rangers and their families

OUR SUPPORTERS:
💚 Mongolian Women’s Fund NGO
💚 Asian Women’s Fund
💚 Hankook Cosmetics LLC — “Highlighting the Beauty of Mongolian Identity”

OUR LOCAL PARTNERS:
🤝 Governor’s Office and Citizens’ Representatives Khural of Ulaan-Uul Soum
🤝 Governor’s Office and Citizens’ Representatives Khural of Renchinlkhumbe Soum
🤝 “Darkhad Nutgiin Buyan” LLC

On behalf of all the women of “WOMEN OF THE TAIGA,” we would like to express our deepest and most heartfelt gratitude to each and every one of you. 🙏💚

Your trust, partnership, and continued support have helped turn our ideas into action and our dreams into real opportunities for local women and their communities.

🌲 Together, we protect the taiga.
👩‍🌾 Together, we empower local women.
🤝 Together, we create lasting change for future generations.

THANK YOU FOR WALKING THIS JOURNEY WITH US. 🙏💚
Your support today goes far beyond a single training session, a single product, or a single activity.

Its impact will continue to grow over time — strengthening the livelihoods of local women, improving household incomes, creating opportunities for the next generation, and helping protect the rivers, forests, mountains, and taiga landscapes that sustain our communities. 🌲🏡🌏

To everyone who believes in us and walks alongside us: **the women of “WOMEN OF THE TAIGA” will continue working with dedication to turn your trust and support into meaningful, lasting change.**

🌲 **Let’s protect the taiga.**
👩‍🌾 **Let’s support the livelihoods and work of local women.**
🤝 **Let’s choose fair and responsible purchasing.**
💚 **Together, let’s leave a healthy and thriving planet for future generations.**





Address

Peace Avenue 1
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688683128

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо:

Shortcuts

Share