13/05/2026
🌿 Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй цахим сургалт
Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд “Тогтвортой санхүү, ESG ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй цахим сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтаар тогтвортой санхүүжилт, ESG-ийн үндсэн ойлголт, ногоон санхүү, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх санхүүгийн эрсдэл, мөн хөгжиж буй орнууд дахь тогтвортой санхүүгийн чиг хандлагын талаар мэргэжлийн багш, судлаачид сонирхолтой мэдээлэл, мэдлэг хуваалцана.
Бид энэхүү сургалтаар дамжуулан ЖДҮ эрхлэгчид болон бизнесийн байгууллагуудад тогтвортой санхүүжилт, ESG ойлголт, ногоон зээлжилт, уур амьсгалын эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээхийг зорьж байна.
📅 Огноо: 2026 оны 5 сарын 22
🕙 Цаг: 10:00–11:30
💻 Хэлбэр: Онлайн
💸 Төлбөр: Үнэгүй
Тогтвортой хөгжил, ESG, ногоон санхүүгийн чиглэлээр мэдлэгээ тэлэхийг хүссэн хүн бүхнийг урьж байна.
🔗 Бүртгүүлэх / оролцох холбоос: https://forms.gle/wAmLFFqbJ2Pju4wd8
Цахим сургалтын холбоосыг бүртгүүлсэн и-мэйл хаягаар хүргүүлнэ.
#ТогтвортойСанхүү #НогоонСанхүү #УурАмьсгалынӨөрчлөлт #ЖДҮ #үнэтөлбөргүйсургалт