27/12/2021
"Урлагийн боловсролын хөтөч" төсөлд 2020-2021 онд сайн дураараа ажилсан залуучуудад "Талархал, Батламж гардуулах үйл ажиллагаа" 2021.12.24-ний өдөр болж өнгөрлөө.
"Бяцхан Моцарт" НҮТББ-с санаачлан хэрэгжүүлсэн тус төслийн зорилго нь “Мэргэжлийн урлагийн байгууллага”-ын бүтээлүүдээр дамжуулан хотын төвөөс алслагдмал хороодын 5-18 насны сурагчдыг нийгэм соёлын амьдралд биеэ зөв авч явах мэдлэг, амьдралын хэрэглээний зөв дадал хэвшил, соёлд суралцуулж, “Мэдлэгтэй урлагийн автобус” аялалаар үйлчлэхэд оршино.
Уг төсөлд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг 5 дүүргийн, хүүхдийн 22 байгууллагын, 4039 хүүхдүүд хамрагдав.
Энэхүү төсөлд сайн дурын ажилтанаар нийт 65 оюутан залуучууд оролцсон. Тэдний хамгийн олон цаг зарцуулж, идэвх санаачлагатай манлайлсан Сайн дурын хөтөч нартаа Батламж, Талархал гардууллаа. Сайн дурын ажилтан нар аяллын үеэр хүүхэд багачуудад мэндлэх хүндлэх ёс, нийтийн тээвэрт зорчих, олон нийтийн газар бие зөв авч явах, үзвэрийн үеийн болон бие биенээ сонсох зэрэг соёлуудыг сэдэлжүүлэхээр зорин ажилсан залуучууд юм. Төслийг дэмжин хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл болж Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Д.Заяасайхан
• Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн
• Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг
• Этүгэн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Золзаяа
• Хүүхдэд хайртай хүн бол... НҮТББ-ын тэргүүн Г.Ганчулуун нар хүрэлцэн ирж залуучуудад маань хүндэтгэл үзүүллээ.