Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO

Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO Nest for the Development of Young Psychologists NGO

Nurturing young psychologists with science, ethics, and purpose.

Advancing psychology as a discipline in Mongolia. 🇲🇳🧠

Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO-н Гүйцэтгэх захирал Л.Зүчи-н орсон дугаарыг ...
08/08/2026

Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO-н Гүйцэтгэх захирал Л.Зүчи-н орсон дугаарыг хүлээн авна уу.

Well-being Podcast-ын энэ удаагийн дугаарт “СИИ Сургалт Монгол ТББ”...

✨
22/07/2026

ЦААСАН ДЭЭРХ ЭРХ БА АМЬДРАЛ ДЭЭРХ ДАРАМТ 🚩Илүү цагаар утга учиргүй ажиллах, сэтгэл зүйн манипуляцид өртөх, “манайх нэг г...
16/07/2026

ЦААСАН ДЭЭРХ ЭРХ БА АМЬДРАЛ ДЭЭРХ ДАРАМТ 🚩

Илүү цагаар утга учиргүй ажиллах, сэтгэл зүйн манипуляцид өртөх, “манайх нэг гэр бүл” гэх нэрийн доорх мөлжлөгийг залуус бид цаашид чимээгүй тэвчих ёсгүй.

Том өөрчлөлт бяцхан үйлдлээс л эхэлдэг. Тиймээс хэн нэгнээс том төсөл, санхүүжилт хүлээж суулгүйгээр цэвэр өөрсдийн санаачилга, нөөцөөр бүтээсэн “Хөдөлмөрлөх эрх” гарын авлагын нээлт болон залуусын нээлттэй хэлэлцүүлэгт таныг урьж байна.

Уулзалтаар бид юуг хэлэлцэх вэ?

Бодит түүх: Байгууллагынхаа шударга бус үйлдлийг шүүхэд өгсөн хүний кейс

Мэргэжлийн зөвлөгөө: Хуульч болон сэтгэл зүйчдийн амьдралд ойр гарц гаргалгаа

Эрхээ таних нь: Цаасан дээрх эрхээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх тухай

Networking: Ижил хүсэл тэмүүлэлтэй, өөрчлөлт хийхийг хүссэн залуустай танилцах, нөхөрлөх

💡 НЭГЭН ГОЁ МЭДЭЭ: Бид одоогоор ямар нэг санхүүжилтгүй байгаа тул, бие даан захиалгат судалгаанууд хийж санхүүжүүлэхээр зорьж байгаа билээ. Тиймээс нийгэмдээ тустай, утга учиртай төслүүд дээр бидэнтэй хамтран ажиллах ЦАЛИНТАЙ СУДАЛГААНЫ АЖИЛТНУУДЫГ энэ үеэр давхар бүртгэж авах болно шүү!

Зүгээр л гомдоллоод өнгөрөх биш, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье. Ажлаасаа халширсан найзыгаа дагуулаад ирээрэй. Ганцаараа ирсэн ч бид таныг ганцаардуулахгүй тул огт санаа зоволтгүй шүү! ✊

📅 Хэзээ: 2026.07.22 (Лхагва) | 17:00-20:00
📍 Хаана: Impact Lab

БҮХ ХҮНД НЭЭЛТТЭЙ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ (Гэхдээ заавал бүртгүүлэх хэрэгтэй жүү)

🔗 БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

https://www.impactlab.mn/events/6a50a80adeb8e400195eb127 холбоосоор орно уу.

💬 Дэлгэрэнгүйг манай пэйжийн чатаар эсвэл 98895020 дугаараас лавлаарай.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026Олон залуус ажилд ороод удаагүй байхдаа:"чөлөө авч ...
24/03/2026

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026

Олон залуус ажилд ороод удаагүй байхдаа:
"чөлөө авч болохгүй",
"туршилтын хугацаанд амрахгүй",
"манай байгууллагад ийм журам байдаг" гэх мэт үг сонсож, эрхээ мэдэхгүйгээсээ болоод зөвшөөрөөд өнгөрдөг.

Гэвч хөдөлмөрийн тухай хуульд
- Хувийн чөлөө
- Хүүхэд асрах чөлөө
- Цалинтай чөлөө
- Байгууллагын дотоод журмаар олгох чөлөө зэрэг олон зохицуулалт байдаг.

Чухал нь:
Чөлөөний нөхцөл зөвхөн хуульд биш,
- хөдөлмөрийн гэрээ
- дотоод журам
- хамтын гэрээ дээр хэрхэн зааснаас хамаардаг.

Тиймээс гарын үсэг зурахаасаа өмнө
- Чөлөөний төрөл
- Цалинтай эсэх
- Хэд хоног
- Ямар нөхцөлд
- Ямар бичиг баримт шаардах гэсэн зүйлсийг заавал шалгаарай.

Таны хөдөлмөр үнэ цэнтэй.
Таны цаг хугацаа үнэ цэнтэй.

Дараагийн постыг алдалгүй үзэхийг хүсвэл Follow хийгээрэй.

#ХөдөлмөрлөхЭрх #ЗалууАжилтан #ХөдөлмөрийнХууль

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026Бид бусдын сэтгэл зүйг хамгаалахыг хүсдэг.Гэхдээ өө...
21/03/2026

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ГАРИЙН АВЛАГА 2026

Бид бусдын сэтгэл зүйг хамгаалахыг хүсдэг.
Гэхдээ өөрсдийнхөө ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хэр сайн мэддэг вэ?

Шинэ төгссөн, анхны ажилдаа орж буй, эсвэл аль хэдийн ажиллаж байгаа олон залуус

"туршлагагүй",
"түр ажилтан",
"залуу учраас туршлага хуримтлуул",
"багшийнхаа төлөө",
"нийгмийн сайн сайхан, байгууллагын хамт олны төлөө"

гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн эрхээ зөрчүүлэх тохиолдол маш их байсан, байсаар ч байгааг бид залуу сэтгэл судлаачдын уулзалтуудаар шийдвэрлэх ёстой асуудлуудын нэгээр тодорхойлсон билээ.

Бусдын сэтгэлзүйн эрүүл мэндийн төлөө ажилладаг бидний хувьд өөрийнхөө хил хязгаарыг тогтоох, өөрийн хөдөлмөрийн эрхээ мэдэх, өөрийгөө хамгаалах чадвартай байх нь маш чухал.

Тиймээс Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүрээс
📌 "Хөдөлмөрлөх эрхийн гарын авлага 2026"-ийг хүний нөөцийн мэргэжилтнүүд, залуу сэтгэл судлаачдын өөрсдийн оролцоотойгоор бэлдэж дуусаад байна.

Энэ гарын авлага нь:
- Бүх төрлийн байгууллагад ажиллаж буй залууст зориулсан
- Хөдөлмөрийн тухай хуулийг ойлгомжтой тайлбарласан
- Бодит жишээтэй
- Үнэгүй ашиглах боломжтой

📍 Туршилтын хугацаа
📍 Ээлжийн амралт
📍 Өвчний чөлөө
📍 Ялгаварлан гадуурхалт
📍 Ажлаас гарах үеийн эрх
📍 Цалин, гэрээ, дарамт
… гэх мэт хамгийн түгээмэл зөрчлүүдийг тайлбарлана.

Таны хөдөлмөр үнэ цэнтэй.
Түүнийг хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг бол мэдлэг.

#ХөдөлмөрлөхЭрх #ЗалууАжилтан #ХөдөлмөрийнХууль

Зориг сан болон Их Британийн Элчин Сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй ‘’Залуусын орон зай 2025’’ хөтөлбөрт хамрагдаж ...
10/11/2025

Зориг сан болон Их Британийн Элчин Сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй ‘’Залуусын орон зай 2025’’ хөтөлбөрт хамрагдаж буй иргэний нийгмийн байгууллагын нэг болж буйдаа баяртай байна. Бид бүхэн ардчилал, хүний эрхийн дуу хоолой болж идэвхтэй иргэний нийгмийг хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах болно ✋🏻

We’re delighted to be one of the civil society organizations selected for the “Youth Space 2025” program, jointly implemented by the Zorig Foundation and the UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar. We’re committed to contributing to the development of an active civil society and being a strong voice for democracy and human rights. ✋🏻

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ" судалгааны тайлан та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо! 🤩🌐 Судалгааны тайлан үзэх холбоос:...
08/11/2025

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ" судалгааны тайлан та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо! 🤩

🌐 Судалгааны тайлан үзэх холбоос: https://online.anyflip.com/pvxlj/nbvz/mobile/

Уг судалгаанд оролцсон бүх байгууллага, хувь хүмүүсийн хамтын оролцоо, нээлттэй хандлага нь Монголын сэтгэл судлалын салбарын хөгжлийн эх сурвалжийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон дурдаж, ахин талархлаа илэрхийлмээр байна.

Та бүхэн судалгааны тайлантай уншиж танилцан, бусдадаа хуваалцаж дэмжлэг үзүүлээрэй! ✨❤️

👉 Мөн та бүхэнд санал, хүсэлт, шүүмж, зөвлөмж болоод хуваалцахыг хүссэн сэтгэгдэл байвал манай цахим шуудан болох [email protected] руу илгээгээрэй, баярлалаа. Бид хүлээж авахдаа баяртай байх болно.

Сэтгэл судлалын салбарын зураглал - 2025Хамтран ажилласан Залуу сэтгэл судлаачдын хөгжлийн үүр ТББ болон бидний судалгаа...
07/11/2025

Сэтгэл судлалын салбарын зураглал - 2025

Хамтран ажилласан Залуу сэтгэл судлаачдын хөгжлийн үүр ТББ болон бидний судалгааны танилцуулга арга хэмжээнд цаг заваа зориулж ирсэнд хүмүүст талархал илэрхийлье.

🧠 Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны үр дүнгээс💭 Монгол дахь сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуу...
05/11/2025

🧠 Сэтгэл судлалын салбарын зураглал 2025 судалгааны үр дүнгээс

💭 Монгол дахь сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээ дараах онцлогтой байна.

📊 Судалгааны тайланг танилцуулах өдөрлөг 11-р сарын 7-ны өдөр Volunteer HUB-д 18:30 цагаас болно. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээрээ удахгүй уулзацгаая!
https://www.facebook.com/events/836452888836960/?ti=ls

Дэмжигч байгууллага: Psychology Publishing
Постер бэлтгэсэн: Tsolmon Batbold

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ 2025" судалгааны хэсгээс🤩Энэхүү судалгаагаар бид Монгол дахь сэтгэл судлалын салбарт ...
04/11/2025

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ 2025" судалгааны хэсгээс🤩

Энэхүү судалгаагаар бид Монгол дахь сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, хүний нөөц, санхүү, засаглал, хиймэл оюун ухааны хэрэглээ, сул болон давуу тал гэх мэт нөхцөл байдлыг системтэйгээр харуулахыг хичээсэн билээ.

🙌 Монголын сэтгэл судлалын салбар илүү системтэй, ил тод, шинжлэх ухаанд тулгуурласан хөгжлийн шинэ шатанд гарч, нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд энэхүү судалгаа бага ч атугай хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Судалгааны тайланг танилцуулах өдөрлөг 11-р сарын 7-ны өдөр Volunteer HUB-д 18:30 цагаас болно. Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээрээ удахгүй уулзацгаая!
https://www.facebook.com/events/836452888836960/?ti=ls

Хүндэтгэсэн,
Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ

Address

Ikh Mongol
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ / Nest for Young Psychologists NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share