Alma Mater Studio-Associazione degli Studenti Mongoli in Italia

Alma Mater Studio-Associazione degli Studenti Mongoli in Italia Community ufficiale degli studenti mongoli e alumni mongoli in Italia

Италийн их сургуульд суралцахын тулд хэзээнээс бэлдэж эхлэх вэ? 🇮🇹
04/04/2026

Италийн их сургуульд суралцахын тулд хэзээнээс бэлдэж эхлэх вэ? 🇮🇹

Шалгалтын өмнөх сандралаа би хэрхэн дардаг вэ?Шалгалтын өмнө сандарвал би эхлээд өөрийгөө чагнадаг.Дотор муухайрах, гэдэ...
15/03/2026

Шалгалтын өмнөх сандралаа би хэрхэн дардаг вэ?

Шалгалтын өмнө сандарвал би эхлээд өөрийгөө чагнадаг.
Дотор муухайрах, гэдэс базлах, зүрх хурдан цохилох зэрэг сэтгэл түгшүүрийн шинж тэмдгүүдээ ажиглана.

Дараа нь өөрөөсөө хэдэн асуулт асуудаг:
“Би сандарснаар юу дээрдэх вэ?”
“Одоо үлдсэн хугацаанд би юу хийж чадах вэ?”
“Яг одоо хийх хамгийн ашигтай нэг зүйл юу вэ?”
Мөн: “Хэрвээ энэ амьдрал шийдэх шалгалт биш бол, би муу өгсөнөөр хамгийн муудаа юу болох вэ?”

Сэтгэлзүйд энэ аргыг cognitive reappraisal гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, айдсаа дарах биш түүнийг ухамсарлаж, бодлоо өөр чиглэлд төвлөрүүлэх арга юм.

Судалгаагаар сэтгэл хөдлөлөө нэрлэж, ажиглах үед тархины шийдвэр гаргалт, хяналтыг хариуцдаг хэсэг (prefrontal cortex) идэвхжиж, стрессийн хариу урвалыг үүсгэдэг amygdala-гийн идэвх багасдаг гэж үздэг.

Заримдаа айдсаа дарах гэж биш,
түүнийг ойлгож, өөрөөсөө зөв асуулт асуух нь хамгийн сайн тайвшруулах арга байдаг.

пиадинэ эсвэл кассонэ юу?
10/03/2026

пиадинэ эсвэл кассонэ юу?

27/02/2026

Хичээл дарамт болох ёсгүй
#ихсургууль #италидбодитамьдрал

Гадаадад байгаа монголчууд бид баярын үеэр хамгийн их ганцаарддаг. Харин энэ нь нэг талаараа бидэнд ашигтай байж болох ю...
20/02/2026

Гадаадад байгаа монголчууд бид баярын үеэр хамгийн их ганцаарддаг. Харин энэ нь нэг талаараа бидэнд ашигтай байж болох юм.

Buon San Valentino!Гэгээн хайрын баярын мэнд хүргэе!
14/02/2026

Buon San Valentino!
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе!

Би 800 еврогоо залилуулав.Сэрэмжлүүлэг! Надад тохиолдсон түүх. Эр-го тэтгэлгийн байгууллага байрны гэрээгээ хоёрдугаар с...
07/02/2026

Би 800 еврогоо залилуулав.
Сэрэмжлүүлэг!
Надад тохиолдсон түүх.

Эр-го тэтгэлгийн байгууллага байрны гэрээгээ хоёрдугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг шаарддаг ба энэ хугацаанд гэрээгээ явуулбал бүтэн тэтгэлэг авах боломж бүрддэг юм.
Би Итали-д 12 сарын сүүлээр оюутан болж анх ирэв. Энэ үед аль хэдийн оюутнууд байраа олоод байр олдоход маш хэцүү болсон байлаа. Бүх өрөө, ор түрээслэнэ гэсэн зарууд руу бичээд хариу байдаггүй аргаа барж байв. Харин нэг өдөр нэг байр холбогдсон нь AIRBNB-ийн байр ба оюутнуудад олон сараар гайгүй үнээр түрээслэнэ гэсэн байв.
Тэрээр түрээслэгч хэлэхдээ:

! Олон хүн холбогдсон бөгөөд та яаралтай барьцаа 2 сарын түрээсийг шилжүүлбэл өөр хүнтэй холбогдохгүй, зараа хаалаа.

! Мөн ойрын хэд хоногтоо үзүүлэх боломжгүй өөр улсад явж байгаа ба очоод үзүүлнэ.

! Бараг үзэх шаардлагагүй шууд орчихож болно. Хотын төвд тухтай байр гэх юм.

Би ч чухамдаа л хаширлаад гэрээгээ эхлээд хиймээр байна гэлээ. Гэрээгээ явуулаад л би ч гарын үсэг зураад л жигтэйхэн... гэрээн дээр нь Эйрбнб-ийн лого хүртэл байсан санагдах юм. Одоо бодоход нээрээ үнэхээр ичмээр. Бүр ....airbnb@.. гэсэн и-мэйлээр гэрээ нь ирсэнийг яана хэхэ... ийм юм гэж юу байхав дээ.

За ингээд ойлгомжтой мөнгөө шилжүүлээд алдсандаа. Ичихгүй дахиад нэг сарын түрээсээ шилжүүл гэхэд нь л би залилуулсанаа ойлгож билээ. Энэ үед юу мэдэрсэн болдоо чааваас. Өөрийхөө тэнэгтэй эвлэрэх хэцүү шүү.
Гэр бүл минь намайг хүний нутагт сэтгэл санаагаар дэмжих гэсэндээ: Зүгээрээ хэдэн сая төгрөг олдож л таараа, хичээлээ л хий гэж билээ
Гэнэн, тэнэгдээ бас биш цаг давчуу байр хайж ядарсандаа итгэхийг хүсээд итгэчихдэг юм байна лээ.

Одоо бол энэ залилан бүр их дэлгэрсэн ба маш үнэмшилтэй болсон.
Түлхүүрээ аваад, гэрээгээ байгуулаад, нүүж ирээд мөнгөө шилжүүлж болдог шүү.

English TOLC (I, E, F) шалгалтууд байхгүй болсон ба CEnT-S гэсэн гадаад оюутнуудад зориулсан нэгдсэн нэг шалгалттай болл...
05/02/2026

English TOLC (I, E, F) шалгалтууд байхгүй болсон ба CEnT-S гэсэн гадаад оюутнуудад зориулсан нэгдсэн нэг шалгалттай боллоо

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Alma Mater Studio-Associazione degli Studenti Mongoli in Italia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share