13/05/2025
🎈6 сарын 1-нд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн мөрөөдлийг хамтдаа дэмжицгээе!🎁
Манай Мөрөөдлийн Мод сургалтын төвд сурагчид өдөр бүр итгэл найдвараар дүүрэн суралцахаар ирцгээдэг.
Хэцүү орчин нөхцөлд амьдардаг ч тэд суралцаж, асуулт асууж, ирээдүйнхээ талаар гэрэлтэйгээр мөн аз жаргалтайгаар төсөөлж байдаг.
Багануур Азийн Нөхөрлөл ТББ нь энэ жилийн Хүүхдийн баяраар
анх удаа орон нутгийн иргэдтэй хамтран хандивын аяныг эхлүүлж байна.
Гадаад санхүүжилтээр биш, харин орон нутгийн халуун сэтгэлтэй хүмүүсийн оролцоотойгоор
амттан, хичээлийн хэрэгсэл, ном бүхий бэлгийн багцыг (1 багц ~40,000 төгрөг) бэлтгэн хүүхдүүдэд хүргэхийг зорьж байна.
Энэ бэлэг бол зүгээр нэг бэлэг биш тэдэнд улам сурах эрмэлзлэл бэлэглэх ид шидийн бэлэг байх болно.
- Энэ нь хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүллийг дэмжиж,
- Өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэдрэх анхны алхам болно.
👀 Нэг хүүхдэд бэлэг барьж, мөрөөдлийг нь дэмжээрэй
✅ 40,000 төгрөг = 1 хүүхдэд 1 иж бүрэн бэлэг
✅ Хандивын мөнгө нь 100% бэлэг бэлтгэхэд зарцуулагдана (*бэлгийн агуулга нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно)
🌱 Хандив өгсөн хүмүүст
хүүхдүүдийн инээмсэглэл, талархал бүхий зурвас илгээх болно.
Хүүхдүүд ганцаараа өсдөггүй.
Олон нийтийн халамж, анхаарал дунд л тэд бүрэн хөгждөг.
Хамтдаа энэхүү хайр дүүрэн дулаан эхлэлийг бүтээцгээе! 💙
🤲🏼Төрийн банк
Багануур Азийн Нөхөрлөл
330000580387
〰️〰️〰️
🎈 이번 어린이날, 아이들에게 함께하는 마음을 선물해주세요.
125번 학교 아이들을 위해 바가노르 아시안프렌즈가 처음으로 지역사회와 함께 준비하는 작은 시도입니다.
아이들은 함께 키운다는 믿음으로.
✔️ 40,000₮ = 아이 1명의 선물
✔️ 후원금 전액, 선물 준비에 사용
함께해주세요. 🤍
【후원 안내는 DM】
🎈🎈 This Children’s Day,
we’re preparing gift sets for students at School No.125 —snacks, supplies, and books, made possible by us, together.
Because it takes a village to raise a child.
✔️ 40,000₮ = 1 child’s gift
✔️ 100% of donations go to the gifts
Join us. 🤍
【DM for donation info】