21/01/2026
📄 Албан ёсны хамтын ажиллагаа эхэллээ
“Жаргалтай Инээмсэглэл” төслийн хүрээнд бид Өнөр Бүл Хүүхдийн Төв - тэй
Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т албан ёсоор гарын үсэг зурж,
урт хугацааны, хариуцлагатай хамтын ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь:
👉 Өнөр бүл хүүхдийн төвийн БҮХ хүүхдийн амны хөндийг үе шаттайгаар бүрэн эрүүлжүүлэх,
👉 Шүд, амны хөндийн өвчлөлийг эрт илрүүлж, бүрэн эмчилгээнд хамруулах,
👉 Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд оршино.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Хүүхэд бүрийг нэгдсэн бүртгэл, нарийвчилсан оношилгоонд хамруулах
Шаардлагатай бүх эмчилгээг чанар, стандартын дагуу гүйцэтгэх
Амны хөндийн эрүүл ахуйн сургалт, дадал олгох боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх. Дахин өвчлөлөөс сэргийлэх зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө, давтан үзлэг хийх. Хүүхэд бүрийг эрүүл шүдтэй, итгэлтэй инээмсэглэлтэй болтол нь тасралтгүй дагаж ажиллах болно.
👉 Бидний зорилго бол нэг удаагийн тусламж биш.
👉 Эрүүл мэндийн боловсрол + урьдчилан сэргийлэлт + тогтвортой хяналт бүхий цогц дэмжлэг юм.
Энэхүү үнэ цэнтэй хамтын ажиллагааг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн эрүүл, аюулгүй ирээдүйд бодитой хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй Mon Family Dental Clinic - Mon Family Шүдний Эмнэлэг Toyota-Munkhada /Мөнххада ХХК/ , TDB Leasing LLC байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. 🤍
Бид хамтдаа " ЖАРГАЛТАЙ ИНЭЭМСЭГЛЭЛ " - ийг бүтээнэ.