Догшин хутагтын хилэнц ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн хувийн бирж

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Догшин хутагтын хилэнц ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн хувийн бирж

Догшин хутагтын хилэнц ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн хувийн бирж хөдөлмөрийн бирж

31/07/2026

Ажлын байрны зар:
Хоолтын давааны чулуун карьерт туслах ажилтан авна.
Цалин өдрийн 120.000 төгрөг.
Нас харгалзахгүй.
Тэндээ байрлаж болно.
Харилцах утас: 90005911

Send a message to learn more

03/07/2026

Таны амжилт таны гарт бий...

Send a message to learn more

29/06/2026

"Догшин хутагтын хилэнц" ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржийн харилцах утас: 90005911, 95440520, 88149091, 96659091

Send a message to learn more

29/06/2026

"Догшин хутагтын хилэнц" ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржтэй ажил олгогч, ажил хайгч иргэд болгонтой дараах байдлаар хамтран ажиллана.
1. Ажил олгогчийг бүртгэх
Ажил олгогч байгууллагын үндсэн мэдээллийг бүртгэнэ.
• Байгууллагын нэр
• Үйл ажиллагааны чиглэл
• Байршил
• Холбоо барих хүн, утас
• Ажиллах хүчний хэрэгцээ
2. Ажлын байрны захиалга авах
Ажил олгогчоос нээлттэй ажлын байрны тодорхой мэдээллийг авна.
• Албан тушаал
• Ажлын байрны тодорхойлолт
• Тавигдах шаардлага
• Цалин, нөхцөл
• Ажлын цаг
3. Ажлын байрны мэдээллийг бүртгэх
Ажлын байрны зарыг хөдөлмөрийн биржийн мэдээллийн системд оруулж бүртгэнэ.
4. Ажлын байрны зарыг түгээх
Зарыг олон нийтэд дараах сувгаар хүргэнэ.
• Мэдээллийн самбар
• Онлайн сайт
• Social network
• Ажил хайгчдын мэдээллийн сан
• Ажлын байрны өдөрлөг
5. Ажил хайгчдыг бүртгэх
Ажил хайгч иргэдийг бүртгэж дараах мэдээллийг авна.
• Боловсрол
• Мэргэжил
• Ур чадвар
• Туршлага
• Ажиллах хүсэл
6. Тохирох ажил хайгчийг сонгох
Ажлын байрны шаардлагатай таарах ажил хайгчдыг мэдээллийн сангаас шүүж гаргана.
7. Урьдчилсан зөвлөгөө, бэлтгэл хийх
Ажил хайгчийг ярилцлагад бэлтгэнэ.
• CV шалгах
• Ярилцлагын зөвлөгөө өгөх
• Ажлын байрны талаар мэдээлэл өгөх
8. Ажил олгогчид нэр дэвшигч санал болгох
Тохирох ажил хайгчдын:
• Анкет
• CV
• Товч танилцуулгыг
ажил олгогчид илгээж ярилцлагад оруулна.
9. Ажилд зуучлах
Ажил олгогч ажилтнаа сонгосны дараа:
• ажилд орсон эсэхийг баталгаажуулах
• хөдөлмөрийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх
10. Хяналт, бүртгэл хийх
Ажилд зуучлагдсан иргэний мэдээллийг бүртгэж:
• статистик гаргах
• үр дүнгийн тайлан хийх
• ажил олгогчоос сэтгэл ханамжийн мэдээлэл авах
✅ Давуу тал:
Энэ 10 алхмыг хэрэгжүүлснээр
• ажил олгогчид хурдан ажилтан олдоно
• ажил хайгчид тохирсон ажилд орно
• хөдөлмөрийн биржийн зуучлалын үр дүн нэмэгдэнэ

Send a message to learn more

Өндөрт ажиллах үндсэн шаардлагаХамгаалах бүсээ найдвартай бэхэлсэн байх.Шат, тавцан, вандангийн бүрэн бүтэн байдлыг шалг...
12/06/2026

Өндөрт ажиллах үндсэн шаардлага

Хамгаалах бүсээ найдвартай бэхэлсэн байх.
Шат, тавцан, вандангийн бүрэн бүтэн байдлыг шалгах.
Хүчтэй салхи, аадар бороо, мөстөлтийн үед өндөрт ажиллахгүй байх.
Өндөрт ажиллах зааварчилгаа авч, эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.
Хамгаалалтын хашлага, тор боломжтой бол эхэлж ашиглах.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын дагуу газрын түвшнээс 1.3 метр ба түүнээс дээш өндөрт ажил гүйцэтгэхи...
12/06/2026

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын дагуу газрын түвшнээс 1.3 метр ба түүнээс дээш өндөрт ажил гүйцэтгэхийг өндрийн ажил гэж үздэг бөгөөд унахаас хамгаалах арга хэмжээ заавал авна.

Өндөрт ажиллах үед ашиглах хамгаалах хэрэгслүүд
Бүтэн биеийн хамгаалах бүс (Safety Harness)
Ажилтны биеийг бүрэн хамгаалж, унах үед цохилтыг бууруулна.
Аюулгүйн олс, шок шингээгчтэй оосор (Lanyard)
Хамгаалах бүсийг найдвартай бэхэлгээтэй холбоно.
Амь олс (Lifeline)
Өндөрт ажиллах үед хамгаалах бүсийг холбох зориулалттай.
Бэхэлгээний цэг (Anchor Point)
Олс, бүсийг бат бөх байгууламжид тогтооно.
Хамгаалалтын малгай
Эрүүний оосортой байх шаардлагатай.
Хальтиргаа эсэргүүцэх хамгаалалтын гутал
Өндөрт ажиллах үед гулгах эрсдэлийг бууруулна.
Хамгаалалтын бээлий
Олс, шат, төмөр хийцтэй ажиллах үед гар хамгаална.

Бүтэн биеийн хамгаалах бүс (Safety Harness)Ажилтны биеийг бүрэн хамгаалж, унах үед цохилтыг бууруулна.Аюулгүйн олс, шок ...
12/06/2026

Бүтэн биеийн хамгаалах бүс (Safety Harness)
Ажилтны биеийг бүрэн хамгаалж, унах үед цохилтыг бууруулна.
Аюулгүйн олс, шок шингээгчтэй оосор (Lanyard)
Хамгаалах бүсийг найдвартай бэхэлгээтэй холбоно.
Амь олс (Lifeline)
Өндөрт ажиллах үед хамгаалах бүсийг холбох зориулалттай.
Бэхэлгээний цэг (Anchor Point)
Олс, бүсийг бат бөх байгууламжид тогтооно.
Хамгаалалтын малгай
Эрүүний оосортой байх шаардлагатай.
Хальтиргаа эсэргүүцэх хамгаалалтын гутал
Өндөрт ажиллах үед гулгах эрсдэлийг бууруулна.
Хамгаалалтын бээлий
Олс, шат, төмөр хийцтэй ажиллах үед гар хамгаална.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын дагуу газрын түвшнээс 1.3 метр ба түүнээс дээш өндөрт ажил гүйцэтгэхи...
12/06/2026

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын дагуу газрын түвшнээс 1.3 метр ба түүнээс дээш өндөрт ажил гүйцэтгэхийг өндрийн ажил гэж үздэг бөгөөд унахаас хамгаалах арга хэмжээ заавал авна.

Өндөрт ажиллах үед ашиглах хамгаалах хэрэгслүүд

10/06/2026

Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын ААН байгууллагын эрх мэдэл нь нарт мэдэгдэх:

Та бүхэн бидний орон нутагт ирж ашиг орлого олж байгаа бол манай ард иргэдийг ажлын байраар хангаж ажиллах ёстой.
Та бүхэн орон нутгийн ард иргэдийг ажилд авахад маш цааргалж байгаа нь тааламжгүй байна. Архи ууж ажил тасалдаг, эсвэл хэрүүлж гэсэн шалтгаанаар асуудалд хойрго хандаж байгаа нь ард иргэдийг дургүйцлийг их хүргэж байна. Та бүхэн ажилтандаа хийсэн ажилд нь тохирсон цалин, урамшуулал хангалттай өгөөд явбал иргэд маань архи ууж ажил таслах шалтгаан болохгүй гэж итгэж байна.
Монголын газар шороо, хөрс, агаар хүний чадавхыг ашиглаж орлого олж байгаа бол хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх гэдэг шиг ааш гаргахгүй шүү гэж сануулж байна.
Ажил олгогч та ажилтныхаа эрх ашгийг хөндөж байвал тэр нь Хөдөлмөрийн харилцааг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг.
Ажилтан та хөдөлмөрийн харилцаанд оролцогч болсноос хойш хуулийн дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй
Хөдөлмөрийн харилцаа гэдэг нь ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож, хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг эрх, үүрэг, хариуцлагын нийлбэрийг хэлнэ.
Хөдөлмөрийн харилцаанд дараах үндсэн зүйлс орно:
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
– Ажил олгогч ажилтныг тодорхой ажил гүйцэтгүүлэхээр авна, ажилтан хөлсөөр ажил гүйцэтгэхээр тохирно.
Ажилтан ба ажил олгогчийн эрх, үүрэг
– Ажилтан: ажлаа гүйцэтгэх, дотоод журам мөрдөх
– Ажил олгогч: ажлын байр, цалин, аюулгүй ажиллагааг хангах
Цалин хөлсний харилцаа
– Цалин тогтоох, олгох, нэмэгдэл болон урамшуулал.
Ажлын цаг, амралтын цаг
– Ажлын өдрийн дээд хязгаар, амралт, баярын өдрүүд, ээлжийн амралт.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
– Аюулгүй орчин, хамгаалах хэрэгсэл, эрсдэлийн үнэлгээ.
Хөдөлмөрийн сахилга, хариуцлага
– Сахилгын шийтгэл, ажилтны буруутай үйлдэл, ажлаас чөлөөлөх үндэслэл.
Хөдөлмөрийн гэрээг дуусгах
– Халагдах, чөлөөлөгдөх, хугацаа дуусах, харилцан тохиролцох гэх мэт.

Send a message to learn more

10/06/2026

"Догшин хутагтын хилэнц" ХХК-ний дэргэдэх Хөдөлмөрийн бирж Баян суманд 2026 оны 06-р сарын 10-н өдөр буюу өнөөдөр Төв аймгийн ХХҮГ-тай гэрээ байгуулсны дагуу ажил хайж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ажил хайгч иргэн ирж бүртгүүлэн профайлинг хийлгэж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах боломжтой байна. Үнэ төлбөргүй Баян сумын соёлын төвд ажиллаж байна. Орой 17 цаг хүртэл ажиллана.

Send a message to learn more

Address

3-4
Ulaanbaatar
110451

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Догшин хутагтын хилэнц ХХК-ны дэргэдэх Хөдөлмөрийн хувийн бирж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category