Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia

Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia Архидан согтуурах донтой хүмүүсийн гэр бүл,найз нөхөд, ойр тойрныхонд сэтгэлзүйн туслалцаа,дэмжлэг үзүүлэх зорилготой.

29/09/2026

Архидалтын асуудал таныг ,үр хүүхдүүдийг тань давхар бие,сэтгэлийн өвчлөл хүргэдэг тул гэр бүлээрээ эдгэрэх арга замыг сонгох нь зөв шийдэл болдог. Архичин хүний зан авирт хариу үйлдэл үзүүлж буй нь өвчин бөгөөд таны хүчээс давсан зүйл юм.
#ЭрүүлАмьдрал #донтолт #гэрбүлийнөвчин

10/09/2026

Архидалт зөвхөн архи уудаг хүний асуудал биш , та ч мөн адил биемахбодь, сэтгэл санааны асуудалтай тулгардаг тул "Аль-Анон" үүнд хариулт өгдөг....

☎️80013813

#архидалтгэрбүлийнөвчин #эрүүламьдрал

10/09/2026

I got over 140 reactions on one of my posts last week! Thanks everyone for your support! 🎉

09/09/2026

Монголын Аль-Анон мэдээлэл үйлчилгээний төв нь архинд донтогчийн ар гэрийнхэнд туслах зорилготой.
#архидалтгэрбүлийнөвчин #ЭрүүлАмьдрал

05/09/2026

Итгэл найдварын анхны алхам бол хувь хүний сонголт байдаг....
☎️80013813

Монголын аль-анон нь архинд донтогчийн ар гэрийнхэнд туслах зорилгоор тэдний сэтгэл санаа , асуудалд илүү чиглэн үйл ажи...
05/09/2026

Монголын аль-анон нь архинд донтогчийн ар гэрийнхэнд туслах зорилгоор тэдний сэтгэл санаа , асуудалд илүү чиглэн үйл ажиллагаа явуулдаг билээ. Та бидэнд хандсанаар ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй.Бид бол үнэ төлбөргүй үйлчилдэг байгууллага юм. Та архидалтын асуудлыг шийдэхийн тулд гаднаас бүх зүйлийг хайсан ч биемахбодь, сэтгэл санааны асуудал арилахгүй гэдгийг ойлгосноор гарц гаргалцаа , шийдэл байсныг олж харах болно.
Танд туслах үүд хаалга үргэлж нээлттэй.
☎️80013813
#архидалтболгэрбүлийнөвчин #эрүүламьдрал

04/09/2026

Таны амьдарлын зорилго юу вэ?....
Та ганцаараа биш.Танд шийдэл бий..
#архидалтболгэрбүлийнөвчин
#ЭрүүлАмьдрал #Эдгэрэл #сэргэлт

02/09/2026

Аль-Анон нь архидалтын орчны нөлөөнд өртсөний улмаас бие, сэтгэл санааны дарамтанд орсон бүх хүмүүст туслах зорилготой бөгөөд гайхамшигтай үр дүнд хүрэх арга зам,туслах боломжийг танд ойлгуулах болно. Аль-Аноны олон гишүүдийн туршлага, хүч чадал, итгэл найдвар нь бие,сэтгэл санааны болон тайван сайн сайхан байдалд хэрхэн хүрсэн тухай бид танд хуваалцах болно.
"Аль-Анон танд итгэл найдвар өгөх болно.
Та ганцаараа биш "

Al-Anon WSO #гэрбүлийнөвчин #ЭрүүлАмьдрал

26/08/2026

Анх удаа аль--аноны уулзалтанд ирж байгаа хүмүүс ойр дотны хэн нэгнээ өөрчилнө гэсэн зорилгыг тээж ирдэг.
Харин явах тусам үүнийг илүү сайн ойлгодог....
#гэрбүлийнөвчин #ЭрүүлАмьдрал
☎️80013813

Аль-Анонд ирсэн гишүүдийн туршлага........“Би түүнийг өөрчлөх гэж Аль-Анонд ирсэн.”Би анх Аль-Анонд өөрийнхөө төлөө ирээ...
26/08/2026

Аль-Анонд ирсэн гишүүдийн туршлага........

“Би түүнийг өөрчлөх гэж Аль-Анонд ирсэн.”Би анх Аль-Анонд өөрийнхөө төлөө ирээгүй.Түүнийг архи уухаа болиулах арга хайж ирсэн. Яаж хэлбэл уухгүй байх бол, яаж хандвал гэр бүл маань тайван болох бол гэж боддог байлаа.

Гэтэл уулзалтад суух тусам нэг зүйл ойлгож эхэлсэн.
Би түүний амьдралыг удирдаж чадахгүй юм байна. Харин өөрийнхөө амьдралд анхаарч чадна.Би түүний уусан эсэхийг шалгахаас илүү өөрийнхөө мэдрэмжийг сонсож эхэлсэн.Түүний сэтгэл санааг таахын оронд өөрийнхөө сэтгэл санааг анзаарч эхэлсэн.Бүхнийг өөрийн хяналтад байлгах гэж хичээхийн оронд “Би өнөөдөр өөртөө юу хийж чадах вэ?” гэж асуудаг болсон.

Архидалт шууд алга болоогүй.

Гэхдээ миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн.

Тэр үед би Аль-Анон надад түүнийг өөрчлөх арга өгөөгүй ч, өөрийгөө буцааж олох замыг өгсөн гэдгийг ойлгосон.
Ингэснээрээ би хажууд байгаа хүмүүсээ илүү ихээр хүлээн зөвшөөрөх , амьдарлын үнэ цэнийг олж харсан юм. Өөрөөсөө хүч давсан зүйлийг өөрчлөх гэж оролдох тусам миний амьдрал сайжраагүй гэдгийг АЛЬ-АНОНД ирээд ойлгосон

Аль-Анон — хэн нэгнийг өөрчлөх тухай биш.
Өөрийнхөө амьдралыг өөрчлөх тухай сургадаг.🤍

Хүн бүрт сонголт байдаг.Та ганцаараа биш 🤝
☎️80013813
#гэрбүлийнөвчин #ЭрүүлАмьдрал

Address

Чингэлтэй дүүрэг 3-р хороо 16 байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share