08/10/2026
🌀Монголын нууц товчоон дахь эртний үг №16
🌀Мөс- сумны модыг хэлмүй.
🌀Монголын нууц товчооны 19, 22 дугаар зүйлд Алангоо эх таван хөвүүндээ сүюгэр үг (сургаал үг) хэлдэг хэсэгт "мөсөд" гэж 6 удаа, 240 дүгээр зүйлд Борохул ноён Түмэд иргэнд баригдаж алагдсанд Чингис хаан хилигнэж, Дөрбэй догшиноор цэрэг засуулж, Түмэд иргэнийг дайлсан хэсэгт "мөсөд" гэж 1 удаа гардаг.
МНТ-ны 22-р зүйлд "Та тугаарын таван мөсөд мэт гагц гагц болбоос тэр нэжгээл мөсөд мэт хэнээ бээр хялбараа хугалдахун та. Тэр цугтай мөсөд мэт хамт нэгэн эетэн болбоос хэнээ бээр хялбараа яахан болохун та хэмээби." хэмээн гардаг.