Улаанбаатар хот дахь Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Улаанбаатар хот дахь Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл
Website

Улаанбаатар хот дахь Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл

🌿 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ САГИЛ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ШИНЭ УДИРДЛАГАТАЙ БОЛЛООУлаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нийт Са...
29/08/2026

🌿 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ САГИЛ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ШИНЭ УДИРДЛАГАТАЙ БОЛЛОО

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нийт Сагилчуудынхаа төлөөллийг нэгтгэн, төрөлх нутаг усныхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготой Улаанбаатар хот дахь Сагил сумын Нутгийн зөвлөл хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар Нутгийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцож, удирдлагын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын шийдвэрээр Нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан А.Бямбажав, гүйцэтгэх захирал Д. Түмэннаст нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, даргаар Г.Баттөмөрийг Улаанбаатар хот дахь Сагил сумын Нутгийн зөвлөлийн даргаар сонголоо.

Өнгөрсөн хугацаанд Нутгийн зөвлөлийг удирдан ажиллаж, Сагил нутгийнхаа зон олныг нэгтгэн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож ирсэн А.Бямбажав, Д. Түмэннаст нартаа нийт Сагилчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝

Мөн шинээр сонгогдсон Нутгийн зөвлөлийн дарга Г.Баттөмөртөө ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Төрөлх нутгаа гэсэн сэтгэл нэг, зорилго нэг байхад бидний хийж бүтээх зүйл их билээ. ❤️

Нийт Сагилчууд та бүхнийг Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, санал санаачилга, дэмжлэгээ харамгүй хуваалцан, эв нэгдэлтэй, хамтын хүчээр нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

🌿 САГИЛ НУТАГ МИНЬ МАНДАН БАДРАГ!

🤝 САГИЛЧУУДЫН ЭВ НЭГДЭЛ БАТ БЭХ БАЙГ!

Улаанбаатар хот дахь Сагил сумын Нутгийн зөвлөл

Эмгэнэл (Замбын Батжаргал 1945-2026) Нутгийн минь тэргүүн сэхээтнүүдийн нэг Монгол төрийн сайд Замбын Батжаргал өчигдөр ...
07/08/2026

Эмгэнэл (Замбын Батжаргал 1945-2026)

Нутгийн минь тэргүүн сэхээтнүүдийн нэг Монгол төрийн сайд Замбын Батжаргал өчигдөр зуурдаар бурхан болжээ! 🙏🙏💔💔🙏🙏

Доктор /Phd/ Замбын Батжаргал нь Монгол Улсын Байгаль орчны сайд, Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ийн дэргэдэх байгаль орчны зөвлөлд ажиллаж асан нэрт эрдэмтэн, төрийн зүтгэлтэн юм.

Тэрбээр 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1964–1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуульд суралцаж, төгссөн.

Ажилласан байдал:

1990–1996 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар ажилласан. Энэ үед байгаль орчны салбарын эрх зүйн үндсийг тавьж, хууль тогтоомж боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголд байгаль орчны яам, агентлаг зохион байгуулагдсан эхэн үеийн удирдагч байв.

1990-1996 онд Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монголын улсын байнгын төлөөлөгч,

1996-2001 оноос Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга,

2001-2003 оноос Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайд,

2015–2022 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийн Монголын үндэсний зохицуулагчаар ажиллаж байсан.

Сүүлийн үед Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байсан

2013 онд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн юм.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!

“Сагил сумын УБ хот дахь нутгийн зөвлөл”

Ум ма ни бад мэ хум… 🙏🙏🙏💔💔💔🙏🙏🙏

Америк хосууд Монголын баруун хязгаар Увс аймгийн Сагил суманд хуримлажээГэрэл зургийг: Д.БаттулгаБайршил: Увс аймаг
02/06/2026

Америк хосууд Монголын баруун хязгаар Увс аймгийн Сагил суманд хуримлажээ
Гэрэл зургийг: Д.Баттулга
Байршил: Увс аймаг

Эрхэм та бүхнийг 2026.5.25.нд Э.Алтанхундага дуучны Анхны бие даасан тоглолт “Жаргаад л баймаар” тоглолтонд хүрэлцэн ирэ...
13/05/2026

Эрхэм та бүхнийг 2026.5.25.нд Э.Алтанхундага дуучны Анхны бие даасан тоглолт “Жаргаад л баймаар” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

МҮЭСТО-нд 2025-05-25 нд 19:00 цагаас

Эх хэлнийхээ баярыг угтан уламжлал болгон зохион явуулдаг Сагил ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Очирын Жав баг...
07/05/2026

Эх хэлнийхээ баярыг угтан уламжлал болгон зохион явуулдаг Сагил ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Очирын Жав багшийн нэрэмжит "Монгол хэл , бичгийн олимпиад" амжилттай болж өндөрлөлөө.

Анги нийтийн төрөлд :
Ч.Оюунтунгалаг багштай 9а анги тэргүүлж , Г. Одонзаяа багштай 6а ангийн хамт олон дэд байр эзэллээ.

Бахархам амжилтын эзэд болсон хувь сурагчдын төрөлд :
📖 6-р анги- Тэргүүн байр - Н.Есүхэн
Дэд байр - М.Мөнхбат
Гутгаар байр - Д. Хүрэлсүх

📖 7-р анги Тэргүүн байр - О.Алтантунгалаг
Дэд байр - Б.Баяржавхлан
Гутгаар байр -П.Ариунзаяа

📖 8-р анги тэргүүн байр - Б.Батзаяа
Дэд байр - С.Энхнаран
Гутгаар байр - Ж.Хулан

📖 9-р анги Тэргүүн байр М.Нандин- Эрдэнэ
Дэд байр - Р.Бүжинлхам
Гутгаар байр - Д.Намуунаа нар манлайлан оролцлоо.

Суралцагчдадаа халуун баяр хүргэе. Хичээнгүй зан үргэлж чамайг шагнадаг🥰😍❤️

Address

Pearl Tower 302
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар хот дахь Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share