14/04/2025
🔴⚪️🔵COMMITTEE OF SOCIAL RESPONSIBILITY🔴⚪️🔵
АУТИЗМ-ыг таниулах дэлхийн өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 4-р сарын 2-ныг Аутизмыг Таниулах Дэлхийн Өдөр, 4-р сарыг Аутизмыг Таниулах Сар болгон тэмдэглэдэг.
SKY HUB Foundation нь Мөн энэ үйл ажиллагаанд нэгдэж Аутизмтай хүмүүсийг ойлгож, хүлээн зөвшөөрөх , зөв мэдээлэл түгээхэд Нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулахаар жил бүрийн 2-р улиралд Autism Mongolia Монголын аутизмын холбоотой хамтран ажиллахаар болсон.
SKY HUB Foundation нь агентуудынхаа гүйлгээ бүрээсээ тодорхой дүнгээр хандив үүсгэн нийгэмдээ хариуцлагатайгаар сайн үйлс хийх ажлыг зохион байгуулдаг билээ.
Цаашид бид сургалт явуулах сургалтын танхим, нэн тэргүүнд шаардлагатай байгаа сургалтын материал, ном, гарын авлагын хэвлэлтийг санхүүжүүлэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
2025.04.12-нд RE/MAX HUB оффисын хурлын зааланд Японы Олон улсын Хамтын Ажиллагааны (JICA) Байгууллагын сайн дурын ажилтан Хироми Такаи багш "АХЭ-ийн шалтгаан ба эмчилгээний талаарх төөрөгдөл ба үнэн” сэдвээр эцэг эхчүүдэд зориулсан сургалт явууллаа. ❤️🤍💙
“Сайн үйлс – Сайхан ирээдүй”
#СайнҮйлс #НийгмийнХариуцлага