Mind Moves Academy

Mind Moves Academy English and Chess training
Шатар болон Англи хэлний сургалт

28/11/2025

"Оюуны нүүдэл академи"ийн монгол хуудас руу нэгдээрэй https://www.facebook.com/profile.php?id=100067347113434

♟️“Амьдрал бол шатар—зөв нүүдэл бүр ялалт. Стратегитай сэтгэ, ухаалаг төлөвлө.”
♟️“Жижиг нүүдлээс эхэлсэн стратеги л том ялалт руу хөтөлнө.”
♟️“Ялалтын эхлэл—нэг зөв нүүдэл.”
“Манай шатрын сургалтад нэгдэж стратеги, тактик, логик сэтгэлгээг эзэмшээрэй"

30/09/2025

ОХИД ШАТАР СУРАХЫН ДАВУУ ТАЛ

Олон эцэг эхчүүдийн мэддэггүй зүйл ШАТАР бол зөвхөн хобби биш охидын ирээдүйд тулгарч болох сорилтод нэн тустай сэтгэлгээг өөрчлөх чадвартай, сэтгэл зүй, танин мэдэхүйн хэрэгсэл юм.
Ялангуяа төрөлхийн гоё сайхны бэлгэдэл, цэцэг шиг хөөрхөн, турьхан охидуудыг сэтгэлгээний хувьд хүчирхэг болгох нийгэмд өрсөлдөх чадварт сургаж, дайчин зан чанарыг биед нь нутагшуулах энгийн арга бол ШАТАР юм.

1. Ой тогтоолт болон төвлөрлийг хөгжүүлнэ:
Шатар тоглохын тулд гарааны хувилбар, төрөл бүрийн байрлалууд, тактикийн цохилтуудыг санах шаардлагатай.
Бодит Жишээ: Шатраар хичээллэж буй 7 настай охин хэд хэдэн нүүдлээ дүрс хөдөлгөлгүй тооцоолж, үе тэнгийнхнээсээ удаан төвлөрч сурдаг. Тэр чадвар математик, шинжлэх ухааныг судлахад сургуулийн орчинд хэрэг болно.
2. Шүүмжлэлт сэтгэлгээ болон шийдвэр гаргалтыг нэмэгдүүлнэ:
Нүүдэл бүхэн сайн, муу үр дагавартай. Охидууд нүүдэл хийхээсээ өмнө эрсдэл, давуу талын дүн шинжилгээ хийж сурдаг.
Тод жишээ: Төвөгтэй нөхцөлд хүүгээ золиослоод гурван нүүдлийн дараа илүү байрлалтай болж чадах уу гэдгийг дүгнэж байна. Амьдралд шийдвэр гаргахаасаа өмнө бодох, стратегитай байх, алдаанаас айхгүй байхыг шатрын хөлгийн ард сурдаг.
3. Бүтээлч байдал болон төсөөллийг дэмждэг
Шатар бол хязгааргүй ертөнц довтлох хувилбар дуусашгүй.
Жишээ нь: Бэрсээрээ довтлох эсвэл мориороо хамгаалах шинэ аргуудыг төсөөлснөөр охид ирээдүйн шинэчлэл, шинжлэх ухаанд зайлшгүй шаардлагатай зүйл, нарийн төвөгтэй асуудалд анхны шийдлийг олох чадварт сургадаг.
4. Тэвчээр, тэсвэр тэвчээр хөгжүүлнэ.
Шатар бидэнд ялагдал бол бүтэлгүйтэл биш, харин суралцах боломж гэдгийг заадаг.
Тоглолтонд ялагдсан охин тань алдаандаа дүн шинжилгээ хийгээд стратегиа сайжруулан дараагийн удаа илүү хүчтэй эргэж ирдэг. Энэ зуршил нь сэтгэл хөдлөлийн тэсвэр тэвчээр, шалгалт, төрөл бүрийн сорилт, тэр ч байтугай хувийн амьдрал дээрхи бэрхшээлүүдийг ч даван туулахад тусалдаг.
5. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ:
Охин тоглолтонд ялах эсвэл гайхалтай комбинаци олох үед, түүний тархинд "Би үүнийг чадлаа" гэх дохио ирж аз жаргалын допамин даавар ялгардаг.
Өөртөө итгэлтэй хүний өмнө дэлхий бөхийдөг гэдэг дээ.
6. Математик болон хэлний чадварыг дээшлүүлэх:
Шатар тоглох нь тооцоо, үгэн шалтгаантай холбоотой тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.
Довтолгоо эсвэл хамгаалалтыг урьдчилан тооцоолсноор охид логик бодол санааг боловсруулж, өөрийгөө илүү сайн илэрхийлж сурдаг.Хэл сурах амаргүй ч сэтгэж сурсан хүнд арай хялбар гэж ойлгож болно.
7. Амьдралд бэлтгэж ёс зүйтэй сонголт хийх:
Шатар бидэнд бүх зүйл ялахын тухай биш заримдаа суралцах ёстойг сануулдаг. Хүүхэд Шатар шиг амьдрал бол стратеги, хүндлэл, ирээдүйн алсын хараа хоорондын тэнцвэр гэдгийг ойлгодог.

ДҮГНЭЛТ:
Охиндоо шатар худалдаж авч өгөөд шатрын ертөнцтэй танилцуулах нь түүнд шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээрийн хаалгыг онгойлгох түлхүүр гардуулахтай адил.
Шинжлэх ухаан, улс төр, урлаг, технологийн салбарт тэргүүлж буй охидыг илүү олон харахыг хүсвэл шатрын хөлөг дээр хатад шиг сэтгээд сургачих. #Харуул Харуу

19/08/2025

🌟 “Оюуны Нүүдэл Академи” ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН ШАТРЫН СУРГАЛТЫН 8-Р САРЫН АНГИДАА НЭМЭЛТЭЭР ЦӨӨН ХҮҮХЭД БҮРТГЭНЭ!
🧑‍🏫 Сургалт:
❤️ Шатрын анхан, дунд шат
💛 Анги дүүргэлт: 8–10 хүүхэд
💚 Хичээллэх хугацаа: 8 сарын 1-нээс 8 сарын 29 Долоо хоногт 3 өдөр, нэг сард 12 хичээл
🗓️ ЦАГИЙН ХУВААРЬ:
💛09:00–11:00
💚11:00–13:00
❤️13:00–15:00

💚Төлбөр: 200.000₮ ✅
❤️Хөнгөлөлт: Нэг гэр бүлийн 2 болон түүнээс дээш хүүхдэд 10% хөнгөлөлт ✅
📞 Холбоо барих утас: 8967-6789
🏫 Хаяг: ЧД Тэнгис кинотеатрын зүүн хойно, Бишрэлт зочид буудлын зүүн залгаа цэцгийн дэлгүүртэй барилгын 302 тоот

Address

Тэнгис кино театрын зүүн хойно. Бишрэлт зочид буудлын зүүн залгаа Чимэг кашмертай барилгын 302 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mind Moves Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share