PCC- Хүн төвтэй байгаль хамгаалал

PCC- Хүн төвтэй байгаль хамгаалал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from PCC- Хүн төвтэй байгаль хамгаалал, Environmental conservation organisation, 804. Kyokushu tower. Peace Avenue, Ulaanbaatar.

Сурагчид Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар болон байгаль орчны мэдлэгээ зузаатгав.Завхан аймгийн Их-Уул сум...
01/05/2025

Сурагчид Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар болон байгаль орчны мэдлэгээ зузаатгав.

Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн ахлах ангийн 115 гаруй сурагчид Байгаль орчны мэдээлэл сургалт сурталчилгааны арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамгаалалттай газар нутгийн талаархи ойлголтоо гүнзгийрүүллээ.
Арга хэмжээг ТНБЦГ-ын захиргаанаас санаачлан, “Хүн төвтэй байгаль амгаалал” ТББ (PCC) зохион байгуулж, GIZ-ийн SPACES II төсөл санхүүжүүллээ. Сургалт сурталчилгааг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлж ажилласан тус сургуулийн нийгмийн ажилтан болон биологийн багш нарт талархлаа илэрхийлье.
SPACES II төслийн хяналт үнэлгээ хариуцсан ажилтан Б. Анармаа сурагчдыг халуун дотноор угтан авч, тухайн өдрийн хөтөлбөрийг танилцуулан идэвхитэй оролцохыг уриаллаа. Арга хэмжээний турш сурагчид дараах дадлага, оролцоонд суурилсан олон төрлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутгаар аялахдаа баримтлах дүрэм, ой хээрийн түймрийн шалтгааны талаар тайлбарласан сонирхолтой видео бичлэг үзэж, ой хээрийн түймрийн хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг дүрийн тоглолтоор харуулан мэдлэгээ бататгалаа.

Сурагчид мөн мэдлэгээ сорьсон хөгжилтэй асуулт-хариултын тэмцээнд баг болж оролцож, ойролцоох тусгай хамгаалалттай газар нутгийн албан ёсны нэр, тухайн газрын ан амьтан, ургамлын төрөл зүйлсийн талаар ТНБЦГ-ын мэргэжилтэнүүдийн тусламжтайгаар мэдлэгээ тэлсэн юм. Өөр нэг онцлох үйл ажиллагаа нь сурагчид “Ямаатын хөндийн хайр ба шунал” нэртэй радио жүжгийн видео хувилбарыг үзэж, хамгаалалттай бүс нутгийг зорихдоо юу хийж болох, мөн юу хийхийг хориглодгийг ойлгоход тусалсан бүтээлч цаг байв.
Арга хэмжээний төгсгөлд сурагчид биеийн хэлэмжээр ой хээрийн түймрийн хор уршгийг илэрхийлсэн дасгал ажил хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн хөгжилтэй, сонирхолтой байсан төдийгүй байгаль хамгаалах ухамсар, ойлголтыг гүнзгийрүүлж, сурагчдыг урам зоригтой хэлэлцүүлэг өрнүүлэх сэдэл өглөө.
Багш нар тус үйл ажиллагааг идэвхтэй оролцоог дэмжсэн, үр дүнтэй арга барилтай хэмээн үнэлж, сурагчдын дунд байгаль орчны талаарх мэдлэг, хандлагыг үр дүнтэйгээр нэмэгдүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Завхан аймагт БОМСС-ны сургалт боллоо.Завхан болон Архангай аймгийн эко клубүүдийн 30 гаруй сурагч, багш нар Тосонцэнгэл...
01/05/2025

Завхан аймагт БОМСС-ны сургалт боллоо.

Завхан болон Архангай аймгийн эко клубүүдийн 30 гаруй сурагч, багш нар Тосонцэнгэл сумын 2-р сургууль дээр болсон Байгаль орчны талаарх сургалтад оролцлоо. Уг сургалтыг GIZ-ийн хэрэгжүүлж буй SPACES II төслийн хүрээнд, Хүн төвтэй байгаль хамгаалал (PCC) байгууллага зохион байгууллаа. Сургалт арга хэмжээ нь тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдлыг ойлгуулах, таниулах чадавхыг бэхжүүлэх зорилготой байв.
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын (ТНБЦГ) орчны бүсэд байрлах Их-Уул, Тосонцэнгэл, Цахир сумдаас оролцсон сурагчид болон багш нар байгаль хамгааллын ач холбогдол, хамгаалалттай бүс нутгаар зорчихдоо баримтлах дүрэм, зөвлөмж, хууль бус ан агнуурын талаарх хууль эрх зүйн мэдээлэлүүдтэй хамтран танилцлаа.

Сургалтыг ТНБЦГ-ын судалгааны мэргэжилтэн Энхсайхан болон GIZ SPACES II төслийн хяналт үнэлгээ хариуцсан ажилтан Б. Анармаа нар нээж сургалтын үндсэн хэсгийг сургагч багш Я. Нарангэрэл болон Б. Сувд нар удирдан явууллаа. Байгаль орчны боловсрол, мэдээлэл, сургалт сурталчилгааны 10 алхам, мөн "Толгой–Зүрх–Гар" гэсэн 3H аргачлалд тулгуурлан сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, дадалд суурилсан сургалтын арга барил ашиглан явууллаа.

Сургалтын онцлох агшнууд нь дүрийн тоглолт, хүүхдэд зориулсан анимэйшн, хууль бус ан агнуурын эсрэг хэлэлцүүлэг, мөн эко клубуудын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг байлаа.
Сургалтын төгсгөлд багш, сурагчид хамтран дүгнэлт хийж, байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт нь нэмэгдэж, мэдлэгээ орон нутгийн иргэдтэйгээ хуваалцах итгэл нэмэгдсэн хэмээн тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор орж, сургалтын тайланг бүрэн эхээр нь уншина уу.

“Суралцъя, Нэгдье, Хийцгээе! – Олуулаа болцгооё!” арга хэмжээ Үндэсний Биологийн Олимпиадад оролцогчдын дунд зохион байг...
15/04/2025

“Суралцъя, Нэгдье, Хийцгээе! – Олуулаа болцгооё!” арга хэмжээ Үндэсний Биологийн Олимпиадад оролцогчдын дунд зохион байгуулагдлаа.

2025 оны 4-р сарын 8-нд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 70 гаруй сурагч, багш нар Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдсан байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны арга хэмжээнд оролцлоо. МУИС-ийн санаачилгаар “Хүн төвтэй байгаль хамгаалал” төрийн бус байгууллага “Ногоон Монголын төлөө” аяны түншүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Биологийн улсын олимпиадын оролцогч хүүхдүүд хамрагдлаа. Энэ жилийн Боилогийн үндэсний олимпиадыг болон тус арга хэмжээг GIZ SPACES II төсөл санхүүжүүллээ.

Арга хэмжээний нээлтийн үеэр GIZ байгууллага болон SPACES II төслийн танилцуулгыг төслийн мэдээлэл сургалт хариуцсан мэргэжилтэн Б. Нэмүүлэн танилцуулж, нийт оролцогч хүүхдүүдэд амжилт хүслээ.

Үйл ажиллагааны үеэр Ханс Зайделийн сан болон Цэнгэг ус байгаль хамгаалах төвийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж өөрсдийн хийдэг ажлаа танилцууллаа. Хүүхдүүд ой хээрийн түймрийн шалтгааны тухай анимейшн үзэж, хууль бус ан агнуурын тухай шүүх хурал дуурайлган тоглох цаашлаад хөгжөөнт тоглоом, мэтгэлцээн өрнүүлсэн нь хөгжилтэй сонирхолтой байснаас гадна тэд өөрсдийн байгаль орчны мэдлэгээ нэмэгдүүлээд авсандаа олзуурхаж байлаа.

Үүгээр зогсохгүй “Цаас урах” гэх мэт тоглоом, хүүхдүүд өөрсдөө хоёр цагийн сургалт- арга хэмжээний хөтөлбөр боловсруулж үзэх зэрэг бүтээлч багийн ажлаар дамжуулан сурагчид байгаль орчны боловсролд түүх өгүүлэх, урлаг, дүрслэл, практик оролцооны арга хэрэгслийг хэрэглэж болохтой танилцаад авлаа.

Арга хэмжээний төгсгөлд “Ямаатын Хөндийн Хайр ба Шунал” радион драмын продюсер Бэлэгсайхан зочлон ирж, танилцуулга хийсэн нь сурагчдад байгаль орчны сэдэвтэй өөрсдийн бүтээл хийх урам зориг хайрлалаа. Асуулт-хариултын тэмцээн, гэрчилгээ гардуулах ёслол зэрэг үйл ажиллагаагаар арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

Та бүхэн илүү ихийг мэдэхийг хүсвэл арга хэмжээний тайлантай танилцаарай.

https://gogo.mn/r/qydvm
10/03/2025

https://gogo.mn/r/qydvm

2025 оны 2-р сарын 6 – Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ойн газар, Усны агентлагийн мэргэжилтнүүд, Баянхонгор ай...

https://gogo.mn/r/no5xy
10/03/2025

https://gogo.mn/r/no5xy

2025 оны 2-р сарын 3-аас 4-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн малчид хуралдаж, нутгийн онцгой бөгөөд үнэт ургамал болох заган ойг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар хэлэл....

https://gogo.mn/r/213x3
10/03/2025

https://gogo.mn/r/213x3

2025 оны 2-р сарын 1-ний өдөр Говийн бүсийн заган ойг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхэд залуучууд “Ямаатын хөндийд хайр ба шунал” радио жүжиг үзэнгээ байгаль орчны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэв.МУИС-ийн...
10/12/2024

Хүүхэд залуучууд “Ямаатын хөндийд хайр ба шунал” радио жүжиг үзэнгээ байгаль орчны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэв.
МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ)-өөс энэ сарын 3-нд зохион байгуулагдсан радио жүжиг сурталчлах өдөрлөгөөр хүүхэд залуучууд байгаль орчны мэдлэгээ нэмэгдүүллээ. Өдөрлөгөөр “Ямаатын хөндийд хайр ба шунал” нэртэй радиогийн олон ангит жүжгийг танилцуулав. Энэхүү цуврал жүжиг нь одоогоор нийт 28 анги гараад байгаа бөгөөд 3 радио станцаар хоёр удаа болон фэйсбүүк хуудсаар олон нийтэд цацагдаад байна.
ЭБТ тус арга хэмжээг НМТ кампанит ажлын гишүүн байгууллагууд болох Хүн төвтэй байгаль хамгаалал, Ханс Зайдалын Сантай хамтран зохион байгуулж, GIZ Ногоон багаас санхүүжүүллээ.
Арга хэмжээний үеэр байгаль орчны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн ахлах ангийн 60 гаруй сурагчид радио жүжгийг шимтэн сонсч, гол дүр болох Гарьд, Сувд, Ганаа нарын хайрын гурвалжинг сонирхож байгаа нь илт байлаа. Мөн радио жүжгийн баатрууд болон жүжгийн өрнөлөөс сэдэвлэн хийсэн танин мэдэхүйн видеонуудыг үзэнгээ ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тусгай хамгаалалттай газар нутагт аялахдаа анхаарах зүйлүүдийг ч мэдээд авлаа.

Жүжгийн зохиолч, продюсер, дуучин Н.Бэлэгсайхан тус арга хэмжээнд уригдан ирсэн нь яахын аргагүй энэ өдрийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Хүүхдүүд дуртай дуунуудынхаа зохиолч, дуучинтай уулзсандаа туйлын сэтгэл хангалуун байв. Найруулагч Бэлгээ жүжиг хэрхэн бүтээгдсэн тухай ярьж байгаль орчны талаарх мэдлэгээ зузаатгасан нь тун ч олзуурхууштай байснаа дурдлаа.
Арга хэмжээний эцэст сурагчид өөрсдөө богино хэмжээний жүжгийн зохиол бичиж, түүнээ дүрийн тоглолтоор харууллаа. Дараах гурван сэдвийг гурван бүлэг хуваан авч драмын цувралыг үргэлжлүүлэх замаар өөрсдийн зохиолоо бичиж, найрууллаа. Үүнд: Цоохор ирвэс аюулд учраад байна – Өглөгч ой - Уур амьсгалын өөрчлөлтөд бид яагаад санаа зовох ёстой вэ?
Бүлгүүд өөрсдийн бичсэн зохиолоо найруулж, нийтэд тоглож үзүүллээ. Үзэж сонирхсон зохион байгуулагчид болон багш нарт зохиолуудын өрнөл, үйл явдал төдийгүй жүжиглэлт үнэхээр их таалагдан, шимтэн үзэж сонирхлоо. Хүүхэд бүр дүрдээ орж, чин сэтгэлээсээ гайхалтай үзүүлбэр үзүүлж чадлаа. Хууль бус ан агнуурын бизнес, ойд мод сүйтгэх үйлдлүүдийг уран сайхны аргаар гаргаж тавьсан нь “Ямаатын хөндийн хайр ба шунал” радио жүжгийн сурталчилгааны өдрийн онцлох үйл явдал болж чадлаа.

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бидний мэргэжил - Ногоон ирээдүй” нээлттэй...
21/11/2024

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бидний мэргэжил - Ногоон ирээдүй” нээлттэй өдөрлөг GIZ SPACES II төслийн дэмжлэгтэйгээр, Ногоон Монголын төлөө (НМТ) кампанит ажлын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. НМТ аяны идэвхтэй гишүүд болох ЦУНБХТ, Экологийн Боловсролын Төв (МУИС-ын ЭБТ), Ханнс Зайделийн Сан (HSF), Хүн Төвтэй Байгаль Хамгаалал (PCC) байгууллагууд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд Улаанбаатар хотын 5 сургуулийн ахлах, дунд ангийн нийт 100 гаруй сурагчдын төлөөлөл оролцлоо.

Тус арга хэмжээгээр дамжуулж хүүхэд залуучуудад НМТ кампанит ажлыг сурталчлан, тэдний байгаль орчны мэдлэгийг тэлэх, цаашлаад тэдэнд байгаль орчин, байгаль хамгаалах чиглэлээр суралцах сэдэл өгөхийг зорилоо. Сурагчид хөгжөөнт видео бичлэгүүд, байгаль, байгаль орчныг хамгаалахын ач холбогдлын тухай олон ангит радио жүжгийг сонирхон үзсний дараа тэдэнд экологийн мэдлэг мэдээллийг товч сонирхолтой аргаар хүргэлээ. Мөн НМТ аяны гишүүд өөрсдийн амьдралаа байгаль хамгаалах үйлстэй холбосон талаарх түүхээ хүүрнэж, хүүхэд насны туршлагаасаа хуваалцсан нь хүүхэд бүрийн сэтгэлд нийцсэн гэж найдаж байна.

Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд GIZ/SPACES II төслийн дэмжлэгээр  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ...
18/11/2024

Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд GIZ/SPACES II төслийн дэмжлэгээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Бидний мэргэжил - Ногоон ирээдүй өдөрлөг зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд нийт 100 гаруй өсвөр насныхан цуглаж, видео үзэн, радио жүжиг сонсонгоо Байгаль орчны талаар мэдээлэлтэй болж, энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа ах эгч нарынхаа туршлагаас яриулан өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө. Хобби=Ажил

Address

804. Kyokushu Tower. Peace Avenue
Ulaanbaatar
16080

Alerts

Be the first to know and let us send you an email when PCC- Хүн төвтэй байгаль хамгаалал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share