06/07/2025
УУРХАЙД НӨХӨР
УЛААНБААТАРТ ЭХНЭР
Монголд төдийгүй дэлхийн олон орны уул уурхай, оффшор, хээрийн ажилтай гэр бүлүүдэд түгээмэл тулгардаг харилцааны сэтгэлзүйн хүнд нөхцөл юм. Дараах зөвлөмжүүд нь сэтгэл судлалын онол болон практикт суурилсан бөгөөд урт хугацааны харилцааг хамгаалах, хосын холбоог тэтгэхэд чиглэнэ.
Урт хугацаагаар хол байх нь хосуудын харилцаанд эдгээр гурван мэдрэмжийг тасалдуулдаг.
1. Бие махбодийн ойр дотно байдал
2. Сэтгэл хөдлөлийн ойр дотно байдал
3. Харилцан хариуцлага хүлээх гэсэн гурван тулгуур хүчин зүйлийг алдагдуулдаг.
Энэ нь эхнэр хүнд ганцаардал, сэтгэл гутрал бий болгож, хүүхдэд эцгийн орон зай дутмаг байдаг.
Харин нөхөрт гэм буруугүй ч гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацааг алдсан мэдрэмж үүсгэдэг.
💡 Шийдэл гарц нь нэгдүгээрт:
Тогтмол, чанартай харилцаа холбоо
Өдөр бүр 10–15 минут утсаар ярьж, зөвхөн “юу хийсэн”-д бус хол ганцаараа байхдаа “ЮУ МЭДЭРЧ БАЙГАА ”-гаа хуваалцах нь маш чухал. Ихэнх тохиолдолд хүмүүс өдөржин юу хийсэнээ яриад байдаг. Энэ нь залхуутай, сонирхолгүй, хол хөндий мэдрэмж өгдөг. Харин чамгүйгээр би ийм мэдрэмж мэдэрч байна гэж хэлэх нь холын зайн сэтгэлзүйг бат бөх хатуу байлгахад дэмжлэг, сэтгэлзүйн холбоосыг нэмэгдүүлдэг.
(Хүүхэдтэй ч гэсэн видео дуудлагаар харилцах нь эцгийн орон зайг хадгална.)
Хоёрдугаарт: “Төсөөллийн ойр дотно байдал” бий болгох
⚠️Тухайлбал, нэг ижил ном уншаад түүнийгээ ярилцах, нэг кино үзэж сэтгэгдлээ солилцох гэх мэт нь биеэр хамт байхгүй ч оюун санаагаар хамт байхад тусална.
Гуравдугаарт: Эхнэрийн дотоод нөөцийг дэмжих
→ Дэмжих сэтгэлзүйн орчныг бий болгох
Ээжүүдийн бүлэг, нөхцөл байдал ижил гэр бүлийн хүрээлэлд орох.
Ямар нэгэн бие даасан орон зай, сонирхол (унших, иога, сургалт гэх мэт) байх нь “зөвхөн эхнэр, ээж” биш, өөрийнхөө хувь хүн байх мэдрэмжийг хадгалдаг.
→ Сэтгэлзүйн тусламж авахыг ичмээр гэж бодох хэрэггүй
Хосын зөвлөгөө, эсвэл ганцаарчилсан сэтгэлзүйчтэй уулзалт тогтмол хийснээр асуудал хурцдахаас сэргийлнэ.
Дөрөвдүгээрт: Хамтрагчийн оролцоог нэмэгдүүлэх
→ Ажил дээрээ байх үедээ ч оролцоо үзүүлэх
Эхнэрт хүүхдийн хичээл, эрүүл мэнд гэх мэт гол шийдвэрүүдэд оролцож буйгаа илэрхийлэх.
❗“Чи гэртээ байж чадахгүй ч, шийдвэрт минь хамт байна” гэх мэдрэмж эхнэрт маш чухал.
→ Амралтын үеийг “амралт” биш, “хосын холбоо дахин сэргээх хугацаа” болгох
✅Сарын 1–2 хоногийг зөвхөн хоёр биендээ зориулж, үнэн сэтгэлээсээ ярилцаж, нээлттэй байх.
⚠️Хол зайтай амьдрал салалтын шалтгаан болдог нь сэтгэл хөдлөлийн холбоо тасарсантай холбоотой. Үүнийг нөхөх арга зүйтэй, ухамсартай, тууштай үйлдэл л асуудлыг шийдэж чадна.
-Хөдлөшгүй Бясалгагч
Көүч Хөдлөшгүй Бясалгагч Aum Ayanga