05/10/2026
Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөсөө Улаанбаатар хотод “South Gobi Tower” оюутны хотхоныг барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү хотхон нь 11 давхар, 500 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Оюутнуудын суралцах, амьдрах орчныг бүрдүүлж, номын сан, спорт заал, нийтийн гал тогоо болон бусад үйлчилгээний хэсгийг цогцоор нь шийдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг