Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл - АНУ

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл - АНУ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл - АНУ, Non-Governmental Organization (NGO), Sukhbaatar district 1' khoroo , Olympic Street 10, DBYEG building 103 , 14/220, Ulaanbaatar.

06/12/2025
06/12/2025

✅ Элчин сайд Ө.Батбаяр “Founder Institution” байгууллагын Вашингтон хот дахь салбарын гүйцэтгэх захирал Гуч Озенчитай 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр уулзав.

✅ Уулзалтаар талууд Монголын гарааны бизнесүүдийг салбарын нэр хүндтэй зөвлөхүүдтэй холбох, АНУ-ын инновац, технологийн экосистемтэй уялдуулах, тогтвортой гарааны бизнесийн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, мөн холбогдох байгууллага хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов.

✅ Ambassador of Mongolia to the United States, Batbayar Ulziidelger, met with Guc Ozenci, Managing Director of the Washington, D.C. chapter of the Founder Institute, on December 4, 2025.

✅ The parties discussed opportunities to develop and implement a specialized program to support Mongolian startups by connecting them with leading industry mentors, integrating them into the U.S. innovation and technology ecosystem, and fostering a sustainable entrepreneurial environment in Mongolia. The meeting also touched on potential avenues for cooperation between relevant institutions.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

27/11/2025
01/10/2025
30/09/2025

📣 ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 🌍
📍 Истанбул хот, Бүгд Найрамдах Турк Улс
🗓 2025 оны 11 сарын 4–6
“Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт – 2025 (MSYOC)”-т гадаадын улс оронд сурч, ажиллаж буй Монгол оюутан, залуучуудыг урьж байна.
🎯 Чуулганы зорилго
🇲🇳 Монгол залуус дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлэн хөгжиж буйг хэлэлцэх

💡 Эх орондоо хэрэгжүүлэх бодит санаачилга, хувь нэмрээ тодорхойлох

🌟 Салбар бүрийн манлайлагчдаас урам авах

🌐 Мэдлэг, туршлагаа хуваалцах

📢 Дуу хоолойгоо хүргэх

🤝 Сүлжээгээ өргөжүүлж, хамтын ажиллагааг эхлүүлэх

💡 Инноваци, шинэ санаагаа танилцуулах

🏆 ШИНЭ ҮЕИЙН ИННОВАЦИ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ Шагнал ба Урамшуулал
🥇 I байр: $1,000
🥈 II байр: $500
🥉 III байр: $250
🎓 Бүх оролцогчид: Цахим оролцогчийн сертификат
🎁 Давуу тал
Истанбул дахь байр, хоол үнэгүй

Монгол эх оронч үнэт зүйлсээ бататгах үнэ цэнтэй туршлага

📝 Бүртгэл
👉 www.msyoc.mn
Анхааруулга:
Бүртгэлийн тоо хязгаартай.

Оролцогчдыг тухайн улсаас бүртгүүлсэн оюутнуудын тоо болон асуулт-хариултад үндэслэн сонгон шалгаруулна.

Баталгаажсан оролцогчдод мэдээллийг и-мэйлээр илгээнэ.

28/08/2025
27/08/2025

#Консулынмэдээ – Цагаачлалын бус виз
2025 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын виз мэдүүлэгч бүр нас харгалзахгүйгээр ярилцлагад биечлэн ирэх шаардлагатай боллоо. Үүнд бүх насны хүүхдүүд хамаарна.

– Nonimmigrant Visa
Effective September 2, 2025, all visa applicants, no matter their age, must appear in person in the Consular section. This includes children of all ages.
#АНУВиз

19/08/2025

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 25,26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалтад олон улсын болон дотоодын нэр хүндтэй зочид, төлөөлөгчид оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнесийн хөгжлийн чиг хандлагын талаар үнэ цэнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх болно.




#ГадаадХарилцааныЯам

Address

Sukhbaatar District 1' Khoroo , Olympic Street 10, DBYEG Building 103 , 14/220
Ulaanbaatar
13120

Alerts

Be the first to know and let us send you an email when Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл - АНУ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл - АНУ:

Share