Монголын Нийтийн Бүжгийн Спортын Холбоо

Монголын Нийтийн Бүжгийн Спортын Холбоо Нийтийн бүжгийг сурталчлан дэлгэрүүлж, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, улсын зэрэг цолтой тамирчин бэлтгэх зорилготой ТББ.

2008 онд Б.Жияандорж.Д.Отгон,Ө.Дариймаа нарын санаачилгаар "Монголын Нийтийн бүжгийн холбоо" нэртэйгээр байгуулагдан Нийтийн бүжгийг сурталчилж түгээн дэлгэрүүлэх, анхан шатны сургалт зохион байгуулах, багш нар бэлтгэх, хот,улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах, спортын төрөл ангилалд оруулах зорилгоор улсын хэмжээнд 10 шахам жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсаны үрээр 2015 онд Ний

тийн биеийн тамирын чиглэлийн спорт болон Спортын цол зэргийн норм батлагдсан . 2016 оны 6-р сараас эхлэн ТББ-ын шинэчилсэн бүртгэлээр оноосон нэрээ "Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо" болгон дүрэм, бүтэц зохион байгуулалтаа шинэчилэн аймаг, хот, дүүргүүдэд анхан шатны салбар зөвлөлүүд байгуулан ажиллаж байна. Цаашдаа үйл ажиллагаа, гишүүд дэмжигчдийнхээ хүрээг улам өргөжүүлж улсын зэрэг цолтой тамирчин, багш, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, сургалт, сурталчилгаа, тэмцээн уралдааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, анхан шатны салбар зөвлөл, клубүүдийн ажлыг эрчимжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх ,иргэд,хүүхэд залуучуудын эрүүл мэнд, бие бялдар,гоо зүйн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх чиглэлээр төр, улс,олон нийт, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагууддтай хамтран ажиллах болно. ,
Мөн Нийтийн бүжгийн спортын үндсэн элементүүд, бүжгийн заал танхим, хөгжим, үйлчилгээний чанарт стандарт тогтоож мөрдөх, бодлого чиглэлийг баримтлан ажиллана.

11/07/2026

ТӨР, ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЛЭЭ
ССАЖЗЯ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр Тулгар төрийн 2235, Их монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө,тусгаар тогтнолын115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн түүхт ойнууд, үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол, урлаг, спортын үзүүлбэр арга хэмжээнд манай холбооны тамирчдаас 70 хос буюу 140 бүжигчдийг оролцуулах, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээн авсан билээ.

Энэ нь нийтийн бүжгийн спортыг хөгжүүлж бүх нийтийн хүртээл болгох, иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын соёл,боловсролыг дээшлүүлэх талаар манай хамт олны бид 20 шахам жилийн хөдөлмөр, спортын ажилтыг төр засаг үнэлж, цаашдаа олон талаар хамтран ажиллах боломж, итгэл хүлээлгэж буй таатай нөхцөл, нэр төрийн хэрэг гэж ойлгон холбооны ерөнхийлддөгчийн албан даалгавраар нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх ,Баянгол, Сонгино хайрхан дүүргүүдийн салбар зөвлөл ,харьяа клубүүдийн дарга, багш, дасгалжуулагч нарт үүрэг болгосон юм.

Нэр хүндтэй түүхэн арга хэмжээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулж бэлтгэл зохион байгуулалт, малгай, дээл хувцсыг жигдлэх ажлыг МНБСХ-ны сургалт заах аргын зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөх багш, СМ.Д.Сувдаа, тамирчдын ур чадварын бэлтгэлийг хангаж сургуулилалтын чанар,идэвх оролцоог дээшлүүлж дасгалжуулах ажлыг ЧД-ийн салбар зөвлөл, “Фокстрот “клубийн зөвлөх багш, дасгалжуулагч СМ.С.Одхүү, БЗД-ийн зөвлөх багш, СМ.С.Оюунцэцэг нар тус тус хариуцан хүлээсэн үүргээ үлгэр жишээчээр гүйцэтгэж, манай тамирчид, урлаг, соёл, спортын алдартнууд, олон зуун шилдэг тамирчдын эгнээнд багтаж баяр наадмын нээлтийн үзүүлбэр тоглолтод оролцож монголын төрт ёс, тусгаар тогтнол, улс хувьсгал, спортын салбарын түүхэнд мөнхлөгдөн үлдэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүллээ

Ёслолын арга хэмжээнд оролцох олон тамирчдын өмсөх дээл хувцсыг өгөгдсөн загварын дагуу богино хугацаанд чанартай урлаж бэлэн болгосон Баянгол дүүргийн тамирчин Л.Сарнайцэцэгийн хувь нэмэр онцгой байлаа.

Хүн бүхний амьдралд тэр болгон тохиогоод байхгүй түүхэн баяр ёслолын арга хэмжээнд сэтгэл зүрхээрээ хандаж олон өдрийн бэлтгэл сургуулилтыг шантралгүй давж өөрийн амьдралдаа гэгээн дурсгал үлдээж, , үр ачийнхаа бахархал болж төр түмнийхээ итгэлийг нэр төртэй биелүүлсэн ахмад бүжигчид, нийт тамирчид даа халуун талархал дэвшүүлж эрүүл өөдрөг амьдралын эх сурвалж болсон нийтийн бүжгийн спортын замналд нь амжилт ололтын дээдийг ерөөе. Бид чаддаа. Нийтийн бүжгийн спортын алдар бадартугай.

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ МУСГД Б.ЖИЯАНДОРЖ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СМ. С.УНДРАХ

11/07/2026
11/07/2026
21/05/2026

МНБСХ-ны аймаг хотын салбар зөвлөлийн дарга,
багш дасгалжуулагч нарын анхааралд.
Тулгар төрийн 820, Улс хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолын арга хэмжээанд манай холбооны 100 хос бүжигчид оролцох болсныг та бүхэн мэдэж байгаа. Улсын баяр наадмын арга хэмжээг удирдан зохион байгуулах ерөнхий найруулагч,туслах найруулагч нар өчигдөр орой биднийг хүлээн авч уулзан бэлтгэл зохион байгуулалт үүрэг хариуцлагыг танилцуулж гэрээ байгууллаа. Тэгээд бүжигчдийн бэлтгэл сургууль,өрөлтийн поргон 6 сарын 10-аас эхлэн хийгдэх болсон тул ,одоогоор цаг хугацаа, зардал төсөв нь эцэслэн шийлдэгдээгүй байгаа манай 10-р их наадам 6,7-р с ард явах боломжгүй болон хойшлогдож байгааг зарлан мэдэгдэж байна. Нээлтийн ёслолд оролцох тамирчид өдөр бүр шахам бэлтгэл сургууль хийх тул хөдөө орон нутгаас орох хүсэлтэй тамирчдад хүндрэлтэй байх болно гэдгийг анхаараарай.
Бэлтгэл сургалтад 60-аас доош насны хос тамирчдыг өөрсдийн сайн дурын үндсэн дээр бүртгэх ажлыг Зөвлөх багш Д.Сувдаа, Фокстрот клуб С.Одхүү нар хариуцаж байгаа болно.

Address

Хан-Уул дүүрэг, МҮОХ-ны байр 208 тоот
Ulaanbaatar
976-21

Telephone

+97699521504

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Нийтийн Бүжгийн Спортын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Нийтийн Бүжгийн Спортын Холбоо:

Shortcuts

Share