Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Call Website Contact the organization

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Ажилтан, албан хаагчдын нэгдмэл дуу хоолой.
#Эрхийг хамгаална! #Эв нэгдлийг бэхжүүлнэ! #Ирээдүйг хамтдаа бүтээнэ!

📍 ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНХөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” зөвлөгөөнМонголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ХБНГУ-ын Фр...
27/10/2026

📍 ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” зөвлөгөөн

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран Хангайн бүсийн аймгуудад хөдөлмөрлөх эрх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгуулж байна.

📅 Зөвлөгөөний хуваарь

🔹 2026 оны 10 дугаар сарын 26–27 — Баянхонгор аймаг

🔹 2026 оны 10 дугаар сарын 28–29 — Өвөрхангай аймаг

🔹 2026 оны 10 дугаар сарын 30–31 — Архангай аймаг

🔹 2026 оны 11 дүгээр сарын 02–03 — Завхан аймаг

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, гаргасан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтдаа ажиллана.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

БАЯНХОНГОР АЙМАГТ “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАМонголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (М...
27/10/2026

БАЯНХОНГОР АЙМАГТ “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөнийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

МҮЭХ-ны удирдлагуудын Хангайн бүсэд ажиллаж буй энэ удаагийн уулзалтад Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцож, хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Зөвлөгөөний гол зорилго нь **хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны улсын хэлэлцээрийг сурталчлан, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд** чиглэв.

Мөн Хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандууллаа

Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин болон төрийн үйлчилгээний салбаруудад байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Цалин хөлсний асуудлаар тодорхой ахиц гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй байгааг оролцогчид онцолсон юм. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын санхүүжилт, тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг хөндлөө.

Мөн МҮЭХ 2025 онд хуралдсан ээлжит XXV их хурлаараа цаашдын зорилго, зорилтоо шинэчлэн тодорхойлж, 2040 он хүртэл баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тусгасан **“Хөгжлийн хөтөлбөр”, “Алсын хараа”** хэмээх хоёр үндсэн бодлогын баримт бичгийг баталсан.

Зөвлөгөөний үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир бодлогын баримт бичгүүдийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг танилцуулж, үндсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо. Мөн бодлогын хэрэгжилтийг тогтмол үнэлж, бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцолсон юм.

Зөвлөгөөний үеэр Ерөнхийлөгч Э.Тамир Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбооны туршлагыг онцоллоо.

Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо нь үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлөх чадамжаараа орон нутгийн ҮЭ-ийн байгууллагуудад жишиг болж байгааг уулзалтын үеэр тэмдэглэв.

Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагаа тодорхой зохион байгуулалтад орж, үр дүнтэй хамтын ажиллагааны туршлагыг бий болгожээ.

Уулзалтад оролцсон хөдөлмөр эрхлэгчид МҮЭХ-ны бодлого, зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ гарсан шийдвэрүүдийг бодит үр дүнд хүргэж, хэрэгжилтийг нь эцэслэн хангуулах шаардлагатайг онцоллоо.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир хөдөлмөрчдийн санал, шаардлагыг ажил хэрэг болгох, эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, тэмцлийн үр дүн бодитоор гарч эхэлж буй энэ үед хүрсэн амжилтаа бататгаж, шийдвэр бүрийн хэрэгжилтийн төлөө үргэлжлүүлэн ажиллах нь чухал юм.

Баянхонгор аймагт болсон зөвлөгөөн нь хөдөлмөрчдийн дуу хоолойг сонсох, нийгмийн түншлэгч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр бодит үр дүнд хүрэхэд чиглэсэн үр өгөөжтэй уулзалт боллоо.

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, гарсан шийдвэр бүрийг бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтдаа ажиллана. #МҮЭХ #хөдөлмөрлөхэрх #нийгмийнтүншлэл

 📌ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНАЖендэрийн эрх тэгш байдлыг ...
27/10/2026


📌ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байрны дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, ажилтан бүрийн ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих зорилгоор “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн анхны уулзалт өнөөдөр боллоо.
✅Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Жендэрийн үндэсний хорооны 2026 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хурлаар баталсан бөгөөд өнөөдрийн уулзалтаар Монгол Улсад ажилласан Канадын Мэрит төслийн зөвлөх Дуглас Армурын дүгнэлт, зөвлөмжийг сонсож, бодлогын хэрэгжилтийн төлөвлөгөөний төсөл боловсруулах талаар санал солилцлоо.
✅Уулзалтаар орчин үеийн хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй ажлын ачаалал, ажлын байрны дарамт шахалт, гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэх боломж, ажилтан гэр бүлдээ болон үр хүүхдийнхээ хөгжил, боловсролд зарцуулах цагийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх хэрэгцээг онцоллоо.
✅Канадын Мэрит төслийн зөвлөх Дуглас Армурын танилцуулсан дүгнэлт, зөвлөмжид жендэрийн мэдрэмжтэй ажлын байр нь зөвхөн ялгаварлан гадуурхалтаас ангид байхаар хязгаарлагдахгүй, харин ажилтан бүрд аюулгүй, тэгш, хүндэтгэлтэй орчин бүрдүүлж, ажил, амьдралын тэнцвэрийг дэмжсэн байгууллагын соёл, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатайг онцоллоо.
✅Төлөвлөгөөг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид ажлын байрны өнөөгийн нөхцөл байдлын суурь судалгаа хийх, оролцогч талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах бүтцийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
📍Талууд ажил олгогчийн үүрэг, хариуцлага, ажилтны оролцоо, ажлын зохион байгуулалт, гэр бүлийн хэрэгцээг харгалзсан зохицуулалтыг тодорхойлж, хамтын ажиллагааны хүрээнд бодит үр дүнд хүрэхийн чухлыг тэмдэглэлээ.
🤝Уулзалтад Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна.
✅МҮЭХ-ноос Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, НБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Сэндэнборгил нар оролцож, ажилтны эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амьдралын тэнцвэрийг дэмжсэн бодлогын хэрэгжилтэд ҮЭ-ийн оролцоог хангах чиглэлээр санал солилцлоо.

📌Ажил, амьдралын тэнцвэр бол зөвхөн ажилтны хувийн асуудал биш. Энэ бол ажил олгогч, ажилтан, төрийн хамтын хариуцлага юм.

#МҮЭХ #ЖендэрийнТэгшБайдал #АжилАмьдралынТэнцвэр #ЗохистойХөдөлмөр

МҮЭХ-НЫ УДИРДЛАГУУД ХАНГАЙН БҮСЭД АЖИЛЛАЖ, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА Монголын Үйлдвэрчний эвлэлийн холб...
26/10/2026

МҮЭХ-НЫ УДИРДЛАГУУД ХАНГАЙН БҮСЭД АЖИЛЛАЖ, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд Хангайн бүсэд ажиллаж, гишүүн байгууллагууд, анхан шатны ҮЭ-ийн нэгжийн төлөөлөлтэй уулзан, санал солилцож байна. Бүсийн уулзалтыг Баянхонгор аймгаас эхлүүллээ.
Уулзалтын үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир 2025 онд хуралдсан МҮЭХ-ны ээлжит XXV их хурлаас баталсан 2040 он хүртэлх “Хөгжлийн хөтөлбөр”, “Алсын хараа” бодлогын баримт бичгүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй ажлуудын уялдаа холбоо, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөр нь дөрвөн үндсэн зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнг тодорхойлсон бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг даван туулах, гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн Баянхонгор аймагт “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнөөр хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрийг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна. Тус зөвлөгөөнд МҮЭХ, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбоо болон холбогдох байгууллагуудын нийт 35 төлөөлөгч оролцож байна.
МҮЭХ-ны удирдлагуудын Хангайн бүсийн уулзалт 2026.10.30нд Архангай аймагт үргэлжилнэ.
#МҮЭХ #ХөдөлмөрлөхЭрх #НийгмийнТүншлэл #ХангайнБүс #БаянхонгорАймаг

23/10/2026

🤝ХЭЛЭЛЦЭЭРЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА❗️✊

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-9, МҮЭХ-ны төв байр
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

70112128

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо:

Shortcuts

Share