Цэвэршилт ба даавар- Menopause, Andropause and Hormones

Цэвэршилт ба даавар- Menopause, Andropause and Hormones Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цэвэршилт ба даавар- Menopause, Andropause and Hormones, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

Цэвэршилт бол зөвхөн эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал биш. Цэвэршилтийн өмнөх болох дараах үеийн хам шинжийг судалгаанд суурилсан дааврын эмчилгээний аргаар өөрт зовиур багатай даван туулах мэргэжлийн эмчийн зөвлөгөөг энэ хуудсаар дамжуулж хүргэх болно.

27/03/2025
20/03/2025

Цэвэршилт нь эмэгтэй бүрт өөр насанд нь тохиолдож, өөр өөр шинж тэмдэгтэй илэрдэг. Тиймээс та өөрт тохирох арга барилаар энэ “шилжилтийн үе”-ийг давах туулах нь зүйтэй. Дараа дараагийн цуврал рийлээр цэвэршилт эмэгтэйн бие махбодь болоод сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг та бүхэндээ хүргэх болно. Stay tuned 🙋🏻‍♀️💞

20/03/2025

Цэвэршилт нь амьдралд тохиолдох нэгэн шилжилтийн үе билээ. Энэ үед эмэгтэйчүүд мэдээлэлтэй байхаас гадна эрчүүд маань ч гэсэн мэдээлэл, мэдлэгтэй байснаар энэ үеийг ханьтайгаа хялбараар даван туулах болно. Та цуврал болж гарах цэвэршилтийн рийлүүдийг үзэж мэдээлэл авч байгаарай. Хамтдаа байхдаа бид бүх зүйл дээр хүчтэй 💪👌

ЦЭВЭРШИЛТ СЭТГЭЛ ЗҮЙ, ЗАН АРАНШИНД НӨЛӨӨЛӨХ НЬ:Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин буурснаас үүдэлт...
04/11/2024

ЦЭВЭРШИЛТ СЭТГЭЛ ЗҮЙ, ЗАН АРАНШИНД НӨЛӨӨЛӨХ НЬ:

Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин буурснаас үүдэлтэй сэтгэл санааны өөрчлөлт явагддаг нь эмэгтэйчүүдэд тохиолддог асуудлын нэг хэсэг юм.
Сэтгэл зүй, зан төлөв, сэтгэхүйд дараах шинж тэмдгээр илэрнэ:
• Тайван биш болох
• Сэтгэлийн дарамттай байх
• Зан араншин тогтворгүй болж өөрчлөгдөх
• Аливаад түрэмгий ууртай хандах
• Юманд төвлөрч чадахгүй эсвэл мартамтгай болох
• Ядрах, хөдөлмөрийн чадвар буурах
• Сэтгэл санаа тавгүйтэх
• Аливаа асуудалд хэт эмзэг хандах г.м.

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг даван туулах нь:

Ууртай эсвэл уйтгар гунигт автах нь цэвэршилтийн үе дахь сэтгэл хөдлөлийн хамгийн түгээмэл шинж байдаг. Гэсэн ч энэ бүхнийг даван туулахын тулд амьдралын хэв маягаа өөрчилж тайвшрах, стрессээс зайлсхийх аргаа олж энэ үеийг даван туулах хэрэгтэй.
Дааврын тэнцвэргүй байдлаас үүсэх сэтгэлийн санааны тайван бус байдалд дараахь аргаар өөртөө туслаарай:
• Иог болон бясалгал, хөдөлгөөнт дасгал хийх
• Эрүүл хоолны дэглэм барих
• Архи болон спиртийн төрлийн хэрэглээг багасгах
• Үр дүн харагдах ач холбогдолтой зүйлийг хийж бүтээхийг төлөвлөх
• Гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр дотно байж, сэтгэл гутралаас сэргийлэх
Хэдийгээр гутранги байх нь цэвэршилттэй холбоотой биш ч олонх эмэгтэйчүүд үүнийг цэвэршилттэй холбон тайлбарладаг. Цэвэршилтийн үед эмэгтэйчүүдэд нойргүйдэл их тулгардаг. Тэдний ихэнх нь шөнө хангалттай нойр авч чаддаггүй бөгөөд энэ нь ихэнхдээ цэвэршилтийн үеийн сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой.
Нойргүйдэлийн шинж тэмдэг нь дараах байдлаар илэрдэг
• Шөнийн нойрноос амралт авч чадалгүй ядарч сэрэх
• Шөнө дунд олон удаа сэрж, байнга хөрвөөж үүр цайлгах
• Өглөө маш эрт сэрэх г.м.

Нойргүйдэлд зөвлөх нь:

• Өдрийн цагаар унтахгүйг хичээх
• Дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийх
• Архи, кафеин, никотин агуулсан зүйлийн хэрэглээг багасгах
• Унтахад тааламжтай нөхцлийг бүрдүүлж, өрөөгөө агааржуулах
• Нойроо хүрсэн үедээ орондоо орох
• Унтахаасаа өмнө шүршүүр эсвэл ваннд орох
• Орондоо зурагт үзэх, хооллохгүй байх
• Тогтмол цагт унтаж хэвших
• Нойрны эм хэрэглэх зуршлаас татгалзах
Сэтгэл мэдрэлийн болон нойргүйдлийн гүн хямрал цэвэршилтийн хүнд хам шинжийн хамт илэрч байвал мэргэжлийн эмчид хандан тохирсон эмчилгээ болон орлуулах даавар эмчилгээний хэлбэрийг сонгон эхлэх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг даван туулах нь:Ууртай эсвэл уйтгар гунигт автах нь цэвэршилтийн үе дахь сэтгэл хөдлөлийн х...
04/11/2024

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг даван туулах нь:
Ууртай эсвэл уйтгар гунигт автах нь цэвэршилтийн үе дахь сэтгэл хөдлөлийн хамгийн түгээмэл шинж байдаг. Гэсэн ч энэ бүхнийг даван туулахын тулд амьдралын хэв маягаа өөрчилж тайвшрах, стрессээс зайлсхийх аргаа олж энэ үеийг даван туулах хэрэгтэй.

Хэдийгээр гутранги байх нь цэвэршилттэй шууд холбоотой биш ч олонх эмэгтэйчүүд үүнийг цэвэршилттэй холбон тайлбарладаг. Цэвэршилтийн үед эмэгтэйчүүдэд нойргүйдэл их тулгардаг. Тэдний ихэнх нь шөнө хангалттай нойр авч чаддаггүй бөгөөд энэ нь ихэнхдээ цэвэршилтийн үеийн сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой байдаг.

Цэвэршилт зан төлөв, сэтгэл зүйд нөлөөлөх нь Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин буурснаас үүдэлтэй...
03/11/2024

Цэвэршилт зан төлөв, сэтгэл зүйд нөлөөлөх нь

Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин буурснаас үүдэлтэй сэтгэл санааны өөрчлөлт явагддаг нь эмэгтэйчүүдэд тохиолддог томоохон асуудлын нэг хэсэг юм.
Сэтгэл зүй, зан төлөв, сэтгэхүйд дараах шинж тэмдгээр илэрнэ:

25/10/2024

Дааврын эмчилгээ эрэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар ярьж байна.

25/10/2024

Алдартнууд цэвэршилтийн талаар юу ярив?

24/10/2024
Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 49 гэсэн судалгаа бий. Хэрвээ 40-45 наснаас өмнө цэвэршилт явагдвал эрт цэ...
24/10/2024

Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 49 гэсэн судалгаа бий. Хэрвээ 40-45 наснаас өмнө цэвэршилт явагдвал эрт цэвэршилт гэх бөгөөд 40 наснаас өмнө цэвэршвэл хэт эрт цэвэршилт гэж тооцдог. Орчин үед цэвэршилтийн нас залуужиж байгаа нь тун харамсалтай. Цэвэршилт нэгэнт эхэлсэн бол хэзээ ч эргэхгүй үйл явц байдаг. Тиймээс эмэгтэйчүүд өөрийн карьер, гэр бүл төлөвлөлтдөө анхаарч амьдралын чанараа дээшлүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй гэж эмч зөвлөж байна.

Эрт цэвэршихэд удамшлаас гадна сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочрол, хэт туранхай байх, дархлалын өвчнүүд, өндгөвч болон саваа өвчний улмаас эрт авахуулах, архи тамхины хэт их хэрэглээ зэрэг нөлөөлдөг гэж үздэг ч яагаад эрт цэвэршдэг эхэлдэг тодорхой шалтгааныг олоогүй л байна. Эрт цэвэршилтийн шинж тэмдэг хэвийн цэвэршилттэй ерөнхийдөө адилхан байдаг.

Эрт цэвэршилтийг оношлоход хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийж, бамбайн эмгэг, өнчин тархины хорт хавдар, дааврын өөрчлөлт гэх мэт эмгэг байгаа эсэхийг шалгаж цусны нарийвчилсан шинжилгээ хийдэг. Мөн эстроген дааврын нэг хэлбэр болох эстрадиолын хэмжээг цусны шинжилгээгээр шалгаж, 36мл-с доош байвал цэвэршиж эхэлж байгаа дохио гэж ойлгож болно. Түүнчлэн фоликул сэдээгч дааврын (ФСД) хэмжээг цусанд үзэж, хэмжээ нь 30-40мIU/мл болон түүнээс дээш болсон тохиолдолд энэ нь цэвэршсэнийг нотлох үзүүлэлт болдог байна.

Эстроген дааврын ялгарал бууралт эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөл зэрэг олон эмгэгүүдийн эрсдэл ихэсдэг. Мөн өндгөвч болон бүдүүн гэдэсний хавдар, шүд, буйлны үрэвсэл, нүд цийх зэрэг өвчнүүдийн эрсдэл эстроген уналтаас болж нэмэгддэг.

Эрт цэвэршилтийн уршгаар ажил амьдралын хэвийн байдлыг хадгалахад бэрхшээлтэй болвол үүсэж болох эрсдэлийг сайн хянах зорилгоор эмч нар даавар нөхөх эмчилгээг санал болгодог болсон байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэвэршилт ба даавар- Menopause, Andropause and Hormones posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share