Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA
Call Website Contact the organization

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага

20/10/2026
Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгууллааМонгол Улсын харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгуул...
19/10/2026

Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгууллаа

Монгол Улсын харилцаа холбооны салбарын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх зорилгоор Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо (МНХ)-г үүсгэн байгуулах анхдугаар Их хурал өнөөдөр (2026.10.19) амжилттай зохион байгуулагдлаа.

Тус холбоог дараах таван байгууллагын санаачилгаар үүсгэн байгуулсан юм. Үүнд:

• Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци
• Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний ассоциаци
• Монголын олон суваг дамжуулагчдын холбоо
• Мэдээлэл холбооны дэд бүтэц, угсралтын ажил эрхлэгчдийн холбоо
• Монголын оюуны өмч хамгаалах холбоо

Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдсанаар салбарын байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, гишүүдийн нийтлэг эрх ашгийг нэгдсэн байдлаар төлөөлөн хамгаалах боломж бүрдэж байна. Түүнчлэн салбарын бодлого, хууль тогтоомж, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, байр суурийг нэгтгэн илэрхийлэх, технологийн хөгжил, инновац болон хүний нөөцийн чадавхыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.

Анхдугаар Их хурлаар холбооны дүрмийн төслийг хэлэлцэн баталж, удирдах болон хяналтын бүтцийг бүрдүүлэн, холбооны ерөнхийлөгчийг сонгож, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойллоо.

#ХарилцааХолбоо #мэргэжлийннэгдсэнхолбоо #ХамтынАжиллагаа

15/10/2026

Харилцаа холбооны салбарын Мэргэжлийн нэгдсэн холбооны үүсгэн байгуулагчдын Анхдугаар хурал.

Хэзээ: 2026.10.19 | 09:00
Хаана: Монгол Шуудангийн байр

Шилэн кабель болон дамжуулах сүлжээний саатлыг бууруулах асуудлаар санал солилцов.Суурьшлын бүсийн тэлэлт, сүлжээний хам...
07/10/2026

Шилэн кабель болон дамжуулах сүлжээний саатлыг бууруулах асуудлаар санал солилцов.

Суурьшлын бүсийн тэлэлт, сүлжээний хамрах хүрээ болон үйлчилгээний төрөл нэмэгдэхийн зэрэгцээ барилга, зам гүүр, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаатай холбоотойгоор шилэн кабель, дамжуулах сүлжээний гэмтэл эрс өсөж, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдалд сөргөөр нөлөөлөх болсон байна.

Энэ хүрээнд уулзалт зохион байгуулж, харилцаа холбооны байгууллагуудын суурин (fixed) болон хөдөлгөөнт (mobile) сүлжээ хариуцсан ИТА-н төлөөллүүд оролцож дараах асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:
• Гэмтэл, саатлын хохирлыг үнэлэх аргачлалыг эргэн харах;
• Төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн сангуудыг sync-лэх;
• Үйлчилгээ эрхлэгчдийн гэрээнд SLA зохицуулалтыг сайжруулах;
• Нийтэд мэдээлэл түгээх, хэрэглэгчдийн боловсролын талаар

Уулзалтаар талууд төлөвлөлт, үйл ажиллагаагаа уялдуулж, цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

МНХ-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛООМэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо (МНХ)-г үүсгэн байгуулах Их хур...
06/10/2026

МНХ-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Мэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо (МНХ)-г үүсгэн байгуулах Их хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зохион байгуулах комиссын хурал 10 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Хурлаар Их хурлыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хуваарилан ажиллахаар боллоо.

#МэргэжлийнНэгдсэнХолбоо #ХарилцааХолбоо #ХамтынАжиллагаа

Зээлийн мэдээллийн талаар өглөөний уулзалт зохион байгууллааСайнскор ЗМС, МХОА болон үүрэн холбооны операторуудын төлөөл...
02/10/2026

Зээлийн мэдээллийн талаар өглөөний уулзалт зохион байгууллаа

Сайнскор ЗМС, МХОА болон үүрэн холбооны операторуудын төлөөлөл зээлийн мэдээллийн салбарт үүсэж буй зохицуулалтын өөрчлөлт, мэдээллийн чанар болон өгөгдлийн шинэ боломжийн талаар өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар:
🔹 Зээл, төлбөрийн мэдээллийн чанар, стандартыг сайжруулах;
🔹 Төлбөрийн үүргийн мэдээллийн тасралтгүй, найдвартай нийлүүлэлтийг хангах;
🔹 Өгөгдөл нийлүүлэх урсгалыг өөрчлөх;
🔹 Хэрэглэгчийн санхүүгийн зан төлөвийг илүү бодитой үнэлэх алтернатив зээлийн оноо (Alternative Credit Scoring) хөгжүүлэх;
🔹 Алтернатив оноог ашиглан төлбөрийн сахилга батыг сайжруулах, муу авлага болон зээлийн эрсдэлийг бууруулах;
🔹 Зээлийн мэдээллийн болон нээлттэй банкны эрх зүйн шинэчлэлд мэдээлэл, холбооны салбарын онцлог, саналыг тусгах зэрэг чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ хүрээнд “Өгөгдлийн чанар → алтернатив зээлийн оноо → эрсдэлийн зөв үнэлгээ → муу төлөлт, авлагын бууралт” гэсэн үнэ цэнийн гинжин холбоог бий болгож, харилцаа холбооны салбарын өгөгдлийг илүү үр ашигтай ашиглах боломжийг хамтран судлахаар боллоо.

Уулзалтад Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, МХС, Сайнскор компанийн төлөөлөл болон МХОА-ийн төлөөлөл оролцлоо.

#мхоа #зээлийнмэдээлэл

02/10/2026

📣 МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ИХ ХУРАЛ ТОВЛОГДЛОО

Харилцаа холбооны салбарын мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах Их хурал 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл:
https://www.facebook.com/share/p/1DXjDyMH78/?mibextid=wwXIfr

#МэргэжлийнНэгдсэнХолбоо #ХарилцааХолбоо #ХамтынАжиллагаа

📣 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ИХ ХУРАЛСалбарын мэргэжлийн нэгдсэн холбоодыг И...
29/09/2026

📣 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ИХ ХУРАЛ

Салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодыг Их хуралд оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.

📌 Арга хэмжээний тов:
📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 19 | 09:00 цагт
📍 Хаана: "Мэдээлэл Холбооны Сүлжээ" ХХК | хурлын танхим

Дэлгэрэнгүй мэдээллийг:
📞 7607-9900
📧 [email protected]

#ХарилцааХолбоо #Мэргэжлийннэгдсэнхолбоо #ХамтынАжиллагаа

Address

City Plaza, #302, Seoul Street, Sukhbaatar District, Ulaanbaatar City
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97676079900

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA:

Shortcuts

Share