31/07/2026
Монгол Улсын Их Хурлын гишүүн Отгоны Саранчулуун Камбожийн Хааны Академийн төлөөлөгчдийг 2027 оны 7 сарын 28 өдөр хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид Монголын Сайн Дурынхны Төвтэй хамтран хүний хөгжил, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн сайн сайхан байдлыг дэмжих эрх зүйн орчин, хоёр улсын залуучуудын болон соёлын солилцоог өргөжүүлэх, дипломат хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
УИХ-ын гишүүн О. Саранчулуун Монгол, Камбож хоёр улсын хамтын ажиллагааг боловсрол, соёл, хүний хөгжлийн чиглэлээр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, цаашдын хамтарсан хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тэгш боломжийг бүрдүүлэх, соёлын солилцоог эрчимжүүлэх талаар өөрийн саналыг илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын гадаад хамтын ажиллагааны эрх зүйн орчин, Камбож Улсын хууль эрх зүйн тогтолцоо, түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд (SDGs)-ыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Энэхүү уулзалт нь Монгол, Камбож хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, сайн дурын үйл ажиллагаа, хүний хөгжил, хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болох чухал ач холбогдолтой уулзалт боллоо.