GS1 Mongolia

Call Website Contact the organization

GS1 Mongolia The Global Language of Business/Бизнесийн глобал хэл Бизнесийн глобал хэл/The Global Language of Business

🔜   Ус, ундаа, жүүс болон чихэр, чихэр орлуулагч үйлдвэрлэгч, импортлогч нарт зориулсан сургалт, уулзалтад урьж байна.🔜 ...
08/10/2026

🔜 Ус, ундаа, жүүс болон чихэр, чихэр орлуулагч үйлдвэрлэгч, импортлогч нарт зориулсан сургалт, уулзалтад урьж байна.

🔜 УИХ-ын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон бие нэгжид 2027 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан.

🔜 Тус уулзалт, сургалын онцлог нь ТЕГ-ын төлөөлөл ирж тус хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дүрэм журам, процессын талаар нийт ус, ундаа, жүүс болон чихэр, чихэр орлуулагч үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст мэдээлэл хүргэх зорилготой юм.

Сургалтын сэдэв:

1. ОАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт: чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус, жүүс.. /Татварын Ерөнхий газрын төлөөлөл/

2. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт: патент, барааны тэмдэг, газарзүйн заалт, хайлт, ач холбогдол
/ОӨ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөл/

3. GS1 систем, зураасан кодны хэрэглээ, стандарт, ач холбогдол /GS1 Монгол” ТББ-ын төлөөлөл/

Та доорх линк дээр дарж сургалтад бүртгүүлнэ үү.
https://forms.gle/pF1ZVjyxwjfARZQx6

Холбоо барих утас: 99069979, 77000865, [email protected]

🆕 Амжилттай захирлуудаас суралцъя!🌐 "CEO Talk" ярилцлагын дараагийн зочноор “Бизнес Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О...
07/10/2026

🆕 Амжилттай захирлуудаас суралцъя!

🌐 "CEO Talk" ярилцлагын дараагийн зочноор “Бизнес Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюун-Эрдэнэ-ийг онцолж байна.

🌐 Бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст зориулсан ЗӨВЛӨГӨӨ-г доорх линкээр орж үзнэ үү.

https://www.facebook.com/reel/2381136522644607

, , , See less

05/10/2026

🆕 Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргээд,

🆕 CEOTalk # 3️⃣1️⃣ - “Бизнес Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюун-Эрдэнэ-ийг онцолж байна.

, , , ,

🆕. Захирлуудад зориулсан Бизнес аялалд урьж байнаCanton Fair-ийн олон мянган үйлдвэрлэгчийн дундаас хэнтэй уулзахаа хайж...
02/10/2026

🆕. Захирлуудад зориулсан Бизнес аялалд урьж байна

Canton Fair-ийн олон мянган үйлдвэрлэгчийн дундаас хэнтэй уулзахаа хайж цаг алдах шаардлагагүй. Энэ аялалд та бизнестээ хэрэгтэй үйлдвэр, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө урьдчилан сонгоно. Уулзалт, маршрут, зохион байгуулалтыг бид хариуцаж, таныг зорьсон газарт тань хүргэнэ.

Аяллын товч мэдээлэл

✈️ I аялал: 2026.10.29— 16 захирал
✈️ II аялал: 2026.11.05 — 16 захирал
📍 Guangzhou, Zhongshan, Shenzhen (China)
🗓 6 шөнө, 7 өдөр

Аялалд юу багтах вэ?

🤝 Таны сонгосон үйлдвэрүүдэд очиж, үйлдвэрийн эзэн, удирдлага, экспортын хариуцсан ажилтантай B2B уулзалт хийнэ.

🤝 Хятад хэлтэй мэргэжлийн хөтөч 5 өдрийн турш туслана.

🤝 Үйлдвэрлэлийн салбарын 16 компанийн захиралтай танилцаж, хамтын ажиллагаа, борлуулалтын шинэ боломж нээнэ.

🤝 Гуанжуд худалдан авалт, гэрээ хийсэн бол тээвэр, хил гааль, бичиг баримтын бүрдүүлэлтийг U TOUR Universe-ийн багт даатгах боломжтой

🤝 Ажлын дараа 2 өдрийн экстрим аялал
Үзэх үйлдвэрүүдээ сонгоно уу Эцсийн маршрутыг оролцогчдын сонголтод үндэслэн гаргана. Та доорх линкээр орж сонирхож буй үйлдвэрийн чиглэлээ сонгоно уу. Бөглөхөд 3–5 минут орно.

👉 Үйлдвэр сонгох хуудас: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc6tYa5DK5ebwWSmQPHxebLUHFuzx0ccgqE9EJbiq7Rp6QSvA/viewform

🟠 2026 Q3 NEWSLETTER🟠 2026 оны 3-р улирлын цахим сонины шинэ дугаартай дараах линк дээр дарж танилцана уу?https://shortu...
30/09/2026

🟠 2026 Q3 NEWSLETTER

🟠 2026 оны 3-р улирлын цахим сонины шинэ дугаартай дараах линк дээр дарж танилцана уу?
https://shorturl.at/f3x7G

See less

🌐 ДИЖИТАЛ ХУВЬСГАЛ БА БАЙГАЛЬ ОРЧИН✅ Сав баглаа боодлыг дахин боловсруулах салбарт гарсан шинэ нээлт Их Британд айл өрхү...
28/09/2026

🌐 ДИЖИТАЛ ХУВЬСГАЛ БА БАЙГАЛЬ ОРЧИН

✅ Сав баглаа боодлыг дахин боловсруулах салбарт гарсан шинэ нээлт

Их Британд айл өрхүүд жилд 100 тэрбум орчим ширхэг хуванцар сав баглаа боодол хаядаг бөгөөд 2022 онд үүний дөнгөж 44 хувийг дахин боловсруулсан байна. Байгаль орчны энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Ocado Retail, Polytag болон GS1 UK байгууллагууд хамтран технологийн шийдлийг ашиглан дахин боловсруулалтын салбарт шинэ стандарт тогтоож эхэлсэн.

1. Цар хүрээ ба хэрэглэгчдийн хандлага

Өнөөдөр Их Британид нэг өрх долоо хоногт дунджаар 66 ширхэг хуванцар хог хаягдал гаргаж байна. Хэрэглэгчдийн 70 хувь нь брэндүүдийг сав баглаа боодлын хог хаягдалдаа илүү хариуцлагатай хандах ёстой гэж үзэж байгаа бол 58 хувь нь байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлын төлөө илүү төлбөр төлөхөд бэлэн байна гэжээ. Энэхүү эрэлт хэрэгцээ нь үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлага болон буцаан олгох схем (DRS) зэрэг шинэ хууль тогтоомжуудтай нийцэж байгаа юм.

Мэдээний дэлгэрэнгүйг доорх линк дээр дарж үзнэ үү..
https://www.gs1mn.org/news/p/4527

2026.09.24🤝 Монголын хоолзүйчдийн холбоо Mongolian dietetic association-ны хамт олонтой уулзалт хийлээ. 🟧 GS1 Mongolia а...
25/09/2026

2026.09.24

🤝 Монголын хоолзүйчдийн холбоо Mongolian dietetic association-ны хамт олонтой уулзалт хийлээ.

🟧 GS1 Mongolia аппликейшн, тухайн барааны зураасан кодоор дамжуулан хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх, мөн мэргэжлийн хоол зүйчидтэй хамтран олон нийтийн хоол тэжээл, эрүүл хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хоол, тэжээлийн боловсролыг дэмжих, зөв, бодит мэдээлэл өгөх чиглэлээр хамтран ажилланаа.

🟧 Хэрэглэгч хүнсээ сонгохдоо тухайн бүтээгдэхүүний талаар илүү их мэдээлэлтэй, ойлголттой сонголт хийдэг болоход энэ ажил маань чиглэх юм.

Өчигдөр энэхүү том ажлынхаа эхлэлийг тавилаа.

Та ч гэсэн GS1 Mongolia АПП--ыг татаж https://onelink.to/fkc542 хэрэглэж буй барааныхаа баркодыг уншуулан аль улсын ямар компаний бүтээгдэхүүн, шим тэжээл, орц найрлагыг нь шалгаад үзээрэй!!!

21/09/2026

Өнөөдрийн дугаарт “GS1 Mongolia ТББ”-ын захирал Ш.Цэвэлсайхантай ярилцлаа. Ярилцлагыг онцгой эрхтэйгээр ORI-оос нөхөж үзэх боломжтой.

Terminal 1.0 таныг хөтөлнө



https://www.facebook.com/mongoltv?mibextid=LQQJ4d

Ганцаарчилсан зөвлөгөөнд идэвхтэй оролцоорой!
18/09/2026

Ганцаарчилсан зөвлөгөөнд идэвхтэй оролцоорой!

📌ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Хөрөнгө оруулалт, худалдааны газар, “GS1 Mongolia” ТББ болон “Ландбридж” ХХК-тай хамтран аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулна.

Энэхүү зөвлөгөөгөөр байгууллагын автоматжуулалт, процессын ре-инженерчлэл, баркоджуулалт, бүтээгдэхүүний мөшгөлт (Product Trace & Tracking System), Европын Холбооны бүтээгдэхүүний цахим паспорт, мөн тээвэр зуучийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.

👩‍💼 Зөвлөгөөг "GS1 Mongolia" ТББ-ийн захирал Ш.Цэвэлсайхан “Байгууллагын автоматжуулалт, процессын ре-инженерчлэл, баркоджуулалт, бүтээгдэхүүний мөшгөлт (Product Trace & Tracking System), Европын Холбооны бүтээгдэхүүний цахим паспорт” сэдвээр, “Ландбридж” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Х.Отгонцэцэг “Тээвэр зууч” сэдвээр тус тус өгнө.

Зөвлөгөөний чиглэлүүд:
• Байгууллагын автоматжуулалт, процессын ре-инженерчлэл
• Баркоджуулалт, бүтээгдэхүүний мөшгөлт
• Европын Холбооны бүтээгдэхүүний цахим паспорт
• Тээвэр зуучийн үйлчилгээ
• Дээрх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломж

📅 Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр
📍 Хаана: Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв

Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/r/hdb1ZXTTc2

Бүртгүүлсэн оролцогчдод уулзалтын цагийг утсаар болон цахим шуудангаар мэдэгдэх болно.

✅ Аялангаа, бизнестээ шийдэлтэйгээ ирье…Цоо шинэ бизнес аялалд урьж байна. “Canton Fair"-ийн олон мянган үйлдвэрлэгч дун...
17/09/2026

✅ Аялангаа, бизнестээ шийдэлтэйгээ ирье…

Цоо шинэ бизнес аялалд урьж байна.

“Canton Fair"-ийн олон мянган үйлдвэрлэгч дунд хаана очих, хэнтэй уулзах, юу үзэхээ хайж үнэт цагаа үрэхийн оронд бизнестээ яг хэрэгтэй үйлдвэр, бүтээгдэхүүн, боломж руугаа шууд очвол ямар вэ?
Хятад хэлтэй мэргэжлийн хөтөч танд 5 өдрийн турш тусална гэвэл ямар вэ?

GS1 Mongolia × U TOUR Universe-Аяллын компани хамтран Хүнсний үйлдвэрлэл чиглэлийн компанийн захирлуудад зориулсан цоо шинэ бизнес аялал Guangzhou Business Journey-г зохион байгуулж байна.

Аяллаас давсан туршлага, дурсамж, боломж. Та өөрийн бизнесийн чиглэл, хэрэгцээнд тохирсон үзэх үйлдвэрүүдээ өөрөө сонгоно. Бид уулзалт, маршрут, зохион байгуулалтыг шийдэж, таныг хэрэгтэй газарт тань хүргэнэ.

Ажлаа бүтээхийн зэрэгцээ хамт аялж буй 16 компанийн захиралтай 6 шөнө 7 өдрийг өнгөрүүлж, шинэ харилцаа, хамтын ажиллагаа, борлуулалтын боломжоо тэлнэ. Мөн гадаад харилцаа, олон улсын бизнесийг бодитоор хэрхэн үр дүнтэй хийх туршлагаас суралцана.

Харин ажлын дараа — 2 өдрийн экстрим аялал.
Шинэ газар. Шинэ хүмүүс. Шинэ туршлага.

Хэрэв Гуанжуд худалдан авалт, гэрээ хэлцэл хийвэл тээвэр, хил гааль, бичиг баримтын бүрдүүлэлтээ ч U Tour Universe-ийн багт даатгах боломжтой.

✈️ I аялал: 2026.10.29— 16 захирал
✈️ II аялал: 2026.11.05 — 16 захирал
📍 Guangzhou, China
🗓 6 шөнө · 7 өдөр

Canton Fair биш.
Таны бизнест зориулсан аялал.

Тун удахгүй хөтөлбөр, үнийн санал...

Нэмэлт мэдээллийг 89054060 асуугаарай

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677000865

Alerts

Be the first to know and let us send you an email when GS1 Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to GS1 Mongolia:

Share