31/12/2025
⚡️ХОГВАРТСЫН ШИНЭ ЖИЛ!🎉🎊
Гацуур ногоон мод их танхимд сүндэрлэн заларжээ. Мэдээж энэхүү модыг Хагрид минь л авчирч чадна. Чимэглэх ажлыг харин профессор нар хийжээ.
Эгнүүлэн зассан ширээнүүдэд элдэв янзын гялалзсан хоосон аяга тавга байх агаад сурагч хүүхдүүд өлсөж буй нь илт бололтой арааны шүлсээ гойжуулан суудал дээрээ цайллага эхлэхийг хүлээн сууна. Гэвч цайллага эхлэх хараахан болоогүй. Учир юу вэ гэвэл Хогвартсын захирал профессор Дамблдор баярын цайллагыг нээж үг хэлэх ёстой ажээ. Бүх профессор болон сурагчид байраа нэгэнтээ эзэлжээ. Гялалзсан хундагыг мөнгөн халбагаар гурвантаа хягтнуулахад их танхимд чимээ аниргүй болж тэнд суугаа бүхий л шидтэнгүүд анхаарлаа гоёмсог урт жанч өмссөн сахал нь өвдөг хүртлээ ургасан ч торох зүлгүй харагдах дэлхийн хамгийн хүчирхэг шидтэнд хандуулна. Тэрээр хоолойгоо засаад ЮУНЫ ӨМНӨ ЭНЭ ТАНХИМД ЦУГЛАРСАН НИЙТ БАГШ, СУРАГЧИДДАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ АРД ХОЦОРЧ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ИРЭЭДҮЙ ТА БҮХНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ИД ШИД ХААНА ГЭРЭЛТЭЖ БАЙНА ТЭНД ГЭРЭЛ ГЭГЭЭ ТҮГЭЖ БАЙХ БОЛНО хэмээн цангинасан дуугаар мэндчилээд саваагаараа нэг дохих үед хоосон байсан аяга тавгануудад ер бусын гэмээр янз бүрийн амттан, шинэхэн халуун хоолнууд ярайлган гарч ирэв. Хүүхдүүд гайхах өлсөх зэрэгцэн халбага сэрээгээ хянгануулав цайллага нэгэнтээ эхэлжээ. Хүүхдүүд дундаас онцгойрох нэгэн жаал бол Харри Поттер билээ. Тэрээр хулууны шүүс ууж буй харагдах бөгөөд түүний хажууд найз Рон Уисли суух бөгөөд ам дүүрэн идэх зүйлтэй ч гартаа мөн тахианы мөч барьсан байв. Роны хажууд түүний эв хавгүй байдлыг харж цэгцтэйхэн идэхийг сануулан суугаа охин бол Хэрмони Гренжер юм. Тиймээ энэ мөчийг та нүдээ анин төсөөлөөд үз. Алтан гурвалын нөхөрлөл, Дамблдорын ухаалаг мэргэн үгс гэх мэт халуун дотно санагдахгүй байна гэж үү. Шинэ жилийн баяр бол шидтэнгүүдийн хувьд ч тэр эгэл жирийн хүмүүсийн хувьд ч тэр хамгийн хүсэн хүлээдэг баяр билээ.
Та нар Хогвартсын их танхимд суугаад шинэ жил тэмдэглэж байнаа гээд төсөөлөөд үздээ. Гэр бүлтэйгээ эсвэл найзуудтайгаа элдвийг ярилцаж инээж хөхрөн ирээдүйн талаараа ярилцан суух шиг сайхан зүйл байхгүй гэж үү.
Шинэ жилийн баяр бол ийм л онцлогтой баяр юм. Нийт Поттерхэйдүүддээ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.❤️💛💚💙
2026 ондоо алаад өгөөрэй чи чаднаа🫡