ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Call Website Contact the organization

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн (Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences)

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА – ШИНЭ СУДАЛГАА семинар боловМонгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор ...
23/09/2026

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА – ШИНЭ СУДАЛГАА семинар болов

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Мөнхжаргалын Базаррагчаа 2026.09.23-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Судлаачийн шинэ санаа - шинэ судалгаа” семинарт “Монгол хэл шинжлэлийн судалгааны цаашдын чиг хандлага” сэдвээр лекц уншлаа.
М. Базаррагчаа бол монгол хэлний авиа зүй, бүтээвэр зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй, үгийн гарал судлал, монгол хэл заах арга зэрэг судалгааны өргөн хүрээнд ажиллан, Монголын орчин үеийн хэл шинжлэлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

23/09/2026

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА - ШИНЭ СУДАЛГАА семинар

Энэ семинар 410 тоот хурлын танхимд болно.
23/09/2026

Энэ семинар 410 тоот хурлын танхимд болно.

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА - ШИНЭ СУДАЛГАА семинар болно.

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА - ШИНЭ СУДАЛГАА семинар болно.
21/09/2026

СУДЛААЧИЙН ШИНЭ САНАА - ШИНЭ СУДАЛГАА семинар болно.

21/09/2026
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ:  ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЛАВЛАХ ТОЛЬ БИЧИГ  🔹 ШУА-ийн грант төслийн дэмжлэгээр “Зөв бичих дүрмийн лавлах тол...
19/09/2026

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ:

ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЛАВЛАХ ТОЛЬ БИЧИГ

🔹 ШУА-ийн грант төслийн дэмжлэгээр “Зөв бичих дүрмийн лавлах толь бичиг” (А5, 418 нүүр) хэмээх нэгэн шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа. Хэл зохиолын хүрээлэн нь “Монгол хэлний тухай хууль”-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын хувьд өдөр тутмын суурь судалгааны ажлаас гадна нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх, сургалт зохион байгуулах, хүүхэд залууст эх хэлний мэдлэг түгээх зэрэг олон үүрэгтэйбайдаг билээ.
🔹 Бүх нийтийн эх хэлний боловсролд зөв бичих дүрмийн мэдлэг нь нэн чухал байдаг тул уг бүтээлийг энэхүү эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийг зорьжээ. Өдөр тутамд хамгийн идэвхтэй хэрэглэгддэг 5000 шахам үгийг давтамжаар нь сонгон авч, зөв бичих дүрмийг энгийн ойлгомжтой тайлбарлаж, толгой үгийг кирилл үсгээр, ард нь монгол бичгийн бичлэгийг хадан хэл зүйн нөхцөлүүдээр хувилгаж дагалдуулснаараа онцлогтой толь бичиг болсон байна. Мөн хүмүүсийн ихээхэн алдаж бичдэг, маргаан дагуулдаг үгсийг ч багтаажээ.
🔹 Аливаа хэл нь амьд учраас байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд хэсэг хугацааны дараа хүмүүс их төлөв сонсгол, дуудлагаараа бичдэг болсноор нэг үгийг олон янзаар бичих, ингэснээр зөв бичих дүрэм өөрчлөгдсөн мэт төөрөгдөл үүсэх нь бий. Үүнийг цэгцлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг 2018 онд батлан гаргасан билээ. Зөв бичих дүрмийг тухайн хэлтэн ард түмэн бүх нийтээр дагаж мөрдөх үүргийг хуулиар хүлээж байдгийн хувьд энэхүү “Зөв бичих дүрмийн лавлах толь бичиг” ч дээрх журамласан толийг гол тулгуур болгожээ.
🔹 Уг грант төслийн удирдагчаар Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Дашдондогийн Боролзой ажилласан бол редактораар Гэрэлт-Одын Батзаяа (Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор), ЖанцангийнБат-Ирээдүй (Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор) нар тус тус ажиллажээ.

📘📕📆9 сарын 18, 19, 20-нд ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР дээр уулзацгаая.🎊  #Ном #НомынБаяр #Хэлзохиолынхүрээлэн Байршил:https://map...
18/09/2026

📘📕
📆9 сарын 18, 19, 20-нд ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР дээр уулзацгаая.🎊

#Ном
#НомынБаяр
#Хэлзохиолынхүрээлэн


Байршил:

https://maps.app.goo.gl/ZnGXXxzibVNRuyug7?g_st=afm

Address

Баянзүрх дүүрэг, Жуковын өргөн чөлөө, ШУА-ийн нэгдсэн I байр
Ulaanbaatar
ULAANBAATAR,

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн:

Shortcuts

Share