24/03/2024
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургуулийн “Leaders” мэдээ мэдээллийн IT клуб маань анхны үйл ажиллагаагаа 2024.03.07-ний өдөр Монголын сайн дурынхны төвтэй хамтран сургуулийнхаа нийт 9-р ангийнхныг хамарсан “Ирээдүйдээ бэлдэцгээе” чадавхжуулах сургалтыг явуулсан.
Тус сургалтад нийт 9 дүгээр ангийн сурагчдад чиглэсэн 5 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд үүнд:
1. Цогц чадамж ба хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломж
2. Тэтгэлэгт хөтөлбөр ба хувийн туршлага (АНУ, Солонгос)
3. Зан төлөв тодорхойлох (MBTI)
4. Мэргэжил сонголт ба мэргэжлийн чиг хандлага
Тус сургалтын үеэр хамтдаа хөгжилтэй тоглоом тоглон, цагийг зугаатай өнгөрөөхийг хичээсэн ч заалны асуудлаар сургалтыг 1 цагийн дотор дуусгасны дээр бидний төсөөлснөөс олуул байсан учир бага зэрэг асуудал үүссэн. 🥲Гэхдээ дараа дараагийн үйл ажиллагаагаараа бид илүү сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг хийхээр бэлдсээр байна….. 🫶
Дараагийн үйл ажиллагаагаар уулзацгаая.