МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэг

МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэг, Non-Governmental Organization (NGO), Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б. Доржийн гудамж, Монгол цэргийн музей, “Монгол хурандаа” хүндэтгэлийн танхим, Ulaanbaatar.

Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж, тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан болон өдгөө ажиллаж байгаа хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хурандаа” нийгэмлэг 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан боловч, идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй өнөөг хүрчээ. Цаг үеийн байдал, мөрдөс зүүсэн хурандаа нарын

хүсэлтээр тус нийгэмлэг нь, шинэчлэн зохион байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар чуулга уулзалтаа хийж, салбар зөвлөл, бүлэг, хэсэг, клубын системээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

ТА БҮГДИЙГ МӨРДЭС ЗҮҮСЭН САЛБАР САЛБАРЫН ХУРАНДАА НАРЫН БАЯРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯХаврын тэргүүн цагаан барс сарын шини...
25/02/2026

ТА БҮГДИЙГ МӨРДЭС ЗҮҮСЭН САЛБАР САЛБАРЫН
ХУРАНДАА НАРЫН БАЯРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЯ

Хаврын тэргүүн цагаан барс сарын шинийн 14-ний буюу аргын тооллын 3 дугаар сарын 02-ны өдөр Монгол цэргийн "ХУРАНДАА" хэмээх эрхэм хүндтэй цол олгож эхэлсэний 90 жил, “Монгол хурандаа” нийгэмлэг байгуулагдсаны 20 жилийн ой, "Монгол хурандаа” баярын өдөр тохиож байна. Мөрдэс нэгт үе үеийн Эрхэм хурандаа нартаа баярын мэнд хүргэж, ажил амьдрал нь өөдөө, дээшээ дардан байхыг хүсье!

"Монгол хурандаа" нийгэмлэгээс санаачилан зохион байгуулж буй баярын арга хэмжээнд Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж, нэгэн насны амьдралаа зориулсан үе үеийн хурандаа цолтнууд, тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд, бидний хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс зочноор ирэх ажээ.
Баярын арга хэмжээний үеэр “Монгол хурандаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолт сонордуулах нь тус арга хэмжээний нэгэн шигтгээ байх болно.

Ойн хүндэтгэлийн өдөрлөгийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10.30 цагт Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулга (Офицеруудын ордон)-ын байранд эхлэнэ.
Эрхэм Та бүхнийг эл өдөр зохион байгуулагдах баярын нэгдсэн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9911-0652, 9990-3138 утсаар холбогдож авна уу. Түгээгээрэй найзууд аа!

“МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ТҮҮХТ ОЙ УГТСАН АЖЛЫН ХҮРЭЭНД“Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар зөвлөлийн удир...
24/09/2025

ТҮҮХТ ОЙ УГТСАН АЖЛЫН ХҮРЭЭНД

“Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар зөвлөлийн удирдлага 9 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний түүхт 90, “Монгол хурандаа” нийгэмлэгийн 20, нийгэмлэгийн Салбар зөвлөлүүд байгуулагдсаны 10 жилийн ойн түүхт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийж буй ажлынхаа явцыг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд Салбар зөвлөл нь төлөвлөсөн 20 ажлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, Мөнгөнморьт дахь Хорих 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар зэрэг байгууллагад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан хамт олонтой нь уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан “Эх оронч үзэл-Бидний бахархал” зэрэг тодорхой сэдвүүдээр яриа, хэлэлцүүлэг хийж, шилдэг лекц бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Уулзалтад дээрх газар, анги салбарын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн “Монгол хурандаа” нийгэмлэгийн удирдлагатай зөвшилцсөний дагуу гишүүдийн татварын тодорхой хэсгийг дараачийн төлөвлөсөн ажилд зарцуулах нь зүйтэй гэж үзлээ.

БИЧИХ АВЬЯАС ГЭЖ…УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР УУГУУЛ АВЬЯАС БИЛГИЙГ ТОРДДОГӨнөө цагт их утга зохиолд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж, ...
24/09/2025

БИЧИХ АВЬЯАС ГЭЖ…
УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР УУГУУЛ АВЬЯАС БИЛГИЙГ ТОРДДОГ

Өнөө цагт их утга зохиолд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж, галыг нь манаж, манай утга зохиолын нэрд гарч буй өнөө үеийн төлөөлөгчийн нэгэн бол яах ч аргагүй “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар билээ. Тэрээр уншигч олон түмэндээ нэгэнт танигдаж, үнэлэгдсэн нэртэй сайн нийтлэлч, үргэлжилсэн үгийн авьяаслаг зохиогч, олон бүтээл туурвисан эрдэмтэн зохиолч, бичгийн зүтгэлтэн. Ойрд номын хур бууж, Баатар хурандаа маань бүтээлүүдээ уншигч олондоо өргөн барьсан ёстой босоо хийморьтой сайхан өдрүүд байлаа.

Баатар хурандаагийн авьяас билгийг хүн, хүний амьдралын утга учир, учгийг нарийн чадмаг дүрсэлж үзүүлсэн богино өгүүллэгүүдээс нь дутахгүйгээр нээн харуулсан утга зохиолын төрөл зүйл бол түүний романууд юм. Тэрбээр гараас нь дараа дараалан гарч буй туурвисан романуудаараа уншигчдын талархал хүлээж, тэдгээр нь хамгийн эрэлт хэрэгцээтэй, уншигчдын сонирхол татсан бүтээлүүд болжээ.

Ер нь бичнэ гэдэг авьяас болохоос хичээгээд сурчихдаг зүйл биш л дээ. Бичих авьяасыг хүнд бурханаас ховорхон заяадаг, угаасаа дотортой төрдөг. Тэр тусмаа роман бичих амаргүй ажил байх. Тухайн цаг үеийн түүх судлана, олон цаг сууна, бодно, нэгтгэж дүгнэнэ гээд их л тэвчээртэй, ухаан сийрэг, мэдлэгтэй хүний хийдэг ажил.

Зохиолч Ч.Баатар нь зохиол бүтээлээрээ шинэ Монголын төдийгүй гадаадын уншигчдад хүрсэн уран бүтээлч юм. Тэрбээр өөрийнхөө “Босоо хийморь” анхны романаа орос хэлнээ хөрвүүлж, оросын уншигчдын хүртээл болгосныг нь уран бүтээлийн орчуулгынхаа эх суурийг тавьсан гэж хэлж болохоор байна. Номын нээлт нь Улаан-Үд хотноо энэ оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нижгэр сайхан болжээ.

Манай зохиолчдоос дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг дуурсгаж чадсан онцгой гавьяатай олон хүн бий. Маш олон ном, зохиол туурвил, бүтээлүүд дэлхийн 50 шахам хэлнээ нь хэвлэгдэн орчуулагдаж, Монголын орчин үеийн утга зохиолыг гадаад орнуудад таниулан сурталчилжээ. Монгол-Орос ахан дүүсийн эртний хэлхээ холбоо бол яах аргагүй бичиг соёлоор дамжиж ирсэн түүхэн улбаатай. Д.Нацагдоржоос эхлээд манай зохиолчдын олон ном бүтээл орос хэлнээ орчуулагдан бүрэн эхээрээ болон түүвэрлэн сэтгүүлүүдийн дугааруудад нийтлэгдэж байсан.

Уран зохиолын орчуулгын давалгаа өмнөх зуунд ихээхэн эрчтэй байсан боловч 21 дүгээр зуун гарснаар нэлээд саарсан гэж Монголын орчуулагчдын эвлэлийн эрхмүүд үздэг юм билээ. Манай утга зохиол, яг одоо бүтээн туурвиж буй зохиолчдын тухай мэдээлэл ч гадаадын уншигчдад хомс болсон цаг үе. 21 дүгээр зуун гарснаар орос хэл дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнгийн туурвисан “Тэрбумтан” романыг Төрийн шагналт эрдэмтэн, зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн охин, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор, монгол судлаач Анна Цендина (бид нэг сургуульд сурч байлаа) орос хэл рүү хөрвүүлснийг эс тооцвол голдуу тууж, өгүүллэг, яруу найраг орчуулагдсан байдаг байна.

Ийнхүү цоглог, дайчин зохиолчийн маань "Конь удачи. Босоо хийморь" роман нь оросын уншигчдын гарт хүрээд байна. Монголын орчин цагийн зохиолчдын бүтээлүүдийг оросын уншигчдад өргөн барьсан явдал нь манай хоёр орны хооронд бүдгэрч асан утга зохиолын харилцааг сэргээж буйгаараа онцлог ажээ. Мөн түүнчлэн орос хэлээр гарсан гэдэг утгаараа ч олон орны монголч эрдэмтэдэд чухал материал болно гэж бодож байна.

Аливаа улсын соёлын их амжилт, шилдэг уран зохиолын булгийг гадаадын уншигчдад нээж өгөх хэлний хэрмийн түлхүүр нь зохиолч, орчуулагч нарын гарт байдаг. Уул овооноос их цаасан дундаас сайныг нь бэдрэх хүсүүштэй ажил биш байх аа. Нэлээдгүй ийм том романыг орчуулна гэдэг маш том эр зориг, хариуцлага. Орчуулга гэх хүнд хөдөлмөрийн эзэн болж, уран зохиолын төлөө бүхнээ өгөхөд ч бэлэн сэтгэл зүрхнийхээ хүч, өмөг түшгээр ийнхүү "Босоо хийморь" романыг оросын уншигч ард түмэнд хүргэсэн эзэд нь ОХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Бурядын нэрт зохиолч, яруу найрагч, Орос-Монголын яруу найргийн харилцааны элч, шилдэг орчуулагч Цындыма Бабуева орос хэлнээ хөрвүүлж, номын ерөнхий редактораар ОХУ-ын Гавьяат жүжигчин, БНБуриад Улсын хоёр удаагийн Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, яруу найрагч Дорж Норбосампилович Сультимов ажиллажээ. Тэгэхээр оросын уншигчид тун азтай. Тэд бестселлер болоод буй энэхүү романыг уран зохиолын мэдлэгтэй, бэлээхэн орчуулагч, редакторын сонголтоор уншчихаж байна. Номыг бүтээгчдэд мянгантаа талархаж, түмэнтээ мэхийе!

Хэрэв уншигч авхай ТА Ч.Баатар зохиолчийн "Босоо хийморь" хэмээх зохиолыг уншиж үзээгүй бол заавал унших номын тоондоо оруулаарай. Учир нь хүний ертөнцөд сайн, муу гэдэг ойлголт зөвхөн харагдаж буй өнгөн төрхөөр хэмжигддэггүй гэдгийг та энэ зохиолоос мэдрэх болно. Миний бие ч гэсэн энэ зохиолыг орчуулсан хэл дээр нь улам илүүгээр танилцах юм сан гэж хүсэн хүлээж байна.

Монголын орчин үеийн уран зохиолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Ч.Баатар хурандаа Танд халуун талархал өргөе! Уран бүтээлч хүнд уран бүтээлийн эхлэл цэг гэж байхаас төгсгөл цэг гэж байхгүй гэж би бодном, энэ бол хувь миний бодол шүү.

Таны бичгийн их үйлсийн зам нь дардан байж, туг шиг босоо хийморь Тань үргэлж өөдөө бадарч байг!

Багш, хурандаа Н.ОЮУНЧИМЭГ

ЭРХЭМ ТА БҮГДИЙН СОНОРТ:Энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.Эрхэм хүндэт Та бүгдийг Монгол Улсад цэргийн эмэгтэй ...
29/11/2024

ЭРХЭМ ТА БҮГДИЙН СОНОРТ:

Энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Эрхэм хүндэт Та бүгдийг Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид “ХУРАНДАА” цол олгож эхэлсэний түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд болно.

Манай улсад “Хурандаа” цол бий болсон 88 жилийн хугацаанд Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас нийт 3000 гаруй хурандаа цолтон тодрон гарснаас өнөөдрийн байдлаар 9 салбарын 99 эмэгтэй энэ эрхэм хүндэт цолыг хүртжээ. Энэ хүндэт алдар, эрхэм “ХУРАНДАА” цолыг хүртсэн салбар салбарын эрхмүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах зорилго бүхий ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаагаа зохион байгуулах гэж байна. Та бүгд өргөнөөр оролцоно уу.

“ХУРАНДАА ЭМЭГТЭЙЧҮҮД” КЛУБ

01/09/2024

НИЙГЭМЛЭГИЙН БҮХ ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙН СОНОРТ:

Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг ёслол төгөлдөр зохион байгуулах комисс нь уг арга хэмжээнд оролцсон Монгол, Оросын залуучуудын төлөөлөл, Халх голын дайнд оролцсон дайчдын үр садтай хамтран ОХУ-ын Эрхүү мужаас илгээсэн 300 модны тарьц, суулгацыг дархан цаазат Их Богд дүнжингарав уулын бэлд “Ахмад дайчдын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-д тарьж ургуулахаар шийдвэрлэсэн байна.

Халх голын байлдаанд эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн олон мянган баатар, өвөг дээдэс, ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү санаачилга, эрхэм сайхан үйлсийг “Монгол хурандаа” нийгэмлэг баяртайгаар хүлээн авч, дэмжин бүтээхэд оролцох болсон тул мод тарих энэхүү өдөрлөгт нийт гишүүд, дэмжигчид Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэзээ:
2024.09.02-ны ДАВАА гараг 15:00 цагаас

Мод тарих газрын байршил:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт, дархан цаазат Их Богд дүнжингарав уулын бэл дэх “Ахмад дайчдын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”
(Зайсангийн эцсээс дээшээ Дугуй цагаан хэмээх гурван зогсоолын дундах буудал дээр буух, хуучнаар Сүрьеэгийн эмнэлгийн буудал)

ЖИЧ:
Мод тарихад шаардлагатай багаж хэрэгслээ (хүрз, услах сав гэх мэт) өөрсдөө авч ирэхийг анхаарна уу.

“МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГ

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б. Доржийн гудамж, Монгол цэргийн музей, “Монгол хурандаа” хүндэтгэлийн танхим
Ulaanbaatar
ШУУДАНГИЙН46-АСАЛБАР,ХАЙРЦАГ-98

Telephone

9191-4294

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to МОНГОЛ ХУРАНДАА нийгэмлэг:

Share