02/10/2026
МЭДЭГДЭЛ
“Ханбогд Кашимер” ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан 700 гаруй ажилтантай Монгол Улсын тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 50 гаруй хоршоод, 2,000 гаруй малчидтай хамтран ажилладаг шилдэг татвар төлөгч, шилдэг экспортлогч, топ-100 аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгч компаниудыг санхүүгийн баримтыг нь нягтлалгүйгээр цахим орчинд иргэдэд буруу ташаа мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
“Ханбогд Кашимер” ХХК болон үүсгэн байгуулагч Ч.Ганцэцэг нь Хөгжлийн банкнаас арилжааны болон хөнгөлөлттэй зээл огт авч байгаагүй.
Үйл ажиллагаа явуулснаас хойш өдийг хүртэлх хугацаанд ноолуур бэлтгэлийн зориулалтаар зээлийн шалгуур үзүүлэлтийг хангаж, барьцаа хөрөнгө тавьж, арилжааны банкуудаас авсан зээлүүдийг тухай бүр хариуцлагатайгаар төлж барагдуулсан бөгөөд муу зээлдэгчийн ангилалд ороогүй болно.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих түүхий эд бэлтгэлд 1-2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосноор 2020 онд ноолуурын үнэ 50,000 төгрөг байсан бол 2026 онд 216,000 төгрөгт хүрч малчдынхаа орлогыг нэмэгдэхэд хувь нэмэр оруулсан. 2026 онд арилжааны банкны тавигдсан шаардлагуудыг ханган 2 жилийн хугацаатай зээл авсан ба эргэн төлөлт хэвийн төлөгдөж байна.
Дахин олон нийтийн цахим сүлжээнд илт худал мэдээллийг тараасан тохиолдолд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн болон үүсгэн байгуулагчийн нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл тарааж буй нөхцөл байдлыг залруулахыг хүсье.
“Ханбогд Кашимер” ХХК-ийн зүгээс хамтран ажилладаг нийт харилцагч байгууллага, малчид, хоршоод, үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлийг алдахгүй үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно.
ХАНБОГД КАШИМЕР ХХК
2026.10.02