Мэргэжлийн социологичдын холбоо

Website

Мэргэжлийн социологичдын холбоо Социологийн мэргэжлийн судалгааны байгууллага

Байгууллагын зорилго:

Монгол дах социологийн шинжлэх ухаан, суурь судалгаа, мэргэжлийн социологичдыг хөгжүүлэх болоод социологичдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн төв байгууллага болох үндсэн зорилготой.

1945 оны энэ өдөр бол улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулан тунхагласан өд...
20/10/2026

1945 оны энэ өдөр бол улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулан тунхагласан өдөр

1945 оны 9 дүгээр сарын 21-нд болсон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоолыг гаргажээ. Бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас хангаж, 10 дугаар сарын 20-ны өдөр тус улсын бүх дэвсгэр нутаг дээр санал гаргуулах ажлыг нэгэн зэргээр явуулах, ухаан солиотой болон шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулах, нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, уг ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хуулийн ёсоор хатуу шийтгэл хүлээлгэхээр заасан.

1945 оны 10 дугаар сарын 18-нд аймаг хотын Үндсэн нэрсийн жагсаал гарч, 20-ныг хүртэл зам, зангилаагаар дайран явагдсыг нэмэн бүртгэснээр 494.960 хүн санал хураалтад оролцох дүн гарсан. Эдгээр сонгогчдоос 487.409 нь оролцож, Улсынхаа тусгаар тогтнолыг 100 хувь баталжээ. 1945 оны Ард нийтийн санал хураалт нь “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал хэмээн түүхэн эх сурвалжид дурджээ.

19/10/2026
NBA-ийн 30 багийн 6 багийн дасгалжуулагч социологич мэргэжилтэй.Сагсан бөмбөгийн баг бол зөвхөн спортын өндөр ур чадварт...
13/10/2026

NBA-ийн 30 багийн 6 багийн дасгалжуулагч социологич мэргэжилтэй.

Сагсан бөмбөгийн баг бол зөвхөн спортын өндөр ур чадвартай тамирчдын нэгдэл биш бүлгийн харилцаа, манлайлал, дүрэм журам, өрсөлдөөн, эрх мэдэл, хамтын зорилго бүхий бичил нийгмийн байгууллага юм. Социологи эдгээр харилцааг ойлгож, удирдахад тусалдаг ШУ билээ.

Социологийн боловсролтой дасгалжуулагч NBA-ийн 30 багийн дасгалжуулагчдын 20 хувийг эзэлж байгаа нь социологийн мэдлэг мэргэжлийн спортын удирдлага, менежмент, бэлтгэлд ямар ач холбогдолтойг харуулж байгаа чухал үзүүлэлт юм. Ингээд социологич мэргэжилтэй 6 дасгалжуулагчтай танилцъя.

1. Сан Антонио Спурс багийн ахлагч дасгалжуулагч Митч Жонсон Стенфордын их сургуульд социологийн бакалаврын зэрэг хамгаалсан.
2. Орлонда Мэжик багийн ахлах дасгалжуулагч Шон Суини Сент-Томасын их сургуульд социологийн бакалаврын зэрэг хамгаалсан.
3. Вашингтон Визардс багийн ахлах дасгалжуулагч Брайн Кийф Невадагийн их сургуулийн Лас-Вегасын салбар (UNLV)-д суралцаж, социологийн бакалаврын зэрэг авсан.
4. Лос Анжелис Клипперс багийн ахлах дасгалжуулагч Тайронн Лью Небраска–Линкольны их сургуульд социологийн бакалаврын зэрэг хамгаалсан.
5. Сакраменто Кингс багийн ахлах дасгалжуулагч Пеппердайны их сургуульд социологич мэргэжлээр суралцсан.
6. Голден Стэйт Варриорс багийн ахлах дасгалжуулагч Стив Керр Аризонагийн их сургуульд түүх, социологи, англи хэлний хосолсон хөтөлбөрөөр бакалаврын зэрэг хамгаалсан.

Мэргэжлийн сагсан бөмбөгийн дасгалжуулалт нь спортын тактик, техникийн мэдлэгээс гадна бүлгийн харилцаа, манлайлал, байгууллагын соёл, зөрчил зохицуулалт зэрэг нийгмийн хүчин зүйлсийг удирдах чадвар шаарддаг. Иймээс социологийн боловсрол нь дасгалжуулагч нарын мэргэжлийн чадамжид өндөр байр суурь эзэлж байгааг харуулж байна.

Лондонд төвтэй эрүүл мэндийн судалгааны “Wellcome” сан (Wellcome Trust) "Wellcome Global Monitor-2026" буюу шинжлэх ухаа...
13/10/2026

Лондонд төвтэй эрүүл мэндийн судалгааны “Wellcome” сан (Wellcome Trust) "Wellcome Global Monitor-2026" буюу шинжлэх ухаанд итгэх олон нийтийн итгэлцлийн судалгааг дэлхийн 140 улсын хэмжээнд хийж гүйцэтгэжээ.

Судалгааны өгөгдөл цуглуулалтыг "Gallup World Poll"-ын хүрээнд 2025 онд улс орны хэмжээнд төлөөлөхүйц түүврийг ашиглан, нүүр тулан уулзах, утсаар болон цахимаар ярилцлага авах зэрэг мэдээлэл цуглуулах олон төрлийн аргыг хослуулан хийсэн байна. Түүврийн хэмжээний хувьд Хятад, Энэтхэг улсад 3,000, Исланд, Ямайка улсад 500 иргэнийг хамруулсан бол бусад бүх улсын хувьд 1,000 иргэн хамрагдсан байна. Монгол Улсын дата энэхүү тайланд орсон ба гол дүгнэлтүүдийг хуваалцая.

Гол дүгнэлт 1: Ковид-19 цар тахлын дараа шинжлэх ухаан болон эрдэмтдэд итгэх итгэл буурсан байна.
1.1: 2020 оны шинжлэх ухаанд итгэх итгэл нэмэгдэж байсан үзүүлэлт буцаад алдагджээ.
• 2025 онд хүмүүсийн 72% нь шинжлэх ухаанд "тодорхой хэмжээгээр" эсвэл "маш их" итгэдгээ илэрхийлсэн бол энэ үзүүлэлт 2020 онд 80%, 2018 онд 77% байв.
• 2025 онд хүмүүсийн 19% нь шинжлэх ухаанд "бага" эсвэл "огт" итгэдэггүй гэж хариулсан нь 2018 болон 2020 оны 13%-ийн түвшнээс өссөн үзүүлэлт юм.
1.2: Дэлхийн 5 бүс нутагт шинжлэх ухаанд итгэх итгэл цар тахлын өмнөх үеийн түвшнээс буурчээ.
• Дэлхийн 7 бүс нутагт итгэх итгэл 2018 оны түвшиндээ эргэн дөхсөн бол таван бүс нутагт шинжлэх ухаанд итгэх итгэл 2018 оныхоос буурсан байна. Зөвхөн 2 бүс нутагт л итгэх итгэл нэмэгджээ.
1.3: 2020 оноос хойш эрдэмтдэд итгэх итгэл нь бусад бүлэг, байгууллагуудад итгэх итгэлээс илүү ихээр буурсан байна.
• Эрдэмтдэд "маш их" итгэдэг гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь 2018 онд 34% байснаа 2020 онд 43% болж өссөн ч 2025 онд 32% болж буурчээ.

Гол дүгнэлт 2: Шинжлэх ухаанд итгэх итгэл нь илүү хүчирхэг, эрх тэгш байдал өндөртэй нийгэмтэй холбоотой.
2.1: Амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа хүмүүсийн дунд шинжлэх ухаанд итгэх итгэл хамгийн бага байна.
• Одоогийн орлогоороо амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа хүмүүсийн дунд шинжлэх ухаанд "маш их" итгэдэг хүмүүсийн эзлэх хувь 2018-2025 оны хооронд 8 нэгж хувиар буурсан бол хангалуун амьдарч байна гэж үзсэн хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 2 нэгж хувиар л буурчээ.
2.2: Нийгмийн тогтолцоо өөрсдийнх нь төлөө ажиллаж байна гэж үздэг хүмүүс шинжлэх ухаанд итгэх хандлага илүүтэй байдаг.
• Төрийн болон бусад байгууллагад итгэх итгэл сул, засгийн газарт итгэх итгэл бага, авлигын түвшин өндөр гэж үздэг хүмүүс шинжлэх ухаанд итгэх нь бага байв.
• Шинжлэх ухаанд итгэх итгэл болон эдийн засгийн тэгш бус байдлын хооронд дунд зэргийн сөрөг хамаарал (r = -0.34 коэффициент) ажиглагдсан. Энэ нь эдийн засгийн тэгш бус байдал ихтэй улс орнуудад шинжлэх ухаанд итгэх итгэл бага байх хандлагатайг харуулж байна.
2.3: Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой эерэг туршлагатай хүмүүс шинжлэх ухаанд илүү их итгэдэг.
• Нийт хүмүүсийн 26% нь шинжлэх ухаанд "маш их" итгэдгээ илэрхийлсэн бол тухайн улсын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд өндөр итгэл хүлээлгэдэг хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 43% байв.

Гол дүгнэлт 3: Шинжлэх ухааныг өөрт хамааралтай, ач тустай гэж үздэг хүмүүсийн дунд итгэлцэл өндөр байна.
3.1: Дэлхий даяар ихэнх хүмүүс шинжлэх ухаан нь нийгмийн бүх гишүүнд ижил тэгш ач тусаа өгдөг гэж үзэхгүй байна.
• Өөрийн улс дахь "ихэнх хүмүүс" шинжлэх ухаанаас ач тус хүртдэг гэж үзсэн хүмүүсийн эзлэх хувь 2018 онд 42% байсан бол 2025 онд 37% болж буурчээ.
3.2: Шинжлэх ухаанд илүү их итгэл хүлээлгэдэг хүмүүс түүний ач тусын талаар илүү эерэг хандлагатай байдаг.
• Шинжлэх ухаанд "их" эсвэл "тодорхой хэмжээгээр" итгэдэг хүмүүс "бага" эсвэл "огт итгэдэггүй" хүмүүстэй харьцуулахад шинжлэх ухааныг ач тустай гэж үзэх магадлал 23 нэгж хувиар илүү байв.
3.3: Шинжлэх ухаанд итгэх итгэл өндөр тархалттай улс орнуудад итгэл багатай бүлгүүдийн шинжлэх ухаанд хандах хандлага бусад бүлгийнхнээс илүү их ялгаатай байх хандлагатай.
• Шинжлэх ухаанд итгэх итгэл ерөнхийдөө бага байсан улс орнуудад хүмүүс итгэлийн түвшнээсээ үл хамааран шинжлэх ухаанд ижил төстэй хандлагатай байх хандлага ажиглагдсан.
• Шинжлэх ухаанд итгэх итгэл ерөнхийдөө өндөр байсан улс орнуудад итгэл багатай болон өндөр итгэлтэй бүлгүүдийн хооронд шинжлэх ухаанд хандах хандлагын ялгаа илүү их байв.

Монголчуудын дунд шинжлэх ухаанд итгэх итгэл сайн боловч түүний үр өгөөж нийгмийн олонход хүрч байгаа гэдэгт ихээхэн эргэлздэг болохыг тус судалгааны үр дүн харуулж байна. 2025 онд судалгаанд оролцсон монголчуудын 30 орчим хувь нь шинжлэх ухаанд “маш их” итгэдгээ илэрхийлсэн нь дэлхийн дундаж болох 26 хувиас дээгүүр байв. Харин ердөө 12 орчим хувь нь эрдэм шинжилгээний ажил Монголын дийлэнх иргэдэд үр өгөөжөө өгдөг гэж үнэлсэн нь дэлхийн 36 хувийн дунджаас эрс доогуур үзүүлэлт болжээ.

Судалгааны дэлгэрэнгүй: https://wellcome.org/insights/reports/wellcome-global-monitor-2026?utm_source=bloombergtvmongolia.beehiiv.com&utm_medium=newsletter&utm_campaign=2026-10-13&_bhlid=8dac30e409c47f39ca86bdde2944d14561188b85

Мэргэжлийн социологичдын холбоо Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд...
07/10/2026

Мэргэжлийн социологичдын холбоо Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын 2.1.4 буюу авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж эхэллээ.

Тус журам нь Засгийн Газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан бөгөөд журамд авлигын эсрэг хуулийн 5.1, 6.1-д заасан үүргийн хэрэгжилтийг олон нийтийн хяналт хэлбэрээр хөндлөнгөөс үнэлэх тухай заасан байдаг. Энэхүү үнэлгээ нь урьд өмнө хийгдэж байгаагүй, анхдагч үнэлгээ болох юм.

Үнэлгээний хүрээнд 17 хуулийн заалтад хамаарах 80 шалгуур үзүүлэлтийг боловсруулж, нотлох баримт буюу анхдагч, хоёрдогч өгөгдлөөр оноо өгөх байдлаар нэгдсэн авлигын индекс боловсруулахаар төлөвлөж байна.

01/09/2026

Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойд зориулсан “Өнөөгийн Монголын нийгмийн асуудлууд” сэдэвт Социологийн XI симпозиум 2026 оны 9-р сарын 25-нд зохион байгуулагдана. Тус симпозиумын хамтран зохион байгуулагчаар Монголын Социологийн Холбоо ажиллаж буй билээ. Уг симпозиумд их сургуулиуд, төр, иргэний нийгэм, хувийн секторын судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл эрдэмтэн судлаачид үндсэн илтгэлүүдийг танилцуулах болно. Сонирхуулвал, өмнөх симпозиумууд дараах сэдвээр зохион байгуулагдаж байсан.

Социологийн VIII симпозиум Нийгмийн дунд ангийг тэлж, ядуурлыг бууруулахуй.
Социологийн IX симпозиум Цэрэг армийн салбарын нийгмийн харилцаа, тулгамдсан асуудлууд
Социологийн X симпозиум Боловсролын тогтолцооны хөгжил, сорилтууд

Европын Социологийн Холбооны ерөнхийлөгчөөр (2026-2028 он)  Португалийн Коимбрагийн Их Сургуулийн Нийгмийн судалгааны тө...
31/08/2026

Европын Социологийн Холбооны ерөнхийлөгчөөр (2026-2028 он) Португалийн Коимбрагийн Их Сургуулийн Нийгмийн судалгааны төвийн (CES-UC) ахлах судлаач Кристина Сантос сонгогджээ.
Тэрээр социологи болон жендэрийн судлалын докторын зэрэгтэй. 2021-2024 онд Европын Социологийн Холбооны Гүйцэтгэх хороонд сонгогдон ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн юм байна.

Following the results of the ESA elections announced today at the General Assembly, Cristina Santos, University of Coimbra, has been elected President of the European Sociological Association for the 2026–2028 term.

Олон улсад социологийн шинжлэх ухааны хүрээнд болж буй үйл явдлуудыг тоймлов.1. Бразилийн Сан Паулогийн Их Сургууль (USP...
26/08/2026

Олон улсад социологийн шинжлэх ухааны хүрээнд болж буй үйл явдлуудыг тоймлов.

1. Бразилийн Сан Паулогийн Их Сургууль (USP) 2029 онд болох Социологийн 6 дахь ISA форумыг зохион байгуулахаар сонгогджээ.
2. 2027 оны 7 сард БНСУ-ын Гванжу хотод болох International Sociological Association (ISA)-ны Дэлхийн Социологийн XXI дэх Конгресст танилцуулах эрдэм шинжилгээний өгүүллийн хураангуйг хүлээж авч эхэлсэн байна.
3. Европын социологийн холбооны (ESA) нээлт Польшийн Варшав хотноо ёслол төгөлдөр эхэллээ. 17 дахь удаагийн бага хурал Жулиан Гилевскийн удирдсан Польшийн Радио найрал хөгжмийн симфони оркестрын тусгай тоглолтоор эхэлсэн байна. European Sociological Association
4. Филиппиний социологийн нийгэмлэг (PSS) гишүүддээ зориулан пин, подволк, хүрэм зэргийг багтаасан мерчендайз бүтээгдэхүүн гаргажээ. Philippine Sociological Society

Эрхэм хүндэт хамтран ажиллагч байгууллагууд, хувь хүмүүс, социологич Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820...
10/07/2026

Эрхэм хүндэт хамтран ажиллагч байгууллагууд, хувь хүмүүс, социологич Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Мэргэжлийн социологичдын холбоо нь нийгмийн хөгжлийг бодит судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй өгөгдөл, мэдээллээр дэмжих эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Бидэнтэй хамтран ажиллаж, итгэл хүлээлгэн дэмждэг бүх байгууллага, түншүүд, судлаачид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн дэлгэр сайхан наадаарай!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэргэжлийн социологичдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share