25/05/2026
🔵📣 УДИРДАМЖ “ХҮНИЙ ЭРХ БА ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ 2026” СЭТГҮҮЛЗҮЙН МАРАФОН
📑 Сэтгүүлчид ээ удирдамжтай танилцана уу.
🔵 Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” агуулгын хүрээнд сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг 4 дэх жилдээ, 2026 онд шилдэг бүтээлийн марафон болгон өргөжүүлэн зохион байгуулж байна.
🔹 УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Тогтвортой хөгжлийн “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” 11 дэх зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, төлөөллийн оролцоотой шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэхэд оршино.
🔹 УРАЛДААНЫ СЭДЭВ:
Дараах сэдвийн хүрээнд бодит асуудлыг хөндөх, эрэн сурвалжлах, эсвэл сайн жишээ, туршлага, хүрсэн үр дүнг олон нийтэд таниулах.
♧ Хүндээ ээлтэй хот
• Хотын агаар
• Хотын хөрс
• Хотын хог хаягдал
• Хотын ус
• Хотын явган зам
• Хотын цэцэрлэгт хүрээлэн
• Аюулгүй хот
♧ Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт ба бидний оролцоо
♧ Хүүхэд, ахмад настан, ХБИ-ийн эрх ба хот төлөвлөлт
🔹 БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
/ Бүтээлд доорх төрлөөс заавал ашигласан, агуулсан байх /
• Мэдээллийн дүрст тэмдэгт
• Фото өгүүлэмж
• Видео сторителлинг
• Мультимедиа
• Инфографик
• Интерактив контент гэх зэрэг
🔹 ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Цуврал бүтээл байх
Агуулгын ач холбогдол, бүтээлч шийдэл, шинэлэг байдал, визуал болон өгүүлэмжийн илэрхийлэл, мэргэжлийн ёс зүй, техник гүйцэтгэл, олон нийтэд хүрсэн байдал, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэрэг үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.
Бүтээл нь тухайн сэдвийг ерөнхий байдлаар тайлбарлахаас илүү бодит нөхцөл байдал, тодорхой кэйс, сайн туршлага, шийдэлд суурилсан байх
Асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан, олон нийтэд ойлголт, сэдэл өгсөн, гарц шийдэл эрэлхийлсэн агуулгатай байх.
Бүтээлийн төрөл, хэлбэр, жанр болон нийтлэгдсэн бүтээлийн тоонд хязгаар тавихгүй.
🔹 СЭТГҮҮЛЗҮЙН ТАЛААС БАРИМТЛАХ ГОЛ ЗАРЧИМ:
☆Өгөгдсөн сэдэв, асуудлын хүрээнд боловсруулах;
☆ Үнэн, бодит баримтад тулгуурлах;
☆ Ерөнхий бус тодорхой асуудалд төвлөрсөн, баримттай байх;
☆Сэдвийг өмнө нь байгаагүй өвөрмөц байдлаар харуулсан байх.
☆Олон талт эх сурвалж, дата мэдээлэл ашиглах;
☆Мэргэжлийн ёс зүйг баримталж, хүний эрхийг дээдэлсэн байх;
☆Түгээлт, олон нийтэд хүрсэн цар хүрээг харгалзах.
☆Зураг, видео, графикийн чанар болон интерактив шийдэл нь ажиллагаатай байх.
🔹 БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
🗓️⏳ Уралдаанд 2026. 05.20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд олон нийтэд хүрсэн бүтээлээр өрсөлдөх боломжтой.
Бүтээлийг 2026 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Бүтээл, түүний нийтлэгдсэн хэвлэлийн линк, хаягийг илгээх хаяг
📩 [email protected].
Бүтээлээ ирүүлэхдээ цахим шуудангийн гарчиг хэсэгт “Бүтээлийн уралдаанд” гэж хаяглан “Тогтвортой хөгжлийн төлөө” клубийн ☎️77773800 утсаар мэдэгдэнэ үү.
📩Цахим шууданд дараах мэдээллүүдийг дурдана. Үүнд:
☆ Уралдаанд оролцогчийн нэр, хэрэв багаар оролцож буй бол багийн гишүүдийн нэр, гүйцэтгэсэн үүргийг товч бичих;
☆ Холбоо барих утасны дугаар, хаяг;
☆ Бүтээлийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр, бүтээлийн линк;
☆ Хэвлэн нийтлэгдсэн, түгээсэн огноо;
☆ Нийтлэл, нэвтрүүлгийн нэр, хэрэв цуврал бүтээл бол цувралын дугаар, youtube болон бусад сайтын URL холбоос, эсвэл зураг тод харагдахуйц PDF файлаар хавсаргаж өгч болно.
🔹 ШАЛГАРУУЛАЛТ:
Мэргэжлийн хараат бус гурван шүүгчээс бүрдсэн үнэлгээний баг бүтээлүүдийг шүүж шалгаруулна.
Сайн бүтээлийн эздийг 2026 оны 12 дугаар сарын 10-ны дотор тодруулж дүгнэнэ.
🔹🏆💵МӨНГӨН ШАГНАЛЫН САН: 13,000,000 ₮
☆Гранпри цомын шагнал-1 5,000,000 ₮
☆ Шилдэг визуал өгүүлэмж-1 4,000,000 ₮ т
☆ Шилдэг мультимедиа бүтээл-1 4,000,000 ₮
Уралдааны анхан шатанд шалгарсан бүтээлүүд батламжтай.
🔹ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
🔹🫰МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
🔹🫰МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
🔹🫰“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ.
🔹🫰"АМГАЛАН ДЭЛХИЙ" ТББ.