22/09/2026
Монгол улсад Олон улсын MICHELIN KEY стандартын шалгуурыг хангаж зочид буудлын бизнес эрхлэгчдийн түүчээлэгч болсон АЯАН ЗАЛААТ цогцолборын хамт олондоо улам их амжилтыг хүсч Дэлхийд данслагдсанд баяр хүргэе
Michelin Guide-ийн 2026 оны шинэчилсэн жагсаалтад “Аяан Залаат” зочид буудал багтаж, Монголын анхны "Michelin Key" үнэлгээтэй зочид буудал боллоо. Энэ нь Монголын зочлох үйлчилгээний салбар олон улсын нэр хүндтэй үнэлгээний системд байр сууриа эзэлж, өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын шинэ чиглэл болон танигдах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
"Michelin Key" нь зочид буудалд зориулсан, рестораны "Michelin Star"-тай дүйцэх үнэлгээ юм. Үнэлгээг гишүүнчлэл, төлбөр хураамжид үндэслэхгүйгээр Michelin Guide-ийн мэргэжлийн шинжээчид биечлэн байрлаж, бие даасан үнэлгээ хийсний үндсэн дээр олгодгоороо онцлогтой.
Forbes сэтгүүл "Michelin Key"-ийн шинэчилсэн жагсаалтын тухай нийтлэлдээ “Аяан Залаат”-ыг онцлох зочид буудлуудын нэгээр нэрлэжээ. Зочид буудал Улаанбаатар хотын төвөөс холгүй, Богдхан уулын бэлд байрладаг бөгөөд хотын тав тухыг байгальд ойр, тайван амралтын орчинтой хослуулснаараа онцлог хэмээн тус нийтлэлд тодотгосон байна.
“Аяан Залаат” нь 32 өрөө, спа, усан бассейн, кино театр, боулинг болон Хятад, Япон, Монгол, Итали хоолны дөрвөн ресторан, лоунж бүхий цогц үйлчилгээтэй. Байгалийн өвөрмөц тогтоц, орчин үеийн архитектур, дээд зэрэглэлийн үйлчилгээг хослуулсан тус зочид буудал Монголын зочлох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоож буй.
Michelin-ийн 2026 оны шинэчилсэн шалгаруулалтаар 79 байршлын 470 зочид буудал "Key" үнэлгээг шинээр хүртсэн байна. Ингэснээр дэлхий даяар "Michelin Key" үнэлгээтэй зочид буудлын тоо 2,832-т хүрч, Монгол Улс энэхүү жагсаалтад анх удаа багтсан 10 улсын нэг болжээ.