World Garden Mongolia

World Garden Mongolia Улаанбаатар хотын "ногоон бүс" Баянзүрх хайрханг олон ?

Хожуул сондуулаар бүрхэгдсэн Баянзүрх хайрханг дэлхийн сайн санаа иргэдийн тусламж дэмжлэгээр дахин моджуулан, 100,000 модтой цэцэрлэг хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд хүн бүр амин модтой болж, модыг зөв тарьж ургуулах хэвшилд суралцаж, цөлжилтийн эсрэг үр дүнэй алхам хийж чадах юм. Эх дэлхий байгаль орчноо хайрладаг хүн бүр бидэнтэй нэгдээрэй.
ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МОНГОЛД ТББ

16/12/2023

Аяллын 2 дахь хэсэгт арай өөр өнгө төрхтэй байхыг хүссэн юм. Тиймээс өөртөө зориулж гоё фудболк болон цамцан дээр өөрийнхөө загвараар хэдэн лого даруулсан 😅! Энэ аялал нь мөнгө эсвэл ямар нэг алдар нэр хөөсөн биш юм. Өөртөө үнэнч байж, зорилгодоо хүрч, амьдралдаа хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээж, аз жаргалтайгаар мөрөөдлөө биелүүлэх явдал юм 🙏🤩🗺️🚴🇲🇳! сайн хийгээд өгөөрөй манай мундагууд 🙏🔥.

1. Мэдээж өөрийн гэсэн онцгой нэртэй болохыг хүссэн. Тийм ч учраас гэдэг олон жил ашиглаж, хөлбөмбөгийн хүрээлэл дотроо дуудуулж ирсэн нэрээ сонгосон. Энэ нэр нь миний шүтээн Английн болон Манчестер Юнайтедын алдарт довтлогч “Wayne Rooney” хоч нэр билээ! Тиймээс миний хувьд маш онцгой нэр юм.

2. Дэлхийд ердөө 50-хан ширхэг үлдсэн Говийн баавгай мазаалайгаа хамгаалах сурталчлан явах болно. Миний хувьд энэ зүйл гэр бүлтэй минь холбогддог. Яагаад гэвэл миний ургийн овог #Мазайлай юм. Иргэний бүртгэлээс ийм ургийн овогтой хүмүүсийн тоог хайвал Монголдоо 6 хүн л байгаа. Манай аав, гурван дүү, миний яг доод дүүгийн хүүхэд тэгээд надтай нилээд 6 хүн гэсэн үг. Тэгэхээр надаа SaveMazaalai нилээн утга учиртай юм.

3. Миний визний асуудал дээр маш том дэмжлэг болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Б. Бат-эрдэнэ сайд болон, засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарын хөгжилийг дэмжих, Монгол орныг дэлхийд сурталчлах зорилготой Welcome to Mongolia төслийг сурталчлан явах болно. Энэ миний эх орныхоо төлөө хийж чадах зүйл юм 🙏❤️🫡🇲🇳🗺️🚴!

4. Миний аялалд бичлэг хийгээд эвлүүлэх, янзлах болон постер зураг бэлдэх нь маш том асуудал байсан билээ. Тэгвэл энэ удаа Enter Media Agency маань миний арыг хариуцан ажиллахаар болсоныг дуулгахад тун таатай байна 🙏❤️🇲🇳! Тиймээс одоо зүгээр бичлэгээ сайн хийнэ 😎🗺️🚴!

5. Аялалдаа явж байхдаа мэдэрсэн нэг том зүйл нь бид мод тарьж, ургуулж, арчилж сурах ёстой гэдгийг тултал мэдэрсэн 🌲🌳🌿. Мөн Монголын ирээдүй болсон дүү нарийгаа маш гоё аюулгүй ногоон орчинтой, эрүүл агаарт дэлхийн стандартаар барьж байгуулсан, хүүхдэд ямар ч хор нөлөөгүй хүүхдийн тоглоомын талбайд эрх дураараа тоглон гүйхэд нь бага ч болов нэмэр болохыг хүссэн. Тиймээс World Garden Mongolia төслийг мөн сурталчлан явах болно.

24/05/2023
06/05/2023

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when World Garden Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to World Garden Mongolia:

Share