Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих "ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ" сан
Хүүхэд, залуусын зөв оролцоог дэмжин тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор 2009 онд үүсгэн байгуулагдаж одоогоор Дархан-Уул аймгийн “Дархан Түүчээ” ТББ, Баянхонгор аймгийн "Хонгорын Түүчээ" ТББ, Өсвөр үе залуучуудын “Түүчээ бүлгэм”, "Түүчээ эмэгтэчүүд" бүлгэмүүдийг үүсгэн байгуулж салбарлан ажиллаж байна. Бид байгууллагдсан цагаас эхлэн зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудын өөрсдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулсаар ирсэн. 9 жилийн 9 зорилт бүхий “0:9 хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд мэдээллийн сайтууд, "Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт", илтгэх урлагын "Аггон" сургалт, "Түүчээ эмэгтэйчүүд" сургалт, "Би хэн бэ?" сургалт зэргүүдийг зохион байгуулсан байна.
Бидний алтан мөчүүд:
· 2009 оны 1 сарын 21 - Үүсгэн байгуулагчдын хурал
· 2009 оны 04 сарын 21 - Албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
· 2009 оны 06 сарын 06нд - Олон нийтэд сангийн үйл ажиллагааг нээн танилцуулсан.
· 2009 оны 09 сарын 26-нд - ХОҮСБайгуулагуудын үйл ажиллагаанд албан ёсоор оролцож эхлэв.
· 2009 оны 11 сарын 01 нд - Анхны салбар “Дархан Түүчээ” ТББ албан ёсоор байгуулагдлаа.
· 2010 оны 01 сарын 01 нд - 0:9 хөтөлбөрийн нээлт
Алсын хараа:
Хүн бүрийн сэтгэл хангалуун амвдралын төлөө.
Зорилго:
Хүүхэд, залуусын зөв оролцоог дэмжин тэнцвэртэй хөгжлийг хангах.
Эрхэмлэх зүйл:
· Чөлөөт сэтгэлгээ—Хязгаар үгүй хөгжилийн эхлэл
· Нөхөрлөл –Илүү дутуугаа нөхсөн тэнцвэржилт
· Хэлхээ –Үндэс угсаа, өнгөрсөн ирээдүйн холбоо
Зарчим:
· Зорилго тэмүүлэлтэйд дэмжлэг үзүүлнэ.
· Үр дүнгээс бусдыг үл хүснэ.
· Нэгд бус нийтэд үйлчилнэ.
Уриа:
Таны итгэл –Бидний зүтгэл –Хамтын хөгжил
Бидний итгэл үнэмшил:
· Хүүхэд залуучуудыг зөв төлөвшүүлсэнээр улс орны ирээдүй баталгаажна.
· Бусдад чин сэтгэлээсээ туслах нь сэтгэл хангалуун амьдралын утга учир.
· Амжилт, эерэг хандлагыг урамшуулах нь бусдад тэмүүлэл, итгэл үнэмшилийг төрүүлдэг.